| Товч тайлбар: |
16 хуудас материал:
Дэлхийн сүүлчийн дайны дараагаар мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрсэн зохиомол хээлтүүлгээс эхлэлтэй үр ичээлэх, хөврөл шилжүүлэн суулгах, хүйс жолоодох, гадаад орчинд бэлгийн эс өсгөвөрлөн хөврөл тогтоох, бэлгийн эсийн цөм болон түүний бүтцийн ДНХ-г зөөвөрлөн дамжуулан хэрэглэж байгаа туршилт судалгаа хүртэлх нөхөн үржихүйн биотехнологийн шинжлэх ухаан техникийн ололтыг 4 үе шатанд хуваан үзэж байна.
Уламжлалт үржихүйн биотехнологид тооцогддог мал, амьтны зохиомол хээлтүүлэг сүүлийн 60 гаруй жилд таван тивийн гэрийн тэжээвэр мал, амьтны ашиг шимийг нэмэгдүүлэх үндсэн арга болохыг зөвхөн нэгэн жилд 110 429 588 хээлтэгчид уг аргыг хэрэглэж байгаа нь үүний нэг нотолгоо юм. Дэлхийн 79 орон мал аж ахуйн үйлдвэрлэлдээ, 25 улс туршилт судалгааны хүрээнд, нийт 104 орон ямар нэг хэмжээгээр зохиомол хээлтүүлгийг мал аж ахуйн үйлдвэрлэлдээ хэрэглэж байна.
Уламжлалт биотехнологийн анхдагч ололтын дараагаар мал аж ахуйн үйлдвэрлэлд 1975 оноос эхлэн нэвтэрсэн хөврөл үр шилжүүлэн суулгасан тээгчийн ихэнх хувийг Америк тив /56.9%/-ийн, бага зэргийн хувийг Ази, Европ тив /16.8-17.2%/-ийн улсууд хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, одоогоор дэлхийн хэмжээгээр жилд хагас сая орчим тээгчид хөврөл үр хэрэглэж байгаа нь мал аж ахуйн үйлвэрлэлд үр өгөөжтэй технологи болох нь харагдаж байна.
Малын үржихүйн биотехнологийн гуравдагч ололт 1990 оноос хөврөлийн хүйс жолоодох, 1992-1995 оноос гадаад орчинд бэлгийн эс өсгөвөрлөх, хөврөл тогтоох туршилт судалгааны ажил эрчимтэй явагдаж үйлдвэрлэлд зохих хэмжээгээр нэвтэрснийг дараах үзүүлэлт харуулна. Гадна орчинд бэлгийн эс өсгөвөрлөн гаргаж авсан хөврөлийг 160 000 орчим тээгчид Франц, Япон, Бразил зэрэг улсууд шилжүүлэн суулгаж, амилалтыг 35-90 хоногийн дараагаар оношлоход 57-69.8%-д хүрсэн нь энэхүү үржихүйн биотехнологи үйлдвэрлэлд нэвтэрсний тод илрэл юм. Энэ зууны малын үржихүйн биотехнологийн ололтын үндсэн эх сурвалж нь удамшлын мэдээллийн нууцлуурыг агуулагч болсон эсийн бөөмийг шилжүүлэх, түүнд агуулагдах ДНХ-ийг хэсэгчлэн хуваах, улмаар дамжуулан суулгах технологи боловсруулах явдал гэж эрдэмтэн судлаачид тодорхойлж, туршилтыг өргөн хүрээнд явуулж байна.
Үүнийг малын үржихүйн биотехнологийн дөрөвдэх ололт байхаар төсөөлж байна. Европын холбоо, Хойт Америкийн тивийн хөгжингүй орнууд үнэ хямд, хээл авалтыг нэмэгдүүлсэн, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан лабораторийн нөхцөлд өсгөвөрлөн үржүүлсэн өндөр бүтээмжит үүлдрийн мал, амьтны эсийн бөөм болон түүний ДНХ-ийн бүтэц, найрлага, бүтэц, зохион байгуулалтын интеграцчласан нанотехнологийг мал аж ахуйн үйлдвэрлэлд энэ зууны дунд үеэс нэвтрэх магадлалтай гэж тооцоолж байгаа нь үүнийгээ малын үржихүйн биотехнологийн хэтийн төлөв гэж үзэж байна.
|