Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Бүтээл

Монгол тэмээний үржихүй


1097 хоногийн өмнө - 561 удаа уншигдсан
 
Үнэ: 40,000 төгрөг
Файлын хэмжээ: 15176.50 KB
 
Бүтээлийн төрөл: Эрдэм шинжилгээний ажил
Бичигдсэн хэл: Монгол
Он: 2006
Ашигласан газар: ХААИС
 
Товч тайлбар: Зохиогч: Д.Бадамдорж, ХААИС, Доктор (Ph.D), Дэд профессор
Файлын төрөл
: Microsoft Word
Хуудасны тоо: 81

Гарчиг:

Өмнөх үг
Оршил
Тэмээний тухай

1. Монгол тэмээний үржихүйн араншин
1.1. Нийлүүлгийн үеийн орсон буурны араншин, түүний онцлог
1.2. Ингэний үржихүйн араншин
1.2.1. Ормол ингэний шинж төлөв
1.2.2. “Хаямал” ингэний шинж
1.2.3. Ботголох ингэний араншин

2. Буур, ингэний үржлийн эрхтэн, түүний бүтэц
2.1. Буурны үржлийн эрхтний морфологи бүтэц
2.2. Буурны төмсөгний бичил бүтэц
2.3. Ингэний үржлийн эрхтний хэлбэр зүй, түүний хэмжээ
2.4. Ингэний өндгөвчний бичил бүтэц
2.5. Буурны шилний арьсны бичил бүтэц

3. Тэмээний үржихүйн физиологи
3.1. Буурнаас үр авах төхөөрөмж
3.2. Буурны үрийн хэлбэр зүй, физиологийн зарим үзүүлэлт
3.3. Монгол ингэний үржихүйн биологи

4. Монгол ингэний үржихүйн дотоод шүүрлийн зохицуулалтын онцлог
4.1. Нийлүүлгийн үеийн ингэний дотоод шүүрлийн зохицуулалтын онцлог
4.2. Ингэ ботголох үеийн прогестерон дааврын өөрчлөлт
4.3. Ингэний ороо жигдрүүлэх, олон өндгөн эс гадагшлуулах дааврын боловсруулалтын явцад цусан дахь прогестероны шүүрэл өөрчлөгдөхүй

5. Тэмээний аж ахуйн биотехник-биотехнологийн судалгаа
5.1. Нийлүүлгийн бус улиралд ингэний өндгөвчний үйл ажиллагааг идэвхжүүлэх боломж
5.2. Нийлүүлгийн улиралд ингэний ороо жигдрүүлэх, олон өндгөн эс гадагшлуулах туршилт
5.3. Зохиомол хээлтүүлэг

6. Хавтгайн буур, ингэний үржихүйн үйл явцад явуулсан судалгаа
6.1. Хавтгайн буурны араншин, үржлийн биологид явуулсан ажиглалт
6.2. Хавтгайн ингэний цусанд агуулагдах прогестероны түвшрүүлэг, түүний өөрчлөгдөх зүй тогтол

Дүгнэлт
Summary
Ашигласан хэвлэл


Бүтээлийн оршил хэсгээс
:

Монгол тэмээний үржихүйн араншин, морфологи, физиологи, дотоод шүүрлийн зохицуулалтын талаар үндэсний хэл дээр гарсан мэдээлэл тун хомос байх бөгөөд энэ талаар гүйцэтгэсэн судалгааны ажлыг мэдээлэх, бусад судлаачдын үр дүнтэй харгуулан үзэж тунгаан үзэхийг оролдож энэхүү товхимолыг бичиглэв. Судалгааны ажлын үр дүнг тодруулах, ойлгомжтой болгох, тайлбарыг оновчтой болгохоор 15 хүснэгт, 13 фотозураг, 2 жишиг зураг, 7 тахирмаг, 4 бүдүүвчээр энэхүү товхимолын агуулгыг баяжуулав.

Өмнөговь аймгийн Булган суман дахь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Говийн бүсийн салбарын тэмээчин байсан Б.Ганбаатар, Н.Мөнхбаяр, И.Сайнхүү, Гэлэграаш, тэмээчин С.Эрдэнэ-Амгалан, малчин С.Жамъяндорж, С.Цэдэн-Иш, Баярхүү, Мандал-Овоо сумын малчин Д.Дагвазав, Намсрай, У.Пунцаг, П.Батбаяр нарын ингэ, бууранд "Үнээ, ингэний үржихүйн дотоод шүүрлийн зарим онцлог" /1991-1995/, "Монгол тэмээний үржихүйн биологи" /1996-2000/, "Монгол тэмээний үржихүйн үр ашиг" /2001-2004/ зэрэг шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд 1994-2004 онуудад үржихүйн этологи, анатоми, гистологи, физиологи, криобиологи, эндокринологийн талаар гүйцэтгэсэн судалгааны ажлаас үндэслэн энэхүү тохимолыг бичив.

Мөн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Их Говийн Дархан Цаазат Газрын харьяа байгаль хамгаалагч Г.Цог-Эрдэнийн адгуулан маллаж байгаа хавтгайн сүрэгт 1999 онд явуулсан ажиглалт, судалгаанаас үндэслэн тэмээ судлалын агуулагыг баяжуулахад нэмэр болгон бичив. Түүнчлэн Энэтхэг улсын Биканер хотын Тэмээ судлалын үндэсний төвд 2001 онд мэргэжил дээшлүүлэх явцад наран буур, ингэний үржихүйн талаар ажиглалт явуулсан судалгааны ажлыг харьцуулан үзэх үүднээс зарим үр дүнг оруулав.
 
Түлхүүр үгс:

Найздаа хэлэх