Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Асуулт

Найздаа хэлэх

Мобикомын үнийг яаж бууруулах вэ?


Миний утасны нэгж дорхноо дуусаад байх юм. Бусад сүлжээ рүү ярихаар 150 төгрөг унаад найз нөхөдтэйгөө ч ярьж чадахгүй юм. Дээрээс нь 500 орим үлдэгдэлтэй байхад яриагүй байхад алга болчих юм. Үнийг нь ядаж бууруулаад өгөөчээ.Мобиком үнэхээр их бухимдуулж байна.
695 хоногийн өмнө - Зөрчил мэдээлэх

Шилдэг хариулт - Асуугч сонгосон

Мобиком шал онцгүй санагддаг. Би урьдчилсан төлбөртийн хэрэглэгч л дээ. Дараа төлбөртийн дугаар шиг сар бүр их биш ч гэсэн багагүй их мөнгө зардаг. Учир нь нэгж гэдэг зүйл чинь надад тэсддэггүй амархан алга болчихдог. Тэгсэн өдөр надад мобикомоос мессеж ирж байнаа:
"12r saryn 31ny oroi suljeenii achaalal het ihsej holboh shugam choloogui baih magadlaltai tul hereglegch ta buhniig heregleegee zohitsuulahiig zuvluj bn. Mobicom " гэжээ.
Урд нь шөнө унтуулахгүй хачин юм хийчихээд одоо болохоор хэзээ ярихыг нь заагаад байх юм. Тэгээд яг баярын насиерт орсон үедээ хайртай хүндэлж явдаг хүмүүсдээ баярын мэнд хүргэж болохгүй юм уу. Уул нь нэгжээ мобикомоос ярих гэж худалдаж аваагүй юм сан. Тэгээд ч Юнител хэрэглэгчдэдээ сүлжээн дотроо баяраар үнэгүй яриулж байхад. Өчнөөн олон жил бидний мөнгийг шулж дугаар харах үйлчилгээг хуртэл зарж байсан байж **хэрэглэгч та хаан** гэсэн үгийг нэг санаад мөнгөөрөө авсан нэгжээр маань хааж боохгүйгээр яриулаасай даа.
Дашрамд хэлэхэд хөрш зэргэлдээх ОХУ-ныхоос мобикомын ярианы 1 минутын төлбөр үнэтэй байгаам даа. Монголчууд ямар баян арабууд байна уу? Би зөвхөн энд үнэнийг дурдлаа. Мобикомоос хэн нэг нь унших аваас миний сэтгэлийн үгийг цааш нь дамжуулаарай.
693 хоногийн өмнө

Асуугчийн үнэлгээ:

Бусад хариултууд

Миний бодлоор үнээ бууруулах боломж Мобикомд маш их байх ёстой. Skytel, Unitel хоёрыг харалдаа. Skytel-ийн Nice гээд үйлчилгээ нь гэхэд сарын суурь хураамжгүй, тэгээд бүх сүлжээнд 55 төгрөг гэж байгаа.

Тэгтэл сая Мобиком урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийнхээ үнийг хямдрууллаа гэж баахан сүржигнээд онигоонд орох шахлаа ш дээ. Сүлжээндээ 75 төгрөгөөр ярьдаг байсныг 70 төгрөг болгож байгаа юм гэнээ. Маш их харьцангуй байгаа биз.

Яахав Мобиком энэ утгаараа маркетинг сайн гээд нөгөөдүүлээсээ баян байх л даа. Аргагүй шүү дээ бүр анхнаасаа л клипээ хүртэл үнэтэй байлгадаг байсан шүү дээ.

Тэгэхдээ би энд хэн нэгнийг нь магтаж нөгөөг нь муулж хүмүүсийн тархийг угаах гэсэнгүй. Зөвхөн бодитой зүйлийг л бичлээ.
694 хоногийн өмнө
Мобиком бол шал шулаач байгууллага ш дээ. Тэр олсон ашиг нь солгонгосчуудын гарт ордог. Би мобикомд үйлчлүүлж байхдаа дараа төлбөрт 9909 дугаараараа нийт 5 сая гаран төгрөгний орлого оруулсан байна лээ. Одоо би мобиком гэхээр л дургүй хүрдэг болсон. Надад skytel-Н NICE үйлчилгээ таалагдаж одоо хэрэглэж байгаа.
694 хоногийн өмнө