| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Graphical User Interface- n talaar medeeleleesee huwaaltsaach.Graphical User Interface-н төрөлийн талаарх мэдлэгээсээ хуваалцаач 122 хоногийн өмнө - Санал асуулга хаагдахад 110 хоног үлдсэн - Зөрчил мэдээлэх |
Хариултууд |
|
|
Хариулагч 1
|
GUI (Graphical User Interface)
Apple корпораци нь Макинтош компьютер дээр график интерфейсийг анх ашигласан бол үүнээс бүр сүүлд Мicrosoft компани нь персонал компьютерт зориулан өөрийн бүтээгдэхүүн болох Windows үйлдлийн системийн анхны хувилбартаа үүнийг ашиглаж эхэлсэн. Сүүлийн үед ашиглагдаж буй хэрэглээний ямар ч программ график интерфэйсээс бүрдсэн байдаг. Таныг компьютерээ асаахад Windows 95 эсвэл Windows 98 системийн аль нэг ачаалагддаг. Компьютер нь үйлдлийн системийг санах ой руу ачаалж, ажиллахад бэлэн болсны дараа дэлгэц дээр янз бүрийн зураг бүхий жижиг дүрсэн тэмдгүүд (icon) гардаг. Эдгээрээс аль нэгийг нь дарснаар тухайн дүрсний цаана байгаа программийг дуудаж ажиллуулдаг. График интерфейс нь программийн цонхнууд,icon буюу дүрсэн тэмдгүүд, хулганы баруун товчлуурыг дарахад гардаг цэс,товчлуурууд, дэлгэц дээр гарсан хуудсыг дээшлүүлж, доошлуулах үүрэг бүхий сум,зураг бүхий жижиг дүрс (toolbar) зэргээс бүрдэнэ. Компьютер анх гарахад программууд нь графикан байгаагүй бөгөөд зөвхөн текст горимынх байв. үүний нэг жишээ нь үйлдлийн систем болох DOS юм. Энэ үйлдлийн систем дээр хулганыг ашиглах шаардлагагүй бөгөөд зөвхөн keyboard буюу гарнаас командыг оруулдаг. GUI -г 1970-аад оны сүүлээр Xerox корпорацийн Palo Alto судалгааны төвд анх зохиосон. Англи хэлтэй бол доорх хаягаар орж үзээрэй. http://en.wikipedia.org/wiki/Graphical_user_interface Эх сурвалжууд 121 хоногийн өмнө
www.computer.bblog.mn & www.express.bblog.mn Санал өгөхийн тулд нэвтэрнэ үү! |
|
Хүсэж байсан хариултаа авч чадсангүй юү? Та тэгвэл шилдэг хариулт байхгүй гэж санал өгч болно. Санал өгөхийн тулд нэвтэрнэ үү! |
|