Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Асуулт

Найздаа хэлэх

orood ireech humuusee


tamhinii tuhai medeelel helj uguuch hor hunuul ntr geed guij bna heregtei bna humuusee
Тодруулгууд
128 хоногийн өмнө
bi tatah geeguiee manai geriin daalgavar,byatshan nom hii gesen ym aa hehe
128 хоногийн өмнө - Санал асуулга хаагдахад 116 хоног үлдсэн - Зөрчил мэдээлэх

Хариултууд

Хариулагч 1
тамхи сайн муу 2 талтай. би сайн талыг нь хэлж өгч чадна.
128 хоногийн өмнө
Хариулагч 2
tamhi bl hunii ene nasnii daisan gdgiiig hun bolgon l medne dee. ghdee humuus ihevchlen setgel saniiniii daramtand orood tamhi tatdag bs zarim n sonirholoos bolood tatdag sh deee. tamhind nikotin , bohi , geed toochood bval zunduu zuil bna daaa. ghdeee ta herveee tamhi tatdag bol hol yavahgui gdgiii medeh heregtei deee. sudalgaanaas uzvel ihenh humuusiin nileedgui huvi n yamarvaa negen hort havdar tusah magadlal undur shuu. za tegeed uuriin uhamsariiin asuudal daaa
128 хоногийн өмнө
Хариулагч 3
ee tamhi gedeg chine mash hortoi shuu herev ta uuniig heregledeg bol yaj hiij bgad hayaarai
128 хоногийн өмнө
Хариулагч 4
тамхийг хортой гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ бизээ тиймээс олон юм нуршилгүй тамхй 5н насыг хорооно гэж л хэлий даа
Эх сурвалжууд
http://erhemnohor.bblog.mn
128 хоногийн өмнө
Хариулагч 5
тамхи татвал 5< нас хорооно,
тамхи татахгүй бол +5

тамхи худалдаж авбал -2.000.000 төгрөг
тамхи авахгүй бол +эрүүл мэнд

тамхийг хэрэггүй гэж бусдад хэлж ойлгуулбал +хэн нэгний амьдралын аз жаргал
тамхи татаж үзмээр байсан ч татаагүй байгаа бол +боломж х аз жаргал х эрүүл мэнд х санхүү х амжилт
128 хоногийн өмнө
Хариулагч 6
Тамхи гэж юу вэ?


Өмнөд Америкийн уугуул иргэд зэрлэгээр ургадаг нэгэн ургамлын навчийг зажлахад бие хөнгөрч, ядаргаа багассан мэт мансуурсан болохыг мэдсэнээр тvvнийг ид шидтэй мэт ойлгон хэрэглэж ирсэн нь өнөөгийн тамхины хэрэглээний эх vvсвэр болон дэлхий даяар тархжээ. Уг ургамлын хатаасан навчны нунтагласан ширхэгvvд нь одоогийн төрөл бvрийн нэртэй худалддаг янжуур, дvнсэн тамхины гол хэсэг нь болсон байна.

Тамхинаас гаргахад туслах зөвлөмж
■ Тамхиа хаяхаар шийдсэн бол шууд л хая.
■ Тамхиа хаяхаар шийдсэнээ бусдад зарла.
■ Тамхиныхаа тоог багасгасаар
эцэст нь гарахыг хичээ.
■ Тамхийг удаан зууж гvнзгий
сорох хэрэггvй.
■ Өлөн vедээ тамхи бvv тат. Илvv
ихээр хордоно.
■ Тамхийг vргэлж зуулгvйгээр нэг
сороод л амнаасаа авч байх нь нэмж хордохоос сэргийлнэ.
■ Шатаар өгсөх, хvнд ажил хийх vедээ тамхи бvv cop, утаа нь уушгинд гvн орно.
■ Тамхи татах дур хvрээгvй байхад бvv тат.
■ Жилийн нэг өдрийг тамхи огт татдаггvй өдөр болгож хэвш. Дараа нь хоёр, гурав, дөрвөн едөр... Тэгсээр тамхинаас гap.
■ Тамхичин хvний тамхиа татмаар санагдах, дотносох хугацаа ердөө л 10 минут орчим vргэлжилдэг. Vvнийг тэсэхэд л тамхи татмаар санагдах vе багасч байхыг та мэдрэх болно.
■ Тамхи татмаар санагдсан vедээ хийх ажлуудыг өөртөө бэлд. Завгvй байхыг хичээ.
■ Тамхи татахгvй 2-3 хоноход л дээр дурьдсан мэдрэмж, шинжvvд бvдгэрч эхэлдэг байна.
■ Өөртөө урам өг, дэмж.


Өнөөдөр хаа сайгүй л тамхи татсан хүмүүс. Өглөө гараад ажилруугаа алхаж байхад жаахан 10 жилийн хүүхдүүд дэлгүүрийн урд тамхилаад, эсвал РС тоголоомын үүдэнд нээгдэхийг нь сахиад зогсож байх нь энгийн л үзэгдэл болжээ. Нөгөө л үлиг болсон “Тамхи орчныг хордуулна”, “тамхи таван насны дайсан”, энд тамхигүй орчин гэсэн наалт гэсэн ч нэмэр алга бүүр сүүлдээ эмнэлэгүүд дээр тамхи татаад ирүү ам нь аймшигийн болцон зураг тэглээ гээд тамхинаас гарсан хүн ховор байх аа. Энийг мэдэхгүй болоод хүмүүс тамхи татаад байдаг юм биш л дээ.
Гол нь түүнд Никотин хэмээх хүчтэй мансууруулагч бодис байдаг учраас хүнийг тайвашруулдаг байна. Мөн бас нэг ийм зүйл байдаг нэг газаг зэрэг шинээр орсон 2 ажилтны нэг нь тамхи татдаг нөгөө нь татдаггүй ажилтан хоёрын тамхи татдаг нь хамт олонтойгоо илүү хурдан танилцадаг дээр нь хүмүүс хамт тамхилж байхдаа бие биедээ тэр болгон яриад байдаггүй зүйлүүдээ яридаг байна. Тамхи гэж юу вэ гэхэд хүн болгон л хэлж чадна харин түүнд агуулагдаж буй химийн бодисуудаас 43 нь хүний бие махбодид хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон байна. Өнөөдөр дэлхий даяр л тамхины эсрэг ажиллагаа явагдаж олон зүйлийн л арга хэмжээ авч байгаа зарим нэг нь үнийг нь нэмж, зар сурталчилгаа явуулахыг хориглож байхад зарим нь тамхи татах газруудыг хязгаарлаж байна.
Европын холбооны ихэнх улсууд олон нийтийн газар тамхи татахыг бүрэн хориглон өндөр торгууль ноогдуулж байгаа гэвч тэглээ гээд тамхи татах хүний тоог цөөрүүлж чадахгүй байгаа юм. Тамхи нь эрүүл мэнд, эдийн засагт маш их хортой мэдээж хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Тэгвэл одоо тамхины талаар хэдэн тоо баримт харъя (дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа – 2008 он).

1. Дэлхий даяар 1.3 тэрбум хүн тамхи татаж байна.
2. Жилд 5.4 сая хүн тамхинаас болж хорвоог орхин ар гэрээ үй гашууд автуулж байна энэ нь 2015 онд 6.5 сая, 2030 онд 8.3 болно гэсэн судалгаа байна.
3. Энэ нь 6.5 секундэнд 1 тамхи татдаг хүн нас барьж байна гэсэн үг юм.
4. 25 жил тамхи татаж байгаа хүмүүсийн 70% нь 45 хүртлэх насандаа тамхинаас болж нас барж байна.
5. Тэгвэл энэ олон хүмүүсийн 70% нь тамхинаас гарахыг хүсдэг гээд бод доо.
6. 1 ширхэг тамхи татахад таны наснаас 11 минутыг хороож байдаг.

За энгээд л яриад байвал зөндөө л зүйл байна та ч энэ үзүүлэлтүүдийг аягүй л бол мэдэж байгаа доо. Тамхи татах нь хүмүүст зүгээр л зуршил, рефлекс болсон байдаг учираас тэр болгон хүссэнээрээ гараад байж чаддаггүй мөн хүмүүсийн тамхинд ордог хамгийн том шалтгаан нь хамт олон найз нөхдөөсөө татаж буй тамхинаас нь нэг хоёр сорох сүүлдээ хувааж татах гэх мэт замаар тамхинд ордог байна.


тамхинаас татгалзахгүй бол амьд үхдэл болно.

Өдөрт хэдэн тамхи татаж байгаагаар нь хэдэн жилийн дараа үхэхийг нь нарийн гаргаж болно. Тамхи татдаг хүн 20 цагийн дотор хэдийг татаж байгаагаар нь эрүүл мэндийг нь ч бас тодорхойлно. Тамхичин хүн хэзээ ч эрүүл байдаггүй байнга ямар нэгэн өвчин хэлж явдаг та хэр эрт тамхи татсанаа хор нөлөө нь илүү байдаг аж. дэлхий дээрхи хамгийн их эрэлт хэрэгцээтэй хэрнээ хамгийн их анхаарал татдаггүй хяналт шалгалт тавьдаггүй зүйл бол яах аргагүй тамхи юм. Магадгүй та тамхины хор нөлөөлөлийг мэддэг хэрнээ хаяж чаддаггүй.

Тамхичин хүн өөртөө итгэл муутай, тэмцэх чадваргүй байдаг. 51000 тамхичин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь 20-34 насныхан байдаг. хүн бүрээс тамхи татсаны татвар авдаг байсан бол жил бүр цагаан ордонтой дүйцэхүйц хэмжээний ордонг барьсан ч болох гэнээ

Анх тамхи сорож үзсэн хүмүүсийн дийлэнх нь буюу 65 хувь нь архаг тамхичин болдог байна. архаг тамхичдын дийлэнх нь 20 хүрээгүй байхдаа тамхинд орсон нь батлагдсан

2 цаг тутамд тамхи татдаг бол та гэнэт үхэхэд гайхаад байх зүйлгүй гэнэ дэлхий дээр 150 хүн өдөрт тамхинаас болж нас бардаг. амны хөндий, улаан хоолой, ходоод, уушиг, гар гээд бүхий л зүйл эрхтэн хордож байдаг. эдгээр хордсон эрхтэнүүд утаанд түлэгддэг. Тиймээс та тамхи татахаа багасгах юм бол биен дэх хөнөөл тэр чигээрээ багасгасч байна гэсэн үг

тамхинд та бидний мэддэггүй олон хор ордог ба үүнийг таньд өгүүлье

тамхины тээвэрлэлт, хадгалалтанд хорхой, шавьж хулганад идүүлэхгүйн тулд шимэгч амьтаны хор 25 хувь хийдэг. орц найрлагандаа хор ордог гэдгийг мэдэгдэхийг хүсээгүй үйлдвэрлэгчид энэ талаар маш нууцалдаг. Тамхи татахаа болисоны дараа таван долоо хоног хор нөлөөлөл нь гардаггүй. Жирэмсэн үедээ ааш зан хувирч байдаг эмэгтэйчүүд уурандаа тамхи татах нь элбэг байдаг. харин ураг яг төрсөн даруйдаа хөгжил дутуу мөн хорт хавдараар өвчилөх нь элбэг байдаг. эмэгтэй хүн өвчин эсэргүүцэх чадвараараа эрэгтэй хүнээс хамаагүй илүү. харин гадны нөлөөлөл эсэргүйцэх чадвараараа хоёр дахин бага

ТАМХИНААС ГАРАХ ХАМГИЙН ЭНГИЙН АРГА БОЛ ЗАВГҮЙ БАЙЖ ТАМХИ ТАТЪЯ ГЭСЭН ҮЕДЭЭ ӨӨР ЗҮЙЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ. МӨН ӨӨР ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ИХЭЭР ИДЭХ ЯВДАЛ АЖ

эрүүл саруул сайхан амьдрахыг хүсвэл тамхинаас татгалзахыг хүсэж байна.
128 хоногийн өмнө
Хариулагч 7
Тамхи нь хүний биед маш муу. Тамхи нь хүнийг 10 насаар хөгшрүүлж, хүний гоо сайхныг алдагдуулж, уушгины хорт хавдар үүсгэж, амны хөндийд мухай үнэр үүсгэнэ. Ийм учраас та бүхэн тамхийг хэрэглэхгүй байхыг хүсмээр байна. Та 1-сард тамхины төлөө хэдэн төгрөг үрдэг гэж бодож байна. Доор хаяж 50000 төгрөг үрнэ. Иймд та мөнгөө ийм зүйлд зарцуулснаас хадгалсан нь дээр.
Эх сурвалжууд
мэдээлэл.мн
123 хоногийн өмнө
Хүсэж байсан хариултаа авч чадсангүй юү?
Та тэгвэл шилдэг хариулт байхгүй гэж санал өгч болно.