Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Асуулт

Найздаа хэлэх

googlees medeelel haihaar mongoloor garahgui sonin horwuulge ni buruu garaad bna yaj horwuuleh we?



15 хоногийн өмнө - Санал асуулга хаагдахад 3 хоног үлдсэн - Зөрчил мэдээлэх

Хариултууд

Хариулагч 1
windows xp дээр монгол хэлийг таниулах

Миний нэг танил http://adobe.mn хаягаар зочилж бичлэгийг маань уншиж суугааг харвал түүний компьютерт монгол хэлийг таниулаагүй тул ө ба ү нь дөрвөлжин тэмдэг болж харагдаж байв. Ингээд зарим нэг уншигчид хэрэг болж магад хэмээн windows xp дээр монгол хэлийг таниулах талаар бяцхан зөвлөгөө өгье. Гэхдээ үүний дараа зарим компьютерт Internet Explorer-оор нээхэд мөн л ө ба ү танигдахгүй байж магадгүй тиймээс Mozilla Firebox-оор нээн үзэж байна уу. Уул нь бол MS Internet explorer 4.0 болон түүнээс хойшхи, Mozilla 0.9-өөс хойшхи, Netscape 4.7-оос хойшхи хувилбар хэрэглэж байгаа бол юникодоор үүсгэсэн энэхүү 2 гайхал үсгийг зөв дүрслэх боломжтой.

Монгол нь өөрийн зүгээс олон улсын юникод системд албан ёсоор нэгдэж ороогүй ч 2000 оны 2 сард ЮНИКОД консорциум (UNICODE consortium)-аас гаргасан Unicode 3.0 хувилбарын (ISBN 0-201-61633-5) 0400-04FF нүдэнд манай кирилл үсэг ө, ү – тэйгээ орсон юм. Энэ нь монгол крилл бичиг Unicode буюу UTF-8 дээр суурилж ажилладаг болсон гэсэн үг. Улмаар монголчууд 2002 онд буюу Windows-ийн XP хувилбар гарах үед монгол крилл үсгээр дэлхий даяар албан бичиг хэргээ хөтлөн дамжуулах, түүнчлэн ертөнцийн альч хязгаарт очоод монгол крилл үсгээрээ интернетэд ажиллах боломж бүрдсэн. Иймээс Arial, Times New Roman, Tahoma, Courier New, Microsoft Sans Serif фонтоор дэлхийн аль ч орны Windows-ийн XP-тэй компьютераас Ө, Ү-г гарган уншиж болно. Хэрэв санал сэтгэгдэл бичихээр бол Monkey буюу Монгол, Английн далбаатай драйвераар бичихгүй байхыг Танд зөвлөе. Ингэсэн тохиолдолд бичсэн зүйл чинь бусдад танигдахгүй.

Харин монгол хэлийг таниулахын тулд Start>Control замаар Regional and Language Options цонхонд орж дараах зурагт үзүүлснээр монгол хэлийг таниулахад дэлгэцийн баруун доод буланд гарах хэлний цэснээс Мо (Mongolian)-г хос даралтаар сонгоод ө, ү бүхий үгийг бичиж болно.

Харин юм бичихдээ дэлхийн аль ч улсын Windows XP дээр байдаг UNICODE-ын 5 монгол фонт болох Arial, Times New Roman, Tahoma, Courier New, Microsoft Sans Serif зэргийг ашиглаарай.
15 хоногийн өмнө
Хүсэж байсан хариултаа авч чадсангүй юү?
Та тэгвэл шилдэг хариулт байхгүй гэж санал өгч болно.