Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Асуулт

Найздаа хэлэх

meddeg hvmvvs bwal helj ogoorei


mongold gaigvi dawhraa hiideg gazar medeh vv medeh bol helj tuslaach tegeed ter lazaraar hiideg bas ulamjlal anagaah uhaanii argaar hiideg gazaruud gej bddag yumu hiilgej vzsen hvmvvs bn uu medeh yumnuudaa helj ogoorei ok
139 хоногийн өмнө - Санал асуулга хаагдахад 127 хоног үлдсэн - Зөрчил мэдээлэх

Хариултууд

Хариулагч 1
ystoi medehgui ym bna
139 хоногийн өмнө
Хариулагч 2
hi

bi bayanmongol emnelegt xiilgesen sya xabar tend gagui xiideg yum bna lee.laseraar. ter ulamjlalt argiin mdxgui yumoo :)
139 хоногийн өмнө
Хариулагч 3
Өнөө үед гоо заслын мэс засал нь урьд урьдынынхаас илүү эрэлт ихтэй салбар болсон. Ялангуяа нэрт дуучид холливуудын одод телевизийн нэвтрүүлэгчдийн дунд нэн чухал байр эзэлдэг. Манайхны дунд гоо сайхны мэс засалыг зөвхөн нас ахисан хүмүүс суларсан арьсаа татуулахын тулд хийлгэдэг гэсэн ерөнхий ойлголт байдаг. Гэвч тийм бус, залуучууд биеэ галбир нүүр царайныхаа таалажгүй хэсгийг засуулж өөртөө улам итгэлтэй сэтгэл хангалуун байж өөдрөг амьдрахын тулд гоо сайхны мэс засалч руу ханддаг. Энэ утгаараа гоо сайхны мэс засал нь хүмүүст бодит өөрчлөлт өгөхийн зэрэгцээ сэтгэл санааны асар их хүч өгдөг гэж би боддог. Америкт гоо сайхны мэс засалчид орлого ихтэй мэргэжил бөгөөд тиймээс ч ийм төрлийн эмч болоход шалгуурын босго маш өндөр байдаг. Тэд нэг өдөрт 20-30.000 $ олдог ч тохиолдол их бий. өрган хиигддэг мэс заслыг үнэлгээний хамгийн доод түвшины тухай аарийн мэдэхийн хүрээнд товч дурдъя.
- Нүүр бүтэн татах хүзүүг оролцуулан Full face lift– 10.000 $
- Нүүр тал татах зөвхөн хацар дух оролцон Mid cheek lift—5.000 $
- Хөх томруулах Breast augmention – 5000 $
- Хамарын хэлбэр засах Rhinoplasty — 3-4.500$ Ази хүмүүс ихэвчлэн хамраа өндөрсгөдөг.
- өөх соруулах Liposuction гарын шуу хэвлий өгзөг гэх зэргээр үнэлгээ өөр өөр.
- Нүдэнд давхраа гаргах 1000-1200 $
Уруулыг том болгох коллагэн эсвэл өөрөө нь өөхийг шахах, чих эрүүний хэлбэр засах зэргийг дурьдаж болно.
Хамгийн амархан бөгөөд хамгийн хямд үрчлээ арилгах аргын талаар танилцуулъя. Та бүхэн ажигладаг бол ТВ-ээр реклам нь гардаг. Энэ бол BOTOX гэмээх хэдхэн миллитр-ээр тарьдаг тариа юм. BOTOX нь ботулизмын токсиныг олон дахин шингэлж хэсэг газрын булчинг саажуулах үилчилгээн дээр үндэслэсэн маш өргөн хийгддэг процедур юм. Бид огт мэддэггүй байснаас биш америкт 70-аад оноос эхэлсэн олон жилийн туршид шалгагдсан арга. Манай монголд өнгөрсөн жилээс эхлэн хиигдэж байгаа, үр дүн их сайн, тэр эмчийн үүдэнд их оочертой байна гэж дуулсан. Монголд хийлгэх үнэ 120$ байгаа нь эндхийн бараг үнэтэй ижил санагдсан. Энэ аргын давуу тал нь маш хурдан, ямар ч өвдөлтгүй, таны ажлыг алдуулахгүй, хөхөрч хавдахгүй, илүү арчилгаа хэрэггүй та ердийн дэглэмээр ажиллаж амьдрах боломжтой байдагт оршино. Та хийлгэсэн өдрөөс эхлэн эхний 7 хоногт үр дүнгээ үзэж сэтгэл ханах болно. Ялангуяа духны үрчлээнд маш сайн үр дүнтэй байгаа нь харагдсан. Мөн нүдний хоорондхи, нүдний гадна болон доод тал хамар уруулын гурвалжинд хийж болно. Духны гүн үрчлээ арилснаар нүүр гөлгөр амарсан, залуу болгож харагдуулдаг. .
BOTOX-ыг мөн эрэгтэй хүмүүс их хийлгэдэг. Ялангуяа хурим болон том үйл явдлын өмнө хийлгэхэд хамгийн тохиромжтой түргэн тусламжийн арга юм. Сул тал нь хагас жилийн дараагаас тарианы үйлчилгээ багассаар эргэн хэвэндээ ордог. Гэхдээ дахин дахин хийлгэх тутам үр дүнтэй байдаг. Та бүхний сайн мэдэх жүжигчин Дэми Мурын залуу сайхан харагддагийн нэг нууц нь BOTOX гэж бичсэн байсан.
Хэрэв та бүхэн сонирхож асуух асуулт байвал www.moogii916@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it –oor харьцана уу. Жич хэлэхэд энэ талаар манай монголчуудын дунд мэдээлэл хэрэгтэй байгааг мэдсэний үндсэн дээр бичлээ.
САНУУЛГА: Зөвхөн манай хэдэн монголчууд ч биш америкийн хүн амын тал шахуу хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байдаг. Тиймээс ч хямд үйлчилгээ хямд эмч хайдаг. Энэ нь тэр болгон зөв шийдэл болж чадахгүй. Ялангуяа шүдний эмчилгээ нь хэзээнээс нааш ДОХ өвчин тараадаг тохиолдлоор өндөрт ордог. Хэдэн долларын тооны зөрөөнөөс болж том алдаанд орохгүй байхыг анхааруулъяа.
Дараагийн дугаарт нүдний эм болон ойрын харааны шил яаж сонгох талаар товч зөвлөгөө өгөх болно.

Эмч Д.Мөнхцэцэг
139 хоногийн өмнө
Хариулагч 4
amanji teed heleh yum uldeedegguishd
138 хоногийн өмнө
Хариулагч 5
324416гаас асуугаад үз
136 хоногийн өмнө
Хүсэж байсан хариултаа авч чадсангүй юү?
Та тэгвэл шилдэг хариулт байхгүй гэж санал өгч болно.