| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Санаж явахадСанаж явахад ... * Ядуу ба баян орнуудын ялгаа нь тухайн улсын наснаас хамааралгүй байна . * Энэтхэг, Египет зэрэг улсууд нь 2000-аас дээш настай хэдий ч ядуу байна. * Нөгөө талаар Канад, Австрали, Шинэ Зейланд зэрэг улсууд 150 настай хэдий ч дэлхийн хөгжингүй ба чинээлэг орнуудын тоонд орж байна. * Ядуу ба баян орнуудын ялгаа нь тухайн улс байгалийн баялагтай эсэхээс бас бүрэн хамаарахгүй байна. * Япон нь хязгаарлагдмал газар нутаг, 80% нь уулархаг, хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэхэд зохисгүй боловч одоогийн дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг болж байна. Тус улс нь дэлхийн бүх өнцгөөс түүхий эд оруулж ирээд эцсийн бүтээгдэхүүн болгож гадаадад гаргадаг хөвөгч үйлдвэр шиг ажиллаж байна. * Өөр нэг жишээ нь Швейцарь улс юм. Энэ улс нь какаоны тариалангүй боловч дэлхийн хамгийн амттай шоколадыг үйлдвэрлэдэг байна. Энэ жижиг газар нутагт мал өсгөхийн сацуу жилд 4 удаа ургац авч байна. Үүгээр ч зогсохгүй хамгийн сайн чанарын сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж гаргана. Энэ жижиг улс нь аюулгүй байдал, эмх цэгц, ажилсаг байдал зэргээрээ жишиг тогтоож улмаар дэлхийн найдвартай мөнгөний авдар гэгдэх болжээ. * Хөгжингүй улсуудын албан хаагчид буурай орны өөрийн харьцдаг албан хаагчдаас мэдлэг, чадварын хувьд нэг их зөрөө байхгүй гэдэгтэй санал нийлдэг байна. Жишээ нь Монголчууд мэдлэг чадварын хувьд хөгжингүй орнуудын иргэдээс ялгаа байхгүй. * Үндэс угсаа, арьс өнгө мөн чухал биш юм. Өөрийн оронд залхуу гэж нэрлэгддэг байсан хүмүүс өөр улсад очоод хамгийн үр бүтээлтэй ажиллах хүчин болж байна. Жишээ нь Солонгос, АНУ, Тайваньд байгаа Монголчууд Тэгээд ялгаа нь хаана байгаа юм вэ? * Ялгаа нь хүмүүсийн юманд хандах хандлагад байна гэж үздэг аж. Хандлага нь цаг хугацааны туршид боловсрол ба заншлаа дагаж хэлбэрждэг гэнэ. * Баян орны хүмүүсийн биеэ авч явах байдалд судалгаа хийгээд дараах зарчмуудыг өөрсдийн амьдралдаа ихэнх нь дагаж мөрддөг гэдгийг тогтоожээ. Үүнд: 1. Хамгийн үндсэн зарчим нь ёс суртахуунтай байх. 2. Шударга, зарчимч байх. 3. Хариуцлага хүлээж сурах. 4. Хууль, дүрмийг хүндэтгэж сурах. 5. Бусад иргэдийнхээ эрхийг хүндэтгэдэг байх. 6. Ажилдаа дуртай байх. 7. Хэмнэхийг урьтал болгож түүнийгээ хөрөнгө оруулалтад зориулах. 8. Сэтгэлийн тэнхээтэй байх. 9. Нарийн, нямбай байх. * Буурай орны иргэд эдгээр зарчмуудыг өдөр тутмын амьдралдаа бараг хэрэгжүүлдэггүй гэнэ. * Бид байгалийн баялаг эсвэл дэндүү хатуу ширүүн байгальтай учраас ядуу байгаа биш юм. * Бидэнд зөв хандлага байхгүй учраас л ядуу байна. Бидэнд тэр хөгжингүй орнуудын ихэнхи иргэдийн мөрддөг тэдгээр зарчмуудыг мөрдөх сэтгэлийн тэнхээ байхгүй, тэдгээрийг хэрэгжүүлэхэд зааж сургахгүй байгаад л байна гэж үзэж болох юм. 86 хоногийн өмнө - Санал асуулга хаагдахад 74 хоног үлдсэн - Зөрчил мэдээлэх |
Хариултууд |
|
|
Хариулагч 1
|
Za hudalch hund manai uls torchidod ali ch zarchim n bhgui ym bna 86 хоногийн өмнө
Санал өгөхийн тулд нэвтэрнэ үү! |
|
|
|
|
Хариулагч 2
|
эдгээр зарчимуудыг хэрэгжүүлдэг болтол олон жил болхын байна ер нь манай залуус дунд чадалтай мэдлэгтэй чадвартай залуус зөндөө байгаа гэвч бидэнд тэр мэдлэг чадвараа хэрэгжүүлэхэд үнэндээ ямар ч боломж бололцоо алга, мөнгө алга ядаж л бага хүүтэй урт хугацааны зээл л гэхэд юу билээ дээ тэгээ л олсон мэдлэг чадвараа хувийн байгууллагт хямдхан худалдаа л амьдарч байна шд өөрсдөө хөгжиж байгаа ц юм байхгүй улс нь ч хөгжөөд байгаа зүйлгүй зарим нэг чадалтай залуус нь харь улсын хөгжлийн төлөө бүхий л мэдлэг чадвараа арай ахиу хэдэн төгрөгөөр худалдаа л амьдарч байгаа нь бүгдэд л ил байгаа ер нь ч тэгээд тухайн улс орны хөгжлийн аол гарц нь залуусых н амь амжиргаа ямар байхаас шууд хамааралтай шдээ 86 хоногийн өмнө
Санал өгөхийн тулд нэвтэрнэ үү! |
|
Хариулагч 3
|
ЁО ЛЕКЦЭЭР БӨМБӨГДҮҮЛДЭГ БАЙНА Ш ДЭЭ 83 хоногийн өмнө
Санал өгөхийн тулд нэвтэрнэ үү! |
|
Хүсэж байсан хариултаа авч чадсангүй юү? Та тэгвэл шилдэг хариулт байхгүй гэж санал өгч болно. Санал өгөхийн тулд нэвтэрнэ үү! |
|