Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Асуулт

Найздаа хэлэх

Тэнгисийн хажууд байдаг сүнстэй байшинд яг юу байдаг бэ?


Хэрвээ орж үзсэн хүн байвал өөрийн сэтгэгдэл, анхаарах зүйлийг бичнэ үү!
1063 хоногийн өмнө - Зөрчил мэдээлэх

Шилдэг хариулт - Асуугч сонгосон

Энэ Улаанбаатарт байдаг Тэнгис кино театрыг хэлж байх шиг байна. Тэнгис кино театрын баруун талд нэг газар байдаг юм. Тэнд сүнстэй байшин гээд нэг өрөөнд нэг хүний 2000 төгрөг төлөөд оруулдаг. Би орж үзсэн.

Хятадын нэг гэр бүлийн нөхөр нь авгай хүүхдээ алаад өөрийгөө хорлосон тухай нэг түүхээс сэдэвлэж хийсэн гээд тайлбар дээрээ их сүртэй бичсэн байсан.

Орохоор нэг голдоо хоол иддэг ширээтэй өрөө, ширээг нь тойроод хэдэн сандал байсан. Сандал дээр нь суугаад нэг чихэвч зүүдэг. Тэгээд гэрэл нь унтраад чихэвчээр нь хятадаар хүмүүс яриад, хүүхэд орилоод, хөлийн чимээ гараад. Тэгээд энд тэнд гэрэл тусаад зочоох вий гэж суутал боллоо гэсэн.

Санасныг бодоход тийм их аймаар биш вм байна лээ. Тэгэхдээ жаахан эвгүй л юм байна лээ.
1061 хоногийн өмнө

Асуугчийн үнэлгээ:
Нүдэнд харагдтал бичжээ. Дараа нэг очиж үзнээ.

Бусад хариултууд

Дэлхий дээрх аль олон тэнгисийн алийг нь гэж зорьж очих юм бэ? Тодорхой юм бичээч.
1062 хоногийн өмнө
Тэнгис кино театрыг баруун талд нэг газар байнаа. Нэг хүний 2000 төгрөг.
Тэгээд найзуудтайгаа орохоор хэд болох юм? Тэгээд орохоор ямар ч аймаар юм байхгүй. Зөвлөхөд зүглээд хэрэггүй. Ямар илүүдээ гарсан мөнгө байгаа биш. Ядаж байхад тэр чихэвчээр сонсуулж байгаа юм нь хятад хэл дээр.
1059 хоногийн өмнө