| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
"Банжиг мэдлэг"-ийн хүртээмж, үйл ажиллагааны талаар саналаа өгнө үү!Энд асуултын тодруулга гэхээсээ өөрийн саналыг бичихийг хүслээ. Банжиг мэдлэг Монгол шинэ үйлчилгээ учир давгүй санагдаж байна. Гэхдээ энд бүртгүүлж байгаа буюу гишүүн ямар асуулга, зөвөлгөө унших, хариулах сонирхолтой байгаагаа сонгох замаар өөрийн эрхээр орох үед нүүр хуудсанд гарах асуулт зөвөлгөөг гаргамаар санагдаж байна. Тэгэхгүй бол бүх асуулт зөвөлгөө гараад байгаа учир 1 өдрийн өмнө асуусан асуулга хангалттай хариулт авч чадахгүй байна. Хариулт хамгийн ихдээ 6 хавицаа л байна. Энэ асуулт асуусан хүнд тийм ч хангалттай тоо биш байх гэж бодож байна. Тиймээс ямар сэдэвтэй асуулт зөвөлгөө сонирхож байна түүндээ таарсан мэдээллээ түлхүү харж баймаар байна. Банжиг энэ талаар судалгаа хийнэ гэж найдаж байна, 1045 хоногийн өмнө - Зөрчил мэдээлэх |
Шилдэг хариулт - Санал асуулгаар сонгогдсон |
|
|
|
Үнэхээр хэрэгтэй санал байна шүү. Санасныг бодоход асуулт хариулт маш их бичигдэж байгаа тул иймэрхүү шүүж харах зүйлс хийх нь хэрэгтэй гэж бодож байна. Одоогоор 300 гаран асуулт 1300 орчим хариулт бичигдсэн байна. Энэ бас нилээн том амжилт шүү. Үнэхээр Монголчууд маань хүнд туслах агуу уужим сэтгэлтэй улсууд гэдэг нь эндээс харагдаж байна.
1045 хоногийн өмнө
Ер нь Банжиг Мэдлэг үйлчилгээн дээр бид цаашид хэрэглэгчдийн хүсэлтийг харгалзан хийж болох нэмж болох бүх боломжийг нэмэхээ амлаж байна. Яг одоогоор бид дараах боломжуудыг нэмэхээр ажиллаж буйгаа энэ завшаанд дуулгая. - Зөвлөгөө болон шийдэгдсэн асуултанд сэтгэгдэл бичих - Хэрэглэгч асуусан асуултандаа тодруулга нэмдэг болгох - Хариулт бичсэн хүн өөрийн хариултыг тухайн асуулт нээлттэй байх хугацаанд засах боломжтой байх - Бүх мэдээлэл дээр булхайг илчлэх буюу ямар нэгэн байдлаар хэн нэгэн Оролцох журмыг зөрчсөн бол шууд мэдээлдэг болгох - Асуултаа бичээд ангилал сонгох хэсэгт ирэх үед тухайн асуултанд тохирох ангиллыг харуулахыг оролдох /тэгэхдээ ихэнх хэрэглэгчид маань криллээр бичихгүй байгаа болохоор энэ төдийлөн үр дүнтэй болохгүй байх гэж эмээж байна/ За тэгээд залуусаа өөр ямар боломж нэмүүлмээр байна бичээд байж дээ. |
Бусад хариултууд |
|
| Одоогоор ямар ч хариулт бичигдээгүй байна. | |