Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Асуулт

Найздаа хэлэх

тэтгэлгийн талаар асуух гэсэн юм төрийн сангийн зээлд хамрагдахын тулд хэзээнээс хөөцөлдөж эхлэх ёстой юм бол


мөн ямар ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг хэлээд өгөөч plzeeee
1168 хоногийн өмнө - Зөрчил мэдээлэх

Шилдэг хариулт - Санал асуулгаар сонгогдсон

Чи сургуульд элсэн орох батламжаа авангуутаа л 7-8 сард төрийн сангийн зээлийн тухай гарсан боловсрол соёл шинжлэх ухааны сайд, санхүү эдийн засгийн сайдын хамтарсан тушаал 2000 оны 11-р сарын 17-ны өдрийн 87/87 тоот тушаалын дагуу бичиг баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Хэрвээ энэ тушаал олдохгүй бол БСШУЯ-ны mecs.pmis.gov.mn гэсэн вэб рүү ороод үзээрэй. тэнд байж л таараа.
1165 хоногийн өмнө

Бусад хариултууд

Засаг даргаасаа эхэл засаг дарга чинь ямар бичиг баримт цуглуулахыг чинь хэлээд өгнө
1168 хоногийн өмнө
хэрвээ та 10н жилийг энэ жил төгсөх гэж байгаа бол их сургуульд орох шалгалтаа өгсөний дараа улсын буюу магадлан итгэмжлэгдсэн сургуульд орохоор болсон тохиолдолд шалгалтын дараа л хөөцөлдөх хэрэгтэй.Эцэг эхийн болон өөрийн чинь иргэний үнэмлэх, 10н жилийн гэрчилгээ, элсэн орох гэж буй сургуулийн томилолт зэргийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх хэрэгтэй. Мөн оршин буй дүүрэг хорооны тодорхойлолт хэрэглэгдэнэ.Гэхдээ таны эцэг эхийн аль нэг нь төрийн албан хаагч бол ажлын газрын тодорхойлолт шаардагдана.
1168 хоногийн өмнө

Энэ ангилал дахь нээлттэй асуултууд

Байхгүй байна.