Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Асуулт

Найздаа хэлэх

Вэб хийдэг ямар ямар програм байдаг вэ?


JUNGLE, JOEL гэж програм байдаг уу?байдаг бол хаанаас татаж авах вэ?
1171 хоногийн өмнө - Зөрчил мэдээлэх

Шилдэг хариулт - Санал асуулгаар сонгогдсон

Яг ямар вэб хийх гэж буй таны өөрийн мэдлэг, туршлага ямар бэ гэдгээс хамааран танд олон төрлийн программ зөвлөж болно.

Анх эхэлж сурж буй хүмүүс энгийн статик вэбийг өөрөөр хэлбэл HTML хуудсыг үүсгэхийн тулд WYSIWYG (What You See Is What You Get) төрлийн программуудыг ашиглах хэрэгтэй. Ийм төрлийн программ нь та вэбийн харагдах байдлыг шууд хянан вэб хуудсаа хийх боломжийг олгодог.

Ийм төрлийн программуудаас нэрлэвэл:
- Microsoft FrontPage
- Macromedia Dreamweaver
- HomeSite

гээд тоочоод байвал барагдахгүй. Та Google-ээс web design software гэсэн түлхүүрээр хайгаал үзээрэй.

Мэдээж та вэбэндээ оруулах зураг энэ тэрийг янзлах хэрэгтэй болох байх. Тэгвэл Adobe Photoshop, Ulead PhotoImpact, Macromedia Fireworks, CorelDraw гээд олон программаас сонгох хэрэгтэй болно.

Та нэгэнт HTML хуудас үүсгээд өөрөө кодыг нь ойлгоод илүү ихийг хийхийг хүссэн бол өөрийн сонирхон судлах хэлнээс хамааран өөр олон программаас сонгох хэрэгтэй болно. Жишээ нь PHP судлан ашиглаж эхлэх бол PHP Studio, Zend Studio, Eclipse гээд л байна.

Эцэст нь ямар ч программ хэрэглэсэн байлаа гэсэн таны вэб нь текст хэлбэрээр л байдаг тиймээс хэрвээ та үнэхээр өөрийгөө мундаг гэж үзвэл зүгээр Notepad ашиглаад вэбийнхээ кодыг бичиж ч бас болно ш дээ.

Амжилт!
1170 хоногийн өмнө

Бусад хариултууд

web hiihed zugeer notepad bolon codoo meddeg bhad bolno.Medeej designiin zurag bolovsruu;dag pro deer hiine.Gehdee uuruu html deeree muu bol dreamweaver ashiglaj bolno
1171 хоногийн өмнө