Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Асуулт

Найздаа хэлэх

"Buddy" гэдэг дотоод сүлжээний талаар мэдэх үү?


buddy нь нэг процессор болон олон дэлгэцтэй сүлжээ. Үүний талаар мэдэх зүйл байвал хуваалцаач.
1055 хоногийн өмнө - Зөрчил мэдээлэх

Шилдэг хариулт - Асуугч сонгосон

Юуны өмнө энэ Buddy нь дотоод сүлжээний төхөөрөмж биш юм. Би үүнийг интернэтээр захиалаад худалдаж аван хэрэглэж үзэж байсан.

Ер нь зорилго нь бол нэг процессорт олон дэлгэц, гар, хулгана залгаад тусдаа өөр компьютер шиг ажиллуулах явдал юм. Эхлээд суулгаад боломжийн ажиллаж байсан боловч сүүлдээ зүв зүгээр байгаад гацдаг болсон. Тэгээд компаниас нь асуухаар нэг заавар өгдөг тэрийг нь хийхээр ямар ч нэмэргүй. Сүүлдээ тэгээд нэг хэвтэж байдаг эд болсон ш дээ.

Энэ чинь одоогоос 3 жилийн өмнө юм. Тэгэхдээ одоо энэ хугацаанд илүү сайн болсон байж магадгүй ээ.

Төхөөрөмжийн хувьд бол маш энгийн нэг олон гаралттай дэлгэцийн карт байдаг тэгээд урт утас байдаг. Энэ утасныхаа үзүүрт дэлгэц болон, гар хулгана орох оролттой байдаг юм. Тэгээд хамгийн гол нь программ нь вм шиг байгаа юм. Хэрвээ тэр гацдаг нь гайгүй болсон бол нэг их ачаалалгүй ажиллахаар сургуулийн лаборатори энэ тэрд бол боломжийн л санагдсан.

Вэб нь: http://www.thinsoftinc.com/product_pc_sharing_buddy.aspx
1054 хоногийн өмнө

Асуугчийн үнэлгээ:

Бусад хариултууд

Одоогоор ямар ч хариулт бичигдээгүй байна.

Энэ ангилал дахь нээлттэй асуултууд

Байхгүй байна.