Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Тусламж

 

Banjig.Мэдлэг гэж юу вэ?


Та бидний амьдралд маш олон төрлийн саад бэрхшээл, мэдэхгүй чадахгүй зүйлс байнга л тохиолдож байдаг шүү дээ. Тэр болгоныг богино хугацаанд оновчтойгоор шийдвэрлэхэд тань бага ч болов туслах үүднээс Banjig. Мэдлэг үйлчилгээг http://ask.banjig.net хаягаар ажиллуулж байна.

Энэ бол асуулт асууж бусдаас хариулт авдаг талбар юм. Та энд маш өргөн хүрээнд асуулт асуух боломжтой. Жишээ нь химийн бодлогоо бодох гэтэл сайн ойлгохгүй бол энэ талаараа асуулт асууж болно. Эсвэл гэртээ засвар хийх гээд обойгоо наах гэтэл хэрхэн хийхээ мэдэхгүй бол бас л асуу.

Нөгөө талаас та бусдын асуусан асуултын талаар мэдэж байгаа бол тэдэнд туслан хариулт өгөөрэй. Мөн ямар нэгэн асуулт хүлээлгүй зөвлөгөө бичсэн ч болно. Энэ бол та өөрийн мэдлэгийг бусадтай хуваалцаж эргээд тэднээс суралцаж байгаа хэлбэр юм.

Banjig.Мэдлэг нь өөртөө онооны системтэй бөгөөд та хэр идэвхитэй оролцоно тэр хэмжээгээр оноо цуглуулах болно. Энэ оноо нь таныг бусад хүмүүст хэр мэдлэгтэйг илтгэн харуулахын зэрэгцээ Banjig.Дансандаа нэгж цуглуулах боломжоор хангана.

Сүүлд шинэчлэгдсэн: 2006-12-19 21:42:00, Уншигдсан : 3376