Тусламж
Banjig.Мэдлэгийн оролцогчид хэрхэн бие биетэйгээ харилцах вэ?
Таны зөвшөөрөлгүйгээр хэн ч тантай харилцах боломжгүй. Та Banjig.Мэдлэгт өөрийн танилцуулгыг үүсгэн тохиргоо хийхдээ таны талаар ямар мэдээлэлийг бусад оролцогчид харах вэ гэдгийг тохируулна.
Мөн түүнчлэн бусад оролцогчид тантай ямар хэлбэрээр холбоо барих боломжтойг сонгоно.
Та Banjig.Мэдлэгийн өөрийн танилцуулгад дараах тохиргоог хийнэ.
- Дэлгэцийн нэр: Та өөрийн Banjig.ID хэрэглэлгүй өөр нэрээр бусдад харагдаж болно. Үүнийг дэлгэцийн нэр гэнэ.
- Харилцаа холбоо: Энд та өөрийн Banjig.ID -г харуулах эсэхээ сонгоно. Хэрвээ Banjig.ID харагдсан тохиолдолд бусад оролцогчид тантай Banjig.Зурвасаар холбоо барих болон Banjig.Net дээрх таны бусдад харуулахаар үүсгэсэн танилцуулгыг харах болно.
- Миний тухай: Энд та өөрийн тухай танилцуулахыг хүссэн зүйлээ бичнэ.
Та дээрх мэдээлэлүүдээ засахын тулд Миний асуулт, хариултууд талбар луу нэвтрэх хэрэгтэй.
Сүүлд шинэчлэгдсэн: 2006-12-19 21:46:38, Уншигдсан : 756