Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Оролцох журам


Ерөнхий мэдээлэл

Банжиг Мэдлэг нь нэг талаас өөрийн мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийн талаар бусдаас асуух нөгөө талаас өөрийн дадлага туршлага, мэдлэг, чадвараа бусадтай хуваалцахыг зорьж буй хүмүүст зориулсан мэдлэг солилцох талбар юм. Энд хүмүүс маш өргөн хүрээг хамарсан асуулт хариулт явуулж мөн өөрийн мэдлэг, дадлага туршлага дээрээ үндэслэн бусдад заавар, зөвлөгөө өгөх бүрэн боломжтой.

Энэ нь ямар нэгэн хэлэлцүүлэг, шүүмжийн талбар биш харин оролцогчид нь бусдаас суралцах, мэдлэгээ хуваалцах, туршлага солилцох талбар юм. Та хэрвээ ямар нэгэн асуудалын талаар хэлэлцэх, ярилцахыг хүсвэл Banjig.Blog болон Banjig.Chat бусад салбаруудад хандах хэрэгтэй.

Энэхүү "Оролцогчдын гарын авлага" нь оролцогчдод зориулсан заавар, журам юм. Banjig.Net нь энэ заавар, журамыг хэдийд ч өөрчлөх бүрэн эрхтэй байна.

Оролцогчдын үүрэг

Banjig.Мэдлэг нь Асуулт хариулт, Зөвлөгөө, Бүтээл гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа.
Banjig.Net нь асуулт, хариулт болон зөвлөгөө, бүтээлүүдийн агуулагыг засахгүй боловч Banjig.Мэдлэг салбарын зорилгод үл нийцсэн агуулгатай, бусдыг гутаан доромжилсон, бүдүүлэг үг хэллэгтэй агуулгуудыг устгах эрхтэй ба улмаар оролцогчын эрхийг хасах эрхтэй. Иймд оролцогчид нь дээрх зүй бус агуулга бүхий асуулт, хариулт, зөвлөгөөг мэдээлж байх үүрэгтэйн дээр бусдыг хүндэтгэн соёлтойгоор оролцох үүрэгтэй.

Банжиг Мэдлэг үйлчилгээний оролцогчид нь дараах дүрмийг баримтална.

Ерөнхий
  1. Үндсэн хэлбэр: Энэ бол олон нийтэд зориулсан асуулт хариулт, зөвлөгөөний талбар. Асуулт асуух бол асуултын талбарт, асуултад хариулах бол хариултын талбарт, зөвлөгөө оруулах бол зөвлөгөөний талбарт, бүтээл оруулах бол бүтээлийн талбарт л оруулна уу.
  2. Онооны системийг ашиглах: Та өөрийн асуултыг асуух, асуултад хариулах, зөвлөгөө оруулах, таны хариулт шилдэг хариултаар сонгогдох зэрэгт онооны системийн тусламжтайгаар танд оноо нэмэгдэх болно. Оролцогчид нь зөвхөн оноо цуглуулах зорилгоор бусдад хэрэгцээгүй мэдээлэл оруулж болохгүй.
  3. Бизнесийн зорилгоор ашиглахыг хориглоно: Оролцогч нь өөрийн оруулсан асуулт, хариулт, зөвлөгөөнд өөрийн бизнесийн нэр хаяг, танилцуулга, холбоо барих мэдээлэл, вэбийн хаягийг оруулж болохгүй. Хэрвээ ийм агуулга орсон бол шууд устгагдана. Хэрвээ өөрийн бизнесийг төлбөргүй сурталчилахыг хүсвэл http://www.bd.mn хаягаар орж Банжиг Бизнес лавлахаар үйлчлүүлэх хэрэгтэй. Банжиг Мэдлэгт оруулсан зөвлөгөө хариултууддаа байгууллагын нэр, хаяг зэргийг байрлуулахыг хүсвэл зөвшөөрөл авах хэрэгтэй. Энд дарж холбоо барьна уу
  4. Давхардсан агуулга: Та өөрийн асуух асуулт болон зөвлөгөөгөө урьд нь орсон эсэх талаар хянаж үзээд оруулах хэрэгтэй.
  5. Зөвхөн Монгол хэл: Оролцогчид нь Банжиг Мэдлэгт агуулга оруулахдаа зөвхөн монгол хэлээр (үүнд гадаад хэлний мэдлэгийн хүрээнд оруулж буй агуулга хамаарахгүй) оруулах бөгөөд аль болох латин үсгээр галиглаж бичилгүй крилл үсгээрээ бичих хэрэгтэй. Интернэтийн орчинд крилл үсгээр хэрхэн бичих талаарх зааварын дагуу бичээрэй. Заавар харах.
  6. Оюуны өмчийн эрхийн асуудал: Оролцогчид нь бусдын оюуны өмчийн эрхийг үл хүндлэн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Банжиг Мэдлэг салбарт агуулга оруулахыг хориглоно. Хэрэв ийм тохиолдол гарвал үүнтэй холбогдон үүсэх хариуцлагыг тухай оролцогч хариуцна.
Асуулт хариулт
  1. Оролцогчид нь асуулт, хариултад дараах агуулгуудыг оруулахыг хориглох бөгөөд оруулсан тохиолдолд урьдчилан сануулалгүй устгах болно.(холбоос, зураг):
    • Асуултын шинж чанартай бус байх буюу мэдлэг олж авах зорилготой биш
      • Цаг нөхцөөсөн
      • Зарын шинжтэй (энэ тохиолдолд http://zar.banjig.net -д хандана уу)
      • Ямар нэг зүйлийн талаар санал бодлоо илэрхийлэх (энэ тохиолдолд http://bblog.mn -д хандана уу)
      • Шүлэг, найраглал бичих (энэ тохиолдолд http://nom.banjig.net -д хандана уу) гэх мэт
    • Бага насныхныг уруу татсан
    • Бусдыг өдөөн хатгасан, гутаан доромжилсон, нэр хүндэд нь халдсан болон бүдүүлэг үг хэллэгтэй
    • Аливаа нэгэн хууль, дүрэмд харшлах агуулга
    • Бизнесийн болон хувийн реклам сурталчилгааны зорилгоор оруулсан агуулга
    • Banjig.Net-ийн үйлчилгээний нөхцөлд харшлах агуулга
  2. Дэмий чалчих болон бусад хувийн харилцаа холбоо тогтоохгүй: Хэрвээ та бусадтай танилцах, харилцаа холбоо тогтоохыг хүсэж байгаа бол энэ зорилгоороо Банжиг Мэдлэг салбарыг бүү ашиглаарай. Үүний оронд Banjig.Чаат болон бусад тохиромжтой үйлчилгээг хэрэглэнэ үү. Чаатлах болон бусадтай харилцах оролдлого хийсэн асуултуудыг устгана.
  3. Агуулгын ангилал: Банжиг Мэдлэг салбар нь нэг үндсэн ангилалтай ба тухайн ангилал дотороо нээлттэй, шийд хүлээж буй, шийдэгдсэн, зөвлөгөө гэсэн 4 хэсэгт хуваагддаг. Жишээлбэл оролцогч нь татварын талаар асуулт асуувал "Бизнес, санхүү" үндсэн ангилалын "Татвар" гэсэн ангилалд байрлуулах бөгөөд энэ ангилалд татвартай холбоотой асуултууд, зөвлөгөөнүүд байрлах ба энэ төрлийн асуултад хариулах оролцогчид ч гэсэн энэ ангилалд орж асуултад хариулна. Хэрвээ оролцогч нь өөрийн асуултын ангилалаа буруу сонгосон тохиолдолд Banjig.Net нь асуулт хариултуудыг цэгцтэй байлгах үүднээс устгах эрхтэй байна. Харин зөвлөгөөний ангилалаа буруу сонгосон тохиолдолд түүнийг залруулан оруулна.
  4. Зөрчилийг мэдээлэх: Та Банжиг Мэдлэгийн оролцох журам болон Banjig.Net-ийн үйлчилгээний үндсэн нөхцөл-ийг зөрчсөн асуулт хариулт, зөвлөгөөг мэдээлэхээс бусад зорилгоор Зөрчил мэдээлэх хэрэгслийг хэрэглэж болохгүй. Үүнд зөвхөн өөрийн хувийн үзэл бодолоор хандах болон өөрийн дургүй хүний оруулсан агуулгыг устгуулах мэдээлэл өгөх зэрэг орно.
Зөвлөгөө
  1. Хэрэглэгчид Banjig.Мэдлэгт зөвлөгөө оруулж болох бөгөөд хэрэглэгчдийн оруулсан зөвлөгөөг Banjig.Net-ийн ажилтанууд хянаж оруулна.
  2. Дараах зөвлөгөөг нийтэд харуулахгүйгээр устгана. Үүнд:
    1. Давхардсан зөвлөгөө: Banjig.Мэдлэг нь өмнө нь оруулсан зөвлөгөөг шинээр орж ирж байгаа зөвлөгөөтэй харьцуулах системтэй бөгөөд хэрвээ шинээр орж ирж байгаа зөвлөгөө өмнө нь байсан зөвлөгөөтэй давхцвал
    2. Зөвлөгөөний шинж чанартай бус байвал
Бүтээл
  1. Дараах агуулгуудыг бүтээлд тооцохгүй тул бүтээл хэсэгт харуулахгүй болно. Үүнд:
    1. Интернэтээс цуглуулсан зураг, видео, аудио төрлийн мэдээллүүд дангаараа
    2. Бусдад хэрэг болохооргүй агуулгууд гэх мэт
  2. Энэ бүтээл гэсэн ойлголтод тухайн гишүүний өөрийн цаг зав, хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулан бүтээсэн зүйл л хамаарагдана. Өөрөөр хэлбэл:
    1. Бие даалт
    2. Реферат
    3. Курсын ажил
    4. Дипломын ажил
    5. Магистрын ажил
    6. Докторын ажил
    7. Орчуулгын ажил
    8. Төрөл бүрийн зааварууд
    9. Зурсан зураг
    10. Илтгэл, нийтлэлүүд гэх мэт