| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Нүүрээ муу угааснаас батга үүсдэг нь худлаа682 хоногийн өмнө - 762 удаа уншигдсан |
Батга нэг их таатай өвчин биш. Хүний гоо сайхныг гутааж байдгаараа нэн хортой. Хүн бэлгийн хөгжил ид явагдаж байх үед батганд баригдах нь хамгийн элбэг байдаг. Судалгаанаас үзвэл өсвөр насны хүүхдүүдийн 80 хувь нь батгатай байдаг ажээ. Өөх тосны булчирхай ихээхэн хэмжээний тос ялгаруулж өнөөх нь арьсан дор, арьсны нүхэнд хураагдаж хатуурсанаар батга үүсдэг байна. Мэдээж үүн дээр үхсэл эс, элдэв нян, унасан үс зэрэг цугларч идээлдэг юм. Ер нь арьсан дээр байдаг тоо томшгүй олон нян өнөөх өөхөн бөглөөн дундуур арьс руу нэвтэрч улмаар идээ үүсгэнэ. Энэ бүхний дүнд эхлээд улаан, дараа нь цагаан батга гардаг. Батга гарах гол шалтгаан нь бэлгийн хөгжлийн үед дааврын өөрчлөлт үүссэнээр арьсны бүтцэд нөлөөлөх явдал юм. Мөн удамшилтай холбоотой байх нь бий. Эцэг эх нь батгатай бол хүүхэд нь батгатай байх магадлал 50 хувь байдаг. Мэдээж өсвөр насанд өмнө нь гөлгөр байсан арьс тэлж томрон, нүх нь тэлж, улмаар хог новш цуглуулдаг нь бас нөлөөлнө. Эрэгтэйчүүдийн хувьд батга гарах нь эмэгтэй хүнээс хавьгүй илүү байдаг. Учир нь эрэгтэй хүний даавар арьсан доорх тосыг илүү ялгаруулдаг муу талтай. Эрэгтэй хүүхдийн батга зөвхөн нүүрээр биш цээж нуруугаар нь гарч эхэлдэг юм. Гэхдээ 25 нас хүрэхэд дааврын тэнцвэр тогтсоноор батга аяндаа алга болдог байна. Нэгэнт батга гарч эхэлсэн бол өглөө ба орой бүр савангүй лосьоноор нүүр, хүзүү, цээжба нуруугаа арчиж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь нүүр цэвэрлэгч шингэнд дүрсэн хөвөнгөөр лосьоныг цэвэрлээд арьсаа ариутгана. Ер нь батга гардаг бол нүүрээ савангаар угааж огт болохгүй. Учир нь саван арьсны хамгаалагч болсон хүчиллэг давхаргыг устгадаг юм. Батга гардаг бол тослог арьсны тос хэрэглэж огт болохгүй. Хэрэв хөдөлгөө сайтай, нар салхинд их гардаг бол батга аяндаа багасдаг. Яагаад гэвэл хөдөлгөөн их байх тусам хөлс их гарна шүү дээ. Хөлстэй хамт хүний арьсны хамаг хог гадагшилдаг. Нарны гэрэл арьсыг хатааснаар батгыг устгаж байдаг. Усанд орохдоо далайн давс эмийн сангаас авч усандаа хийвэл батга үгүй болно. Батгаас хамгаалах өөр олон арга бий. Жишээ нь өдөр бүр 2 литр хүртэл шингэн уух хэрэгтэй. Энэ нь ус, жимсний шүүс юмуу цай юм. Батга гарсан бол шахаж огт болохгүй. Гэхдээ батгатай яваад байхыг хэн ч хүсэхгүй хойно шахаж орхидог. Хэрэв батгаа шахах гэж байгаа бол:
Зарим хүнс хоол батга гаргадаг тухай яриа бол шал худлаа. Шоколад, гахайн мах, шарсан төмс, майонез, амтлагчууд батга гаргадаг тухай яриа худлаа. Ямар ч хоол хүнс батга гаргах юмуу эдгээх боломжгүй. Гэхдээ ингэлээ гээд их идээд байж болохгүйг та мэднэ. Нүүрэндээ батгатай хүнийг хараад зарим нь «энэ хүн нүүрээ арчилж цэвэрлэдэггүй юм байна» гэж ярьж байгаатай олон таарсан. Энэ бас худлаа. Батгатай байх нь нүүрээ цэвэрлэдэггүй гэсэн үг огт биш ээ. Хувийн соёл /2006 №18/ |
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |