Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Жийнсэн өмдний трапец нь өргөн байвал “сак” харагдана


1189 хоногийн өмнө - 845 удаа уншигдсан
Энэ намрын загварын хандлагаас таньтай хуваалцая
Цүнхнийхээ өнгийг гуталтайгаа биш харин ороолтойгоо зохицуулж сонгоорой. Эсрэг тэсрэг хосолсон энэ намрын гоёлын нэг онцлог энэ гэнэ шүү.


Гадаа сэвэлзүүр салхи үлээж, модод захаасаа шарлан өглөө оройдоо нэг л жиндүүвтэр байх болж. Зуны хувцас нимгэдэх энэ үед та шүүгээнээсээ намрын хувцсаа хайж байна уу. Гэхдээ цагийн цагт хувцас загварын ертөнц өөрчлөгдөж байдгийг сана. Энэ намар Азид 60 - аад оны, харин Европт 80-аад оны загвар ноёрхож байгааг бодолцоорой.

Дэрэвгэр хормойтой цув охидын гангараа
Дэгжин хээнцэр, дэрэвгэр хормойтой, том товч бүхий цув охидын гангараа байх юм байна. Харин бүсгүйчүүдийн хувьд бүсэлхийгээрээ бага зэрэг бариу, эсвэл шулуун загварын цув худалдаж аваарай. Ийм загварын цувны бүс нь хамгийн гол гоёл байх ажээ. Бүс нь өргөн байх тусмаа илүү чамин харагдуулах юм байна. Тэрчлэн энгэр болон халаасан дээрээ хээ угалз, цэцэг навч урласан байвал бүр ч "чка" харагдах гэнэ. өнгөний хувьд хар , саарал цув сонгоорой. Түүнчлэн өнгөрсөн намар алаг жийнс моод болж байсан бол харин энэ жил цайралттай жийнсэн хүрэм залуусын сонголт бололтой. Ийм хүрэмний онцлог нь энгэр дэх халаас. Савхин цувнаас илүү кантаар чимэглэсэн савхин хүрэм өмсвөл дэгжин хээнцэр, жавхаалаг, залуу харагдах болно гэдгийг загвар зохион бүтээгчид зөвлөж буйг бүсгүйчүүддээ сонордуулъя

Трапецэн жийнс эрчүүдэд ч хамаатай
Хувцас загварын ертөнцөд амь бөхтэй оршдог зүйл бол жийнс. Ялангуяа жийнсэн өмд хэзээ ч хуучиршгүй, залуусын сонголт хэвээр байдаг. 60-аад оны залуусыг байлдан дагуулж байсан трапецэн өмд энэ намар хувцас загварын ертөнцөд эргэн ирлээ. Халаас олонтой, ар талдаа элдэв бичиг, хээ хуараар чимэглэсэн жийнсэн өмдний трапец нь өргөн байвал "сак" харагдана гэнэ шүү. Трапецэн жийнс ганцхан эмэгтэйчүүдийн гоёл биш гэдгийг эрчүүдэд загварынхан сануулна лээ. Харин даавуун өмд хувцас загварын ертөнцөөс нэг хэсэгтээ л байр сууриа гээж байгаа гэдгийг анхааралдаа аваарай. Бүсгүйчүүд гоолиг хөл, гоё хүзүүгээ нуух болох нь Олон нугалаас бүхий дэрэвгэр хормойтой урт банзал зун моод болж байсан бол энэ намар ч охид бүсгүйчүүдийн сонголт хэвээр байх нь ээ. Түүнчлэн шулуун загварын тэлээтэй жийнсэн банзал моодонд орж байгаа юм байна. Загвар зохион бүтээгчдийн зөвлөснөөр ийм загварын банзал дээр хүзүүтэй цамц өмсвөл гайхалтай харагдах гэнэ шүү. Энэ намар тод гэхээсээ илүү даруухан өнгө хувцас загварын ертөнцийг хаанчлах бололтой. Мөн шулуун банзал дээр малгайтай сүлжмэл цамц өмсвөл илүү хээнцэр харагдах юм байна.

Урт түрийт намрын гоёл
Өндөр өсгийтэй урт түрийтэй гутал бүсгүйчүүдийн гоёл байсаар байх юм байна. Гутлын хувьд энэ жил тод өнгө ноёрхох бололтой. Ер нь энэ намар эсрэг тэсрэг хоёрыг зохицуулах нь моод гэдгийг загварынхан өгүүлсэн. Өндөр өсгий гутал хэт шөвгөр ч биш бөөрөнхий ч биш гурвалжиндуу хоншоортой байх гэнэ. Харин эрчүүдэд зөвлөхөд нимгэн ултай пүүзэн дээр трапецэн өмд өмсвөл илүү зохимжтой харагдах гэнэ шүү.

Дотны анд чинь жийнсэн өнгөтэй байх нь
Эмэгтэйчүүдийн "дотны анд" бол цүнх гэдэг. Энэ намар жийнсэн өнгөтэй арьсан цүнх моод болж байгаа ажээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхая гэвэл хэт том, хэт жижиг биш бөөрөнхий ёроолтой цүнх худалдаж ав. Тэрчлэн хөх, хүрэн, бор өнгийн цүнх загварын ертөнцийг эзэгнэж байгаа юм байна. Цүнхнийхээ өнгийг гуталтайгаа биш харин ороолттойгоо зохицуулж сонгоорой. Эсрэг тэсрэг хосолсон энэ намрын гоёлын нэг онцлог энэ гэнэ шүү. Дашрамд дурдахад эрчүүд энэ намар бүсгүйчүүдээс илүү ороолтоор гангарахыг загварынхан сонирхуулна лээ.

Цаг зүүцгээ, монголчууд аа
Загвар зохион бүтээгчид ингэж уриалсан. Сүүлийн үед гар утас гарч ирснээр цаг зүүх хүмүүс ховордсонтой холбогдуулан цоо шинэ загварын цаг бүтээж хүмүүсийн сонирхлыг татах болжээ. Ялангуяа хар мөнгөнд чулуу шигтгэж хийсэн цаг эрэлт ихтэй байгаа ажээ. Мөн том чулуун зүүлт, бугуйвч, чулуун ээмэг бөгжөөр гангарах явдал азичуудын дунд эрс ихэссэн байна. Харин европчууд цагаан алтыг илүүд үзсэн хэвээр байгаа гэнэ. Европчууд сүүлийн үед эрхиэр гоёх болсон байна.

Богино үс моодонд орлоо
Энэ намар Япон, Солонгост богино үс моодонд орж буйг загварынхан сонордуулсан. Урт шулуун болон, буржгар үсээр азичууд нэг хэсэгтээ л гоёсон бол энэ намраас үсээ богиносгож , шаталсан засалтаар янзалж, хүрэн юм уу хар өнгөөр будах болсон байна. Харин ахимаг насны бүсгүйчүүдийн хувьд сорлосон үс моод болох гэнэ. Дашрамд сонирхуулахад үсний зүүлтээ хумсныхаа будагтайгаа хослуулбал бүсгүй та дэгжинд тооцогдох нь ээ.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: soko , Цаг: 2008-06-19 11:16:58, IP: 203.34.37.64, Улс: Mongolia
  

taalagdlaa

 
Бичигч: koreagaas, Цаг: 2008-09-21 16:47:22, IP: 203.223.116.25, Улс: Korea, Republic of
  

end buh l emegeteichuud usee bogino bolgood l baij baina zohison zohioogui buur zaluu ohiduudad bol bas yahav jaahan nas togtson huuhnuud 27 -s deehs usee boginohon bolgohoor buur ovortoi bolchih yum teriigee oorsdoo ogt medehgui goe bolson bna hoorhon bna gehiin ed nar buh jujigchig duuchid ingej usee bogino bolgoj bnaa harhaar uur hureed bnaa

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж, бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!