
RSS 2.0 фийд холбоосууд
Зөвлөгөө
|
|
Таны асуултанд хариулахыг хичээе
681 хоногийн өмнө - 350 удаа уншигдсан
|
|
|
|
|
|
|
|
Энэ өдрийн мэнд залуусаа. Нэгэн уншигч маань whiskey-г хэрхэн уух талаар асуусан байна л даа. Тиймээс найз нь асуултанд чинь хариулахыг хичээе.
Whiskey нь маш хатуу ер нь л бол эрчүүдийн маань drink. Гэхдээ охидууд ууж бололгүй яахав. дангаар нь уумаар байвал single shot буюу 25мл-р 3-с дээш 4 шоо буюу куб мөстэй маш багаар шимж уугаарай. Мөн түүнчлэн coca cola-тай хольж ууна. Харьцах хэмжээ бусад drink-тай харьцуулахад хатуу тул cola-г арай ахиу буюу 60% болон 40%-ийн харьцаатай найруулаарай. (ө.х 40% нь whiskey 60% нь cola) Мөс хийхээ хэзээ ч бүү мартаарай.
Ер нь whiskey - г ямар нэгэн juice-тэй бол бараг л хольж уудаггүй. Whiskey-тэй coffee амтлаад үзээрэй. Энэ бас л nice drink. Магадгүй чамд таалагдах ч юм билүү. Single shot буюу 25мл whiskey дээр 150гр орчим цэвэр хар халуун ямарч сахаргүй coffee хийгээд сайн хутга. Дараа нь дээр нь жижиг халбага бор элсэн чихэр хийгээд уустал нь хутгаад түр орхичих.
Одоо Cream бэлдэнэ. Хаа сайгүй худалдаанд байдаг зөөхий буюу цөцгийг томхон саванд хийгээд зуурагчаар хэрвээ зуурагч байхгүй бол халбагаар нэг зүг рүү ижгд хурдтайгаар 2-4 мин эргүүлэхэд цөцгий маань маш сайхан өтгөвтөр болох ба гэхдээ хэт өтгөн байж болохгүй. Урсамтгай чанар бүхий байх ёстой юм шүү. За одоо Cream маань бэлэн болсон тул эргээд нөгөө coffee руугаа...
Одоо амны халбагыг доош нь буюу түмбэгэр хэсгийг нь дээш харуулаад аягатай whiskey-тэй coffee дээрээ байрлуулан бэлэн болсон cream-ээ алгуур зөөлөн доош нь харуулсан халбаган дээрээ гоожуулна. Ингэж гоожуулснаар cream маань coffee дээр маш сайхан дээд хэсэгт нь тогтож өгнө. (cream-ээ зөв хутгаж чадсан бол) хурууны зузааны дайтай cream coffee дээрээ гоожуулаад одоо дээр нь дахин нэг жижигхэн халбага бүхий бор элсэн чихрийг дээр нь цацаад өг. (Бор байхгүй бол цагаан сахар хэрэглэсэн ч болно. Гэхдээ цагаан сахар нь чихэрлэг амт нь илүү хүчтэй байдаг тул бага хэрэглэх хэрэгтэй).
За амтлаад үз дээ? Nice байна уу ? Охидоо ер нь whiskey-ний оронд Baileys юм уу Tia Maria гэх мэт cream-тэй likor нь илүү тансаг гоё байдаг юм.
Зөвхөн whiskey-нийхээ оронд л тэдгээрийг хэрэглэнэ. Бусад найруулах заавар нь адил байх болно. Үүнийг Irish Coffee гэдэг. Би Baileys-р хийсэн Irish Coffee-нд үнэхээр дуртай. Халуун, маш сайхан амттай дээр нь чамайг халаах болно.
Нэгэн уншигчийнхаа асуултанд хариулахыг хичээлээ. Бусад drink-ний тухай уншихыг хүсвэл зөвлөгөө булангийн 8 эсвэл 9 хуудсанд эхний нийтлэл маань байгаа. Охидуудаа зөв соёлтой, чамин тансаг ууж сурцгаая.
thank u all
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
Энэ ангилал дахь зөвлөгөөнүүд