| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Тэтгэлэгт хамрагдах боломж танд ч бий870 хоногийн өмнө - 1286 удаа уншигдсан |
|
Өндөр хөгжилтэй, гадаадын орнуудын их дээд сургуулийн сургалтын төлбөр дэндүү их байдаг. Гэсэн ч энэ сургуульд тэтгэлгээр сурах боломж бий. Манай улсад сүүлийн үед Америк, Английн их дээд сургуульд тэт¬гэлгээр сургах бодит үйл ажиллагааг Тлобал Удирдагч Сан" явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар арав гаруй монгол оюутныг Америкийн их, дээд сургуульд 60-100 хувийн тэтгэлэгтэй сургаж байна. Харин энэ сарын 5-наас ээлжит хөтөлбөрөө эхлүүлэх гэж байгаа юм байна. үүнтэйгээ холбогдуулж Тлобал сургалтын төв" дээр нээлттэй өдөрлөг зохиож байгаа юм. Нээлттэй өдөрлөг дээр "Глобал"-ын үйл ажиллагаа, шинэ эхлэх гэж буй хөтөлбөр болон өөрийн дээд сургуулийнхаа тухай танилцуулж байгаа юм. Саяхнаас дээд сургуультай болоод байсан бол энэ удаад оройн ангидаа оюутан элсүүлж эхэлсэн юм байна. Өдөрлөг дээр мөн "Голомт банк"-тай хамтран хэрэгжүүлж буй сургалтын төлбөрийн зээлийг танилцуулж байгаа. Ер нь тэтгэлэг гэж юу вэ, хэрхэн хамрагдах вэ гэдгийг олон оюутнууд мэдэж авч чаддаггүй. Энэ тухай Тлобал удирдагч сан"-гаас ингэж мэдээлжээ. Тэтгэлэг гэж юу вэ? Тэтгэлэг гэдэг нь оюуны хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг юм. Хүний сурч боловсрох хүсэл, тэмүүллийг үнэлж ийн дэмжлэг үэүүлж болдог. Тэтгэлэг гэдэгт сургалтын төлбөр болон эрдмийн ажлын хөрөнгө оруулалт юм. Гэхдээ мэдээж тэтгэлгийг зүгээр авч чадахгүй. Хамгийн чухал нь сурах болон нийгмийн амьдралийн идэвхтэй байх ёстой. Түүнчлэн гадаад хэл хамгаас чухал. үүн дээр тухайн оюутан удирдан зохион байгуулах авьяас, олон нийтийн ажлын идэвхтэй байх нь хэрэгтэй. Энэ нь тухайн хүнийг хэр нийгэмшснийг харуулдаг юм байна. Монголчууд бидэнд хамгийн ихээр тэтгэлгийн гараа сунгадаг байгууллагууд бол Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Жайка, Соро¬сын сан, Ротари зэрэг юм. Эдгээр болон бусад тэтгэлгүүдэд хамраг¬дах боломж, цар хүрээ өргөн байдаг. Харин тэтгэлгийг хамгийн ихээр олгодог улс бол Америк юм. Англи, Австралиас бараг тэтгэлэг олддоггүй юм байна. үүний учир нь, Америк төгсөгчидтэйгөө байнга холбоотой байдаг. Тэд сургууль дээрээ сан, холбоо байгуулж, тэтгэлэг зарладаг. Мөн зарим төрийн бус байгууллагууд өөрийн нэрэмжит тэтгэлэг олгодог. Энэ нь чадварлаг, ирээдүйтэй оюутнуудад сургалтын санхүүгийн дэмжлэг үзүүлж, сургуулиа төгсмөгц байгууллагадаа авах зорилготой юм байна. Тэтгэлэг олох боломжууд хязгааргүй их. Харин интернэтээс уйгагүй хайж, байнга мэдээлэлтэй байх хэрэгтэй юм байна. Одоо харин оюутан залуустаа манай оронд жил бүр зарладаг тэтгэлгүүдээс танилцуулья. Их Британид Магистрын зэрэг олгох тэтгэлэг. Энэ тэтгэлгийг Английн консулаас зарладаг. (Их Британий Элчин Сайдын Яам) Азийн хөгжлийн Банкны Тэтгэлэгт хөтөлбөр. Энэ хөтөлбөрөөр Япон болон бусад оронд магистр, түүнээс дээш зэргээр тэтгэлгээр сургана. (Азийн хөгжлийн банк Монгол дахь салбар) Японы хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөрөөр Япон улсын Засгийн газрын тусламжаар их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцана. Японы олон улсын хёмтын ажиллагааны нийгэмлэгийн Улаанбаатар дахь салбар) Францын засгийн газрын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр. Монгол дахь Францын ЭСЯ-аас богино хугацааны хэлний болон мэргэжлийн дадлага хийх тэтгэлэг олгоно. Ротари клубын тэтгэлэг. Маш олон хүн хамрагдах боломжтой энэ тэтгэлэгт олон улсын чиглэлээр суралцах хүсэлтэй оюутанд тэтгэлэг олгодог. жилд 1200 оюутан. (info(5)rotarүmonaolia.ora) Дэлхийн банкны тэтгэлэг. Энэ тэтгэлгийг жил бүр зарладаг. (мэдээллийг www.worldbank.org) Их дээд сургуульд суралцагч эмэгтэйчүүдийн холбооноос АНУ-д дээд боловсрол эзэмших хүсэлтэй 58 хүртэл тооны эмэгтэй оюутанд тэтгэлэг олгодог. (www.aauw.org) АНУ-ын их, дээд сургууль, коллежид биеийн тамирын чиглэлээр тэтгэлэгтэй сургана. (www.ed.aoүi) Олон улсын боловсролын санхүүгийн дэмжлэг хэмээх байгууллагын цахим хуудаснаас сургалтын тэтгэлэг, санхүүгийн тусламж хаанаас авч болохыг дэлгэрэнгүй авч болно. (www.iefa.org) Эцэст нь, тэтгэлэгт хамрагдах боломж асар их байдаг. Хамгийн чухал нь уйгагүй эрж, хайж байх хэрэгтэй гэдгийг дахин хэлье. |
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
| |
| Бичигдсэн сэтгэгдэлүүд | |
| Бичигч: Juice, Цаг: 2007-11-21 19:18:17, IP: 202.72.240.131, Улс: Mongolia | |
|
neeh heregtei zuil alga bnashde hudlaa onoo avaad
| |
| Бичигч: daritsetseg, Цаг: 2007-12-31 23:15:24, IP: 202.5.197.162 (192.168.0.13), Улс: Mongolia | |
|
mash goe zvil bichisen bna bayarlalaa
| |
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |