Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Архаг гастрит


1052 хоногийн өмнө - 612 удаа уншигдсан

Ходоодны салст бүрхэвчийн үлэвсэл, эсийн нөхөн төлжилтийн алдагдал, булчирхайн эсүүдийн хатингаршил үүсч, ходоодны шүүрэл ялгарал болон хөдөлгөөний үйл ажиллагаа алдагддаг аажим явцтай эмгэгийг архаг гастрит гэнэ.

Архаг гастрит

Ангилал:
Шалтгаанаар нь:

  • нянгийн гаралтай/ хеликобактер пилори, бусад нян/
  • нянгийн бус гаралтай/ архи, эм, цөс, байнгын удаан хугацаагаар стресстэй байх, химийн бодис/
  • шалтгаан нь тодорхойгүй
    2. Байрлалаар нь:
  • Ходоодны ёроол
  • Нугалуурыг хамарсан
  • Ходоодны бүх хэсгийг хамарсан

Эмнэлзүйн хэлбэрээр нь:

  • А буюу Аутоиммуны
  • В буюу хеликобактер пилоригоор үүсгэдсэн
  • С буюу химийн шалтгаантай/ цөсний сөргөө, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмүүд/
  • D буюу онцгой хэлбэр
  • Хавсарсан хэлбэр / С+В, D+В г.м /
    Архаг гасрит дотор В гастрит элбэг тохиолддог болохыг судлаачид тогтоосон байна. Одоо бүгдээрээ энд В гастритийн тухай дэлгэрэнгүй авч үзье.

Архаг гастрит В хэлбэр

Үндсэн шалтгаан-Helicobacter pylori/ Н.Р/юм. Энэхүү бактер нь хүний ходоодны салст бүрхэвчинд байрлаж, ходоодны архаг В хэлбэрийн үрэвсэл, ходоод дээд гэдэсний шархлаа өвчин үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Эдгээр бактерууд нь хүүхэд насанд халдварлаад насан туршид оршмол байдлаар ходоодонд амьдрах чадвартай гэж үздэг байна. Хеликобактер пилори нь грам сөрөг, эсийн хананы уураг нь эрчлээс хэлбэртэй, нэг талдаа багц шилбүүр бүхий хөдөлгөөнт бактер юм. Энэ нь ходоодны салст бүрхэвчийн доод талд хучуур эсэд нягт наалдаж , бэхлэгдэж өсч үрждэг бөгөөд энэ явцдаа ходоодны салст бүрхэвчийг гэмтээх үйлчилгээтэй янз бүрийн фермент, чөлөөт язгуур уургуудыг ялгаруулдаг. Жнь: Хеликобактераас ялгарсан протеаз, липаз ферментүүд нь ходоодны эс хоорондын холбоог тасалж, нягтралыг бууруулан салслаг бүрхүүлийг нимгэрүүлдэг, ингэснээр ходоодны хана гэмтэх нөхцөл бүрдэж өгдөг. Ходоодны салст бүрхүүл гэж юу вэ?

Энэхүү бүрхүүл нь ходоодны хамгийн дотор талын бүрхүүл бөгөөд ходоодонд орж байгаа гадны болон дотоод ямар нэг хүчин зүйлтэй хамгийн түрүүнд харилцан үйлчлэлцдэг давхарга юм. Иймээс ямар нэг нөлөөлөлд амархан гэмтэх эрсдэлтэй учраас түүний гадуур салслаг давхарга нилэнхүйд нь хучсан байдаг. Салст бүрхэвчийг бүрхэгч салслаг бодис нь харьцангуй тогтвортой бат бөх чанартай, янз бүрийн гэмтээгч хүчин зүйлийн нөлөөнд тэсвэртэй. Салст давхарга нь салст бүрхэвчийг зөөллөх, ходоодны хөндийд агуулагдах давсны хүчил болон пепсины гэмтээх нөлөөг багасгах хамгаалалт болохын зэрэгцээ хучуур эсэд аливаа халдвар орохоос хамгаалдаг.

Эмнэлзүй:

Н.Р нь ходоодны аль хэсгийг хамарч үрэвсэл үүсгэж байгаа болон салстад илэрч байгаа үрэвслийн идэвхижлийн зэргээс хамааран архаг гастритийн эмнэлзүй олон шинжээр илэрдэг.

Ходоодны гарах хэсгийн үрэвслийн үед:

  • Баруун хавирганы нуман доогуур үе үе хүчтэй базалж өвдөнө/ голдуу өлөн байхад/, хоол идсэнээс хойш рорй өвдөнө, юм идсэний дараа өвдөлт намжина
  • Хүчиллэг зүйлээр хэхэрнэ, цээж гашуун оргино, хорсоно, гурилан бүтээгдэхүүн идэхэд хорсолт нэмэгдэнэ, махан хоолны шингэц сайн, хоолны дуршил ихэснэ
  • Баас хатна, гэдэс үе үе хатгаж базалж өвдөнө
  • Хэл чийглэг, өнгөргүй, хөхлөг томорсон

Ходоодны тархмал үрэслийн үед:

  • Аюулхайд өвдөнө,хоол идсэнээс хойш өвдөлт эрт илэрнэ, дамжилтгүй, шарсан хуурсан хоолны дараа өвдөлт ихэснэ, хоол идсэний дараа аюулхайд хүнд оргино
  • Хоолны дуршил буурна, аманд эвгүй амт амтагдана, дотор муухай оргино, агаараар хэхэрнэ, зарим үед идсэн ууснаараа бөөлжинө
  • Гэдэс дүүрнэ, хуржигнана, баас шингэрнэ
  • Хэл цайвар цагаан зузаан өнгөртэй, шүдний ортой

Оношлогоо

  • Н.Р-ийг илрүүлэх шинжилгээ
  • Ходоодны уян дурангийн, амьд сорьцын бүтэц зүйн шинжилгээ
  • Ходоодны гэрлийн шинжилгээ
  • Ходоодны шүүрлийн шинжилгээ
  • Дархлаа, дааврын шинжилгээ

Эмчилгээ

  • Шалтгаан, эмгэг жамын эмчилгээ
  • Шинж тэмдгийн эмчилгээ

Chimgee ZEPH



Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: 12, Цаг: 2007-05-03 21:52:26, IP: 202.131.225.107, Улс: Mongolia
  

эмчилгээг бичихгүй яасан бе

 
Бичигч: бө, Цаг: 2009-05-13 20:30:35, IP: 203.91.114.3, Улс: Mongolia
  

дэлгэрэнгүй бичихгүй яасан юм бэ? эмчилгээ л гол шүү дээ т

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж, бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!