Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Хөлдөлтийн үед яах бэ?


1038 хоногийн өмнө - 738 удаа уншигдсан

ХөлдөлтӨвөл хаврын хүйтэнд хүмүүс хувцсаа тохируулж өмсөөгүйгээс гар, хөл, чих, нүүрний хэсэг нь хөлдөж хайрагддаг.

Хөлдөж осгох нь онц аюултай бөгөөд бүрэн хөлдсөн тохиолдолд арьс үхжиж харалдаг. Бүр цаашлах юм бол хөлдсөн эрхтний тухайн хэсгийг тайрч хаяхаас өөр аргагүйд хүрдэг.

Бүрэн хөлдөлтийн шинж тэмдгүүд:

  • Бадайрч мэдээгүйтнэ
  • Биеийн аль нэг хэсэгт байнга хурц өвдөнө
  • Хөлдсөн хэсэг цагаан өнгөтэй болж хатуурсан байна

Бага зэргийн хөлдөлт

Хэрэв арьсанд хүрэхэд арьс зөөлөн байвал бага зэргийн хөлдөлт гэж үзнэ. Хөлдсөн хэсгийг хуурай даавуугаар ороож, өөрийнхөө болон хэн нэг хүний аль нэг хэсэгт дарж, хавчуулан наалдуулж бүлээсгэнэ. Хөлдсөн хэсгийн хүйтнийг түргэн гаргахын тулд бүлээцүүлж байгаа хэсэг, эрхтнээ байнга хөдөлгөж байх хэрэгтэй.

Хүнд хөлдөлт

Хүндээр осгож, хөлдсөн хүмүүсийг зөвхөн дулаан байранд оруулсны дараагаар эмчлэх хэрэгтэй. Хөлдсөн гар хөлийг яаран гэсгээж болохгүй, алгуур аажим хэдэн цагаар хөлдүүгээр нь байлгаж, аажим бүлээсгэх аргыг хэрэглэнэ. Бүлээн усыг том саванд дүүргэж биеийн хөлдсөн хэсгийг дүрнэ. Ус хөрвөл бүлээн ус нэмнэ. Ингэхдээ хөлдсөн гар хөлийг уснаас авахаа мартуузай. Мөн халуун ус нь биеийн хөлдсөн хэсгийн арьсыг амархан түлдэг тул болгоомжлоорой.

Бэлтгэсэн: U.M ZEPH CLUB


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх

 

 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!