Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Сүрьеэ өвчин


1038 хоногийн өмнө - 1787 удаа уншигдсан

сүрьеэСүрьеэ нь сүрьеэгийн нянгаар халдварлагддаг “нийгмийн” халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болно.

Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушгины сүрьеэгээр өвчилсөн байдаг. Уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг. Тэднийг ханиалгах, найтаах, цэрээ хаях, ярих, дуулахад сүрьеэгийн нян агаарт цацагдан, бохирдсон энэ агаараар нь халдварлагдсан хүмүүс сүрьеэгийн нян авдаг.

Гэхдээ энэ агаараар удаан хугацаагаар амьсгалсан хүмүүс гол төлөв халдвар авдаг байна. Үүнээс харахад халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс халдвар авч, биеийн эсэргүүцэл султай бол өвчлөх аюултай. Харин нийтийн унаа юмуу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг. Мөн сүрьеэгийн нян аяга, таваг, өмссөн хувцас зэргээс халдварлахгүй. Бусад халдварт өвчнүүд, жишээлбэл: Халдварт шар, бэлгийн замын халдварт өвчнүүдтэй харьцуулахад сүрьеэ өвчнөөр өвчлөх нь тухайн хүний хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн буруу зуршил зэргээс шалтгаалдаггүй.

Сүрьеэгийн халдвар ба өвчин

Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилдсөн хүний шүлс цэртэй хамт сүреэгийн нян гадагш цацагдан агаарыг бохирдуулан энэ агаараар амьсгалсан хүмүүс сүрьеэгийн “халдвар” авдаг гэдгийг та ойлгосон байх. Тэгвэл “халдвар авсан” гэдэг нь сүрьеэгээр “өвчилснөөс” ялгаатай юу?
Нянгаар бохирдсон агаараар амьсгалснаар сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн “унтаа” байдалд шилжинэ. Ийм тхиолдолд сүрьеэгийн “халдвар” авсан байна гэдэг. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар ч зовиур илрэхгүй, бусдад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно.

Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг сүрьеэгийн сорилоор тодорхойлж болно. Хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах зэргээс тухайн хүний биеийн эсэргүүцэл суларч “унтаа” нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлнэ. Энэ тохиолдолд сүрьеэгээр “өвчилсөн” байна гэж хэлдэг бөгөөд уг хүнд зовиур шаналгаа гарч эхэлнэ. Хэрэв та ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол хооллож, архи, тамхи хэрэглэхгүй байвал таны биеийн эсэргүүцэл сулрахгүй сүрьеэгээр өвчлөхгүй байж болох юм.

Сүрьеэ өвчний шинж тэмдэг

Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж, уушгийг гэмтээж эхэлнэ. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ.

Уушгины сүрьеэгийн үед:

  • Удаан хугацаагаар (3 хоногоос илүү ) ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдгүүд гарч болно.
  • Бие суларч ядрах
  • Жин буурах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Танд дээрхи зовиурууд илэрвэл эмчид яаралтай үзүүлэхээс гадна, таны гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд дээрхи зовиурууд илэрвэл эмчид хурдан үзүүлэхийг зөвлөөрэй. Мөн сүрьеэгийн нян нь цус, тунгалагаар дамжин бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэг уушгины бус эрхтний сүрьеэ гэх бөгөөд өвчилсөн хүмүүс нь бусад хүнд халдвар тараах аюулгүй.

Хүүхдийн сүрьеэ

суулгалтХэрвээ та болон таны гэр бүлийхний хэн нэг нь сүрьэгээр өвчилбөл хүүхдүүд минь бас өвдчих вий гэж сэтгэл зовох нь ойлгомжтой. Үүнээс үүдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн эсэхийг яаж эрт мэдэх вэ? Тэднийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ? гэдэг асуултууд гарч ирнэ.
Хүүхэд эхээс төрөхдөө сүрьеэгийн халдвар огт аваагүй төрдөг. Хүүхдийг төрмөгц сүрьеэ өвчнөөс сэргийлэх тарилга БЦЖ вакциныг төрөх тасагт хийдэг.

Хэрэв таны хүүхэд энэ вакциныг хийлгэсэн бол зүүн гарын бугалганы дээд хэсэгт жижиг цагаан сорви үүссэн байдаг. Энэ тарилгын хамгаалах чадвар нь 6-7 жил хадгалагддаг учир 8, 15 насанд дахин хийлгэх шаардлагатай. Хүүхдийн биеийн эсэргүүцэл том хүнийхийг бодвол сул байдаг учир хэрэв өвчилбөл уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн миненгит зэрэг хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилдөг байна. Хүүхдүүд сүрьеэтэй ойр дотны хүмүүс, хөршүүдээсээ халдвар авсан байдаг.

Сүрьеэгээр халдварлагдсан эсэхийг тусгай сорил- туберкулины сорилоор мэдэж болно. Сорилыг тарьсны дараа 72 цаг болооп үүссэн гүвдрүүг хэмжиж хариуг тодорхойлно. Гүвдрүүний хэмжээ 5-11 мм, түүнээс их бол сүрьеэгээр халдварлагдсан гэж үздэг. Гэхдээ халдварлагдсан болгон сүрьеэгээр өвдөхгүй. Харин гүвдрүүний хэмжээ 11 мм-с дээш гарвал та сүрьегийн бусад шинжилгээг хүүхэддэ хийлгээрэй.

Сүрьеэг оношлох шинжилгээнүүд

Одоо сүрьеэ өвчний үед ямар шинжилгээ хийвэл найдвартай оношлож болох тухай ярилцъя.

Удаан хугацаагаар ханиалгаж байгаа хүний цэрэнд сүрьеэгийн нян хайх шинжилгээ хийвэл хамгийн үр дүнтэй. Уг шинжилгээг хийхийн тулд 24 цагийн дотор өвчтөний цэрийг 3 удаа тусгай саванд авна. Шинжилгээг авахын өмнө амаа буцалсан усаар зайлж цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргах хэрэгтэй. Цэр биш шүлсээ хийвэл шинжилгээний хариу буруу гардагийг анхаараарай.

Хэрэв цэрэнд сүрьеэгийн нян илэрвэл эмч нар “түрхэц эерэг байна” гэж хэлдэг ба энэ нь өвчтөн сүрьеэгээр өвчилсөн төдийгүй гадагшаа халдвар тарааж байгааг илэрхийлнэ. Цэрний шинжилгээг оношлогоонд хэрэглэхээс гадна эмчилгээ хэр зэрэг үр дүнтэй байгааг хянах зорилгоор эмчилгээ эхэлсний дараа 2, 5, 6 дахь сарын сүүлчээр хийж болно. Сайн эмчлэгдээгүй тохиолдолд цэрийг өсгөвөрлөх шинжилгээг хийнэ. Мөн гэрлийн шинжилгээ, хүүхдэд туберкулины сорилын шинжилгээг оношлогоонд хэрэглэж болно.

Бэлтгэсэн: U.M ZEPH Club


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: оогоо, Цаг: 2008-07-02 18:55:54, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

ийм мэдээлэл гарсанд талархаж байна, миний хайрт ээж энэ өвчнөөр өвчилсөн тухайгаа өчигдөр мэдээд сэтгэлээр уначихлаа, яаж дэмжлэг үзүүлэхээ мэдэхгүй байна, мөн яг ямар ямар эм тариа хэрэглэх хэрэгтэй байдаг талаар мэдээлэл танайд дутмаг байнаа,

 
Бичигч: huygaa, Цаг: 2008-12-09 19:33:15, IP: 124.158.66.21, Улс: Mongolia
  

uneheer heregtei ed bna eruul mendiin daalgavar hiihed hehe

 
Бичигч: кк, Цаг: 2009-01-09 18:31:41, IP: 202.126.90.41, Улс: Mongolia
  

илүү дэлгэрэнгүй байвал яг болжин шүү

 
Бичигч: ллллл, Цаг: 2009-02-13 12:16:08, IP: 203.34.37.192, Улс: Mongolia
  

emchilgee n bhgyi yum u

 
Бичигч: дөлгөөн , Цаг: 2009-03-18 14:32:09, IP: 124.158.118.142, Улс: Mongolia
  

олон мэдээлэл өгөөчээ.

 
Бичигч: dovdka, Цаг: 2009-05-14 15:37:12, IP: 203.34.37.99, Улс: Mongolia
  

үнэхээр хэрэгтэй мэдээ байна даалгавараа сайн хийсээээээн баярлалаа

 
Бичигч: Заяа, Цаг: 2009-06-18 22:12:04, IP: 202.170.82.4, Улс: Mongolia
  

баярлалаа энэ мэдээллүүд иргэдэд маш их хэрэгтэй

 
Бичигч: batbayar, Цаг: 2009-09-10 21:09:14, IP: 124.158.112.100, Улс: Mongolia
  

ene medeelel mash chuhal medeelel

 
Бичигч: emch nart, Цаг: 2009-09-17 17:29:12, IP: 202.55.191.37, Улс: Mongolia
  

suriegeer ovdson huniig emch nar yalgavarlan gaduurhaj muuhai hariltsdag yum bilee.minii neg naiz nodnin ovdood uzuulsen chin aimaar zagnaad baisan.hun ovchintoi bolsnoo medeed balmagdaj baihad bayangol duurgiin 7r toviin emch aimaar sonin zantain bn lee.naiziig maani zagnaad uiluulchihsan,ovchtei huntei zov hariltsah heregtei biz dee.anhaarval taarah yum.unegui emchilgee hiih yostoi baidag.terendee uur n hurdeg yum shig bna lee.tsalin avaad eruul mendiin omno tangarag orgoson bol ajlaa hiih l yostoi.yostoi zevuun avgai baisan

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж, бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!