| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
16 битийн бүх төрлийн программд кириллээр бичих937 хоногийн өмнө - 376 удаа уншигдсан |
|
Микрософт компаниас Виндовс Экс-Пи™ (Windows XP™) үйлдлийн систем гарч ирснээр Монгол кирилл үсгийн гар хуваарилалтыг бид төвөггүй хэрэглэх боломжтой болсон. Энэ тухай зөвлөгөөг энд товшиж сонирхож болно. Харин Экс-Пи гээс өмнөх үйлдлийн систем жишээ нь виндовс 95, 98; виндовс 2000, мөн 16 битийн буюу 256 тэмдэгтийн бүх төрлийн программ хангамж, жишээ нь график дизайн хийгч Эдобе Фотошоф™, Макромедиа Флаш™ гэх мэтээс гадна та бидний өдөр тутмын холбооны хэрэгсэл болох мэссэнжэрийг яаж кириллээр бичиж ашиглах зааврыг сийрүүллээ. Энэхүү заавар нь орос гарын хуваарилалтын динамик сангийн файлыг монголчилж хувиргасан арга учраас ямар нэгэн зохиогчийн эрх болоод бүтээлийн эрх зөрчигдөхгүй гэж үзнэ. Орос гарын хуваарилалт нь бүх төрлийн виндовсод байдаг тул энэ чанарыг ашигласан байна. Энэ арга нь виндовсоос бусад үйлдлийн системд хүчингүй. Эхлэл. Орос хэлний гар хуваарилалтыг ҮС-д суулгах. Start -> Setting -> Control Panel гэсэн товшилтоор орж, Control Panel гэсэн нэртэй цонхыг нээнэ. Уг цонхноос Regional and Language Options нэртэй давжаа дүрсэн дээр давхар товшилт үйлдэж, Regional and Language Options нэртэй дэд цонхыг нээнэ. Уг цонхны дээд хэвтээ цэснээс Language хавтасыг сонгож, Detials... нэртэй товчийг товшиж Text Services and Input Languages нэртэй дэд цонхыг нээнэ. Уг цонхны Add... товчийг тошиж, Add Input Language нэртэй нэмэлт цонхыг нээнэ. Нэмэлт цонхны Input Language: нэртэй дэлгэгддэг цэснээс Russian нэрийг сонгож, Keyboard layout/IME: нэртэй цэснээс Russian (Typewriter) нэрийг олж сонгоно. Бүх нээгдсэн цонхыг OK товчоор товшиж хаана. Түр завсарлага. Монгол цайгаа уух :) Орос хэлний гар хуваарилалтыг хувиргасан Монгол гарны динамик сангийн файлыг суулгах. Энд товшиж kbdru.dll нэртэй файлыг татаж авна. Файлыг C:/windows/ фолдер доторх system32 болон dllcache нэртэй фолдерт байгаа хуучин файл дээр дарж хуулна. Windows File Protection гэсэн хамгаалалтын анхааруулга цонх автоматаар нээгдэхэд Cancel товчийг дарж, дарж бичсэн файлаа хамгаална. Компьютерээ унтраагаад асаахад /ҮС-ээ дахин ажиллуулах буюу restart хийх/ бидний ажлын үр дүн гарах болно. Ингэсний дараа мэссэнжэрээ нээж, зүүн Alt+Shift точуудыг зэрэг даран "Найз нь кириллээр бичиж чадаж байна уу" гэж найзаасаа асуугаарай. Жич. dllcache фолдер нууц системийн хамгаалттай тул энгийн үед харагддаггүй. Иймд уг фолдерт хуулахдаа Windows Explorer цонхыг ажиллуулж, Tools -> Folder Options... -> View гэсэн товшилтуудыг хийж, Advanced settings нэртэй сонголтуудаас Show hidden files and folders -ийг чагталж, Hide protected operating systems files (Recommended) -ийн чагтыг мулталж тохируулна. |
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
| |
| Бичигдсэн сэтгэгдэлүүд | |
| Бичигч: заябанди, Цаг: 2008-01-11 01:29:32, IP: 60.31.198.12, Улс: China | |
|
endees oldgiin bina sh de! bayrallaa! | |
|
Сэтгэгдэл бичих | |