|
|
Бэлгийн замын халдварт өвчин
1038 хоногийн өмнө - 2900 удаа уншигдсан
|
|
|
|
|
|
|
|
Бэлгийн замын халдварт өвчин /sexually transmitted diseases эсвэл infection/ англи хэлэнд мөн /STD эсвэл STI/ хэмээн товчилон бичиж хэрэглэх нь олонтаа байдаг. БЗХӨ нь голчлон бэлгийн замаар халдварладаг тул ийнхүү нэрлэгдсэн юм. Гэсэн хэдий ч зөвхөн бэлгийн харьцаанд орсоноор эдгээр өвчинийг тусна хэмээн ташаа бүү ойлгоорйо. БЗХӨ нь мэдээж хүйс, яс үндэс, шашин шүтлэг, баян ядууг ялгалгүй хүн болгонд халдварлах боломжтой нь ойлгомжтой юм.
Монгол улсад бэлгийн замын халдварт өвчин сүүлийн жилүүдэд маш их тархаж байгаа бөгөөд түүний зэрэгцээгээр бэлгийн замын халдварт өвчнүүдийн нэг болох ДОХ-ын аюул Монгол оронд нэгэнтээ тархсан гэдгийг бид мэдэж байгаа. Тийм учираас бэлгийн замын халдварт өвчний талаар ёрөнхий мэдлэгтэй байж өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдэж байх нь өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардлагатай юм.
БЗХӨ нь хүнээс ичиж, санаа зовох төдий өвчин биш юм. БЗХӨ нь маш аюултай. Хэрэв бэлгийн замын өвчиныг яаралтай эмчлээгүй тохиолдолд байнгын үргүйдэлд хүргэх, мөн үхэлд ч хүргэх аюултай /ДОХ/. Жишээ нь, Хламиди /Chlamydia/ нь үргүйдэлд хүргэх, папилома вирусын халдвар /human papilloma virus/ нь эр болоод эм бэлэг эрхтний хорт хавдар үүсгэх, сифилис /syphilis/ сэтгэцэд нөлөөлөх, зүрхийг гэмтээх , хараагүй болгох мөн амь насаа хүртэл алдах аюулд хүргэнэ.
БЗХӨ яагаад тархсаар байна вэ?
БЗХӨ зогсолтгүй тархаж буй нэг шалтгаан бол хүмүүс БЗХӨ зөвхөн бэлгийн харьцанд орсон үед л халдварладаг гэсэн ойлголттой холбоотой. Гэвч энэ нь буруу юм. Зарим төрлийн бэлгийн замын халдвар нь арьснаас арьсанд хүрэлцэх үед халдварлах боломжтой байлдаг /Бэлгийн херпес вирусын халдвар-herpes simplex virus-2/. БЗХӨ-ний хурдацтай тархдаг нэг гол шалтгаан нь бид хэн нэгнийг хараад БЗХӨ-тэй эсэхийг хэлэх боломжгүй байдагт оршдог. Зарим тохиолдолд бэлгийн замын халдварт өвчин бүхий хүн өөрөө ч үүнийгээ мэдээгүй байдаг. Эдгээр хүмүүс нь өөрсдөө ч мэдэлгүй БЗХӨ-нөө өөрсдийн бэлгийн хамтрагчдадаа тараах өндөр аюултай.
Дараах хэсэг зүйлс нь БЗХӨ-нөөр халдварлах эрсдэлийг ихэсгэдэг.
-
Залуу насандаа бэлгийн харьцаанд орох. Хичнээн залуу насандаа бэлгийн харьцаанд орно төдий чинээ бэлгийг БЗХӨ-өөр өвдөх эрсдэл ихэсдэг.
-
Олон хүнтэй бэлгийн харьцаанд орох. Олон хүнтэй бэлгийн харьцаанд байдаг хүмүүс нэг хүнтэй бэлгийн харьцаанд байдаг хүмүүсээс олон дахин илүү эрсдэлтэй байдаг.
-
Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох. Бэлгэвч нь жирэмслэлтээс хамгаалахаас гадна БЗХӨ-өөс хамгаалдаг цорын ганц арга юм. Гэсэн хэдий ч бэлгэвч нь зөв хэрэглээгүй тохиолдолд мөн л эрсдэлийг арилгахгүйн зэрэгцээ зарим бэлгийн халдвар нь бэлгэвчээр ч хамгаалагдахад хэцүү байдаг. Жишээ нь: бэлгийн херпес вирусын халдвар г.м. Бусад төрлийн жирэмслэлтээс хамгаалах аргууд нь хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах оловч бэлгийн замын халдварт өвчинөөс хамгаалах чадваргүй юм.
Бусад олонхи өвчнүүдийн нэгэн адилаар урьдчилан сэргийлэлт нь маш чухал. Мэдээж бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх нь эмчлэхээс хамаагүй хялбар нь ойлгомжтой.
Бүх л бэлгийн замын өвчин нь БЗХӨ байх албагүй юм. Зарим тохиолдолд бэлгийн замын халдварт өвчинтэй төстэй шинж тэмдэг бүхий бусад өвчнүүд байж болдог.
Хэрэв та БЗХӨ байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эсвэл та БЗХӨ-тэй байж болзошгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд НЭН ДАРУЙ ЭМЧИД ХАНДАХ шаардлагатай. Гэвч олонхи бэлгийн замын халдварт өвчнүүд нь шинж тэмдэг өгөхгүй байх магадлалтай учраас угтаа бол тогтмол эмчийн үзлэгэд хамрагдаж байх нь зохистой юм.
Олонхи БЗХӨ нь эмчлэгдэх боломжтой байдаг. Гэвч зарим бүрэн эмчдэгдэх боломжгүй өвчнүүд мөн байдаг. Жишээ нь ДОХ, бэлгийн херпес вирусын халдвар гэх мэт. Гэсэн хэдий ч эмчид эрт хандаж эмчилгээ авах нь шинж тэмдэгийг дарангуйлахаас гадна хэт хүнд өвдөхөөс эсвэл өвчин хэт тархахаас хамгаална.
Хэрэв та бэлгийн харьцаанд орсон бол, ялангаяа бэлгийн олон харьцагчтай бол, эсвэл бэлгийн олон харьцагчтай хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол, эсвэл бэлгийн харьцаанд бэлгэвчгүй орсон бол та БЗХӨ авах өндөр эрсдэлтэй гэсэн үг.
БЗХӨ-ны үед илэрч болох голлох шинж тэмдэгүүд:
-
Эмэгтэй хүнд үтрээ орчимоор загатнах эсвэл/мөн ямар нэгэн шингэн /ялгадас/ гарах /discharge/
-
Эрэгтэй хүнд бэлэг эрхтэнээс шингэн /ялгадас/ гарах
-
Бэлгийн харьцааны үед эсвэд шээх үед өвдөлт өгөх. Мөн аарцаг орчимоор өвдөлт өгөх
-
Амаар бэлгийн харьцаанд орсон хүмүүст хоолой өвдөх /sore throat/.
-
Бэлэг эрхтэн, ам, хошного орчимд өвчингүй шахрлаа гарах /chancre sores/Хайрст хэлбэрийн тууралт /scaly rash/ гарын алга, хөлийн улаар гарах
-
Бэлэг эрхтэн дээр жижиг цэврүүнүүд /blister/ гарч улмаар шархлах /scabs/
-
Булчирхайгаар хавдаж /swollen glands/, бие өвдөх /body ache/ болон халуурах /fever/
-
Шалтгаангүйгээр ядрах /unexplained fatigue/, шөнө хөлрөх /night sweat/ болон жин алдах /weight loss/
-
Зөөлөн цайвар өнгийн үүнүүд бэлэг эрхтэн орчимоор гарах
Бэлгийн замын халдварт өвчнөөс 100% хамгаалах цорын ганц арга бол бэлгийн харьцаанд орохгүй байх явдал. Хэрэв та бэлгийн харьцаанд орж буй тохиолдолд зовхон нэг хүнтэйгээ бэлгийн харьцаанд орох замаар БЗХӨ тусах эрсдэлээ багасгаж болно. Мэдээж таны хамтрагч мөн БЗХӨ-гүй бөгөөд танаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд ордоггүй бол. Түүний зэрэгцээгээр бэлгэвч тогтмол хэрэглэх нь маш чухал.
Хэрэв та ямар нэгэн эрсдэлт нөхцөлд орсон бол, БЗХӨ байж болох ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, эсвэл та өөрийгөө БЗХӨ-тэй байж магадгүй хэмээн эргэлзэж байгаа тохиолдолд нэн даруй ЭМЧИД ХАНД. Маш олон төрлийн БЗХӨ байдаг бөгөөд тус бүртээ өвөрмөц эмчилгээг шаарддаг бөгөөд яг аль өвчин нь вэ гэдгийг гагцхүү эмч хүн танд үзлэг хийж нарийн шинжилгээг хийсний үндсэн дээр тодорхойлох боломжтой.
Энэхүү зөвөлгөөнөөс та бүхэн 3 зүйлийг зайлшгүй авч үлдэх хэрэгтэй.
-
Өөрийгөө болон бусдыг БЗХӨ-өөс сэргийл. Хэзээ бэлгийн харьцаанд орох, хэнтэй бэлгийн харьцаанд орох, хэрхэн хамгаалах гэдэг бол маш чухал.
-
Өөрийгөө ямарваа нэгэн эрсдэлт байдалд өрсөн эсэхээ мөн БЗХӨ-ны байж болох шинж тэмдэгүүдийг илрүүл.
-
Хэзээ ч өөрийгөө гэрээр эмчлэх гэж бүү оролд. Эмчилгээ бүр өвчин бүрт мөн хүн бүрт харилцан адилгүй тийм учир танд зөвхөн танд тохирох эмчилгээг гагцхүү эмч өөрийн үзлэг, шинжилгээний үндсэн дээр тодорхойлох боломжтой.
M, ZEPH_Club
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
Бичигдсэн сэтгэгдэлүүд
|
|
Бичигч: SANSAR,
Цаг: 2007-05-19 17:29:45,
IP: 202.131.231.2,
Улс: Mongolia
|
| |
SAIHAN ZVIL NIITELSEN BNAA DARAA DAHIN ILVVG NEMEEREI |
| |
|
Бичигч: tserennadmid,
Цаг: 2007-06-24 19:07:22,
IP: 222.101.1.155,
Улс: Korea, Republic of
|
| |
medhed iluudehgui shuu saihan zovolgoo bna iluu ihiig bicheeree ajiliin amjilt |
| |
|
Бичигч: Zoola,
Цаг: 2007-07-04 20:30:17,
IP: 202.63.228.204 (192.168.1.239),
Улс: Singapore
|
| |
Мэдээж энэ бүхнийг мэдэж байхад илүүдэхгүй, Бас бие биедээ үнэнч байх нь дээр шүү, |
| |
|
Бичигч: Бэлгүтэй,
Цаг: 2008-01-17 12:35:25,
IP: 202.72.243.202,
Улс: Mongolia
|
| |
наадах чинь шаал балай юм байна бусад өвчин нь гарч ирэхгүй байна
|
| |
|
Бичигч: heart shaped,
Цаг: 2008-09-16 15:05:38,
IP: 202.180.219.23,
Улс: Mongolia
|
| |
tohioldliin belgiin hariltsa hamgiin buruu gj bodoj bn |
| |
|
Бичигч: ариука,
Цаг: 2008-11-12 12:50:57,
IP: 202.70.32.130,
Улс: Mongolia
|
| |
өвчнийх нь тухай дэлгэрэнгүй тавиач монголд хамгийн их тохиолдож байгаа өвчнүүдийг шинж тэмдэг эмчилгээтэй нь
|
| |
|
Бичигч: сэгий ,
Цаг: 2008-11-22 21:10:22,
IP: 202.179.18.205,
Улс: Mongolia
|
| |
үнэхээр авуужтай юмаа үнэн шүү гэхэдээ монголд бэлгийн хавьдалтад ордоггүй хүн тун ховор нь харамсалтай
|
| |
|
Бичигч: мийгаа,
Цаг: 2009-04-16 23:53:05,
IP: 124.158.117.149,
Улс: Mongolia
|
| |
Эрэгтэй хүн Папиломагийн шинжилгээг хаана өгдөг юм бол. Ямар үнэтэй байдаг бол хэнд хандах хэрэгтэй вэ. |
| |
|
Бичигч: доодой ,
Цаг: 2009-04-21 17:32:13,
IP: 202.179.19.35,
Улс: Mongolia
|
| |
пизда эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүс аль аль нь л тарааж байгаа шүү дээ новш гэж |
| |
|
Бичигч: 100gramm,
Цаг: 2009-05-16 16:22:19,
IP: 202.179.20.163,
Улс: Mongolia
|
| |
unentei zuwulguu b.na
|
| |
|
Бичигч: peace,
Цаг: 2009-06-27 18:30:01,
IP: 202.126.90.29,
Улс: Mongolia
|
| |
хэрэгтэй мэдээлэл байна. бас шинжилгээ өгөхөд хаана өгдөг. ямар утасаар асуух гээд тэр талын мэдээллийг хүмүүст хүргэвэл зүгээр юм уу! залуучууд өвчтэй гэдэгээ мэдчээд хаана хандахаа мэддэггүйгээс цаг их алдах явдал гардаг байх гэж бодхийн эсвэл үгүй юу хэ хэ |
| |
|
Бичигч: hi,
Цаг: 2009-07-21 00:37:08,
IP: 90.146.167.30 (192.168.0.5),
Улс: Austria
|
| |
danke |
| |