
RSS 2.0 фийд холбоосууд
Зөвлөгөө
|
|
Чихээ хэрхэн арчлах вэ?
1038 хоногийн өмнө - 1046 удаа уншигдсан
|
|
|
|
|
|
|
|
Чих нь 3 үндсэн хэсгээс бүрдэж байдаг. Үүнд гадна чих, дунд чих ба дотор чих багтана.
Гадна чих (outer ear) нь хүнд харагдаж буй хэсэг бөгөөд үүнд мөн чихний суваг хамаарна. Гадна чих нь дууг цуглуулах үүрэгтэй ба чихний суваг нь уг дууг дамжуулах бөгөөд чихний хулхийг үүсгэх үүрэгтэй.
Дунд чих (middle ear) нь 3 маш жижиг яснаас бүрдэх бөгөөд эдгээр нь чихний сувгаар дамжин ирсэн дуу авиаг чичиргээн болгон хувиргаж дотор чихэнд дамжуулах үүрэгтэй.
Дотор чих (inner ear) нь тусгай үсүүдийг агуулж байх бөгөөд дунд чихнээс ирсэн чичиргээн нь дотор чихний шингэнийг хөдөлгөөнд оруулж уг шингэний хөдөлгөөнийг дотор чихний эсийн нарийн үснүүд мэдрэн цааш нь тархинд дамжуулах бөгөөд тархи түүнийг нь ялган таны сонсож буй зүйлийг танд ойлгуулдаг.
Чихийг хэрхэн арчлах вэ?
Чих нь харьцангуй бага арчилгаа шаарддаг эрхтэн. Чихэнд хэрэгтэй бүх арчилгаа нь түүнийг саван болон бүлээн усаар тогтмол угааж байхад л хангалттай.
Чихний хулхины (ear wax) тухайд
Чихний хулхи нь өөрийн гэсэн үүрэгтэй. Чихний суваг нь чихийг хамгаалах зорилгоор хулхийг бий болгож байдаг бөгөөд чихний хулхины нэгдүгээр гол үүрэг нь тэрээр тусгай химийн бодисуудыг өртөө агуулж байдаг ба тэдгээр нь таны чихийг үрэвслээс хамгаалж байдаг. Хоёрдугаарт, тоос шороо зэрэг нь чихэнд орох үед хулхи нь тэднийг өөртөө наалдуулж чихний гүнрүү орохоос нь хамгаалж бамбай маягаар хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Чихний хулх нь үүссэнийхээ дараагаар чихний сувгийн гадна нүхрүү аажим шилжиж эхэлдэг бөгөөд гадна сувагт ирээд угаагдах эсвэл өөрөө гадагш унадаг. Хэрэв та хүсвэл чихний сувгийн гадна нүхийг алчуураар зөөлөн угааж болно.
Өөр бусад зүйлсээр жишээ нь хөвөнтэй савх эсвэл хуруу гэх мэтээр чихийг их оролдох хэрэггүй бөгөөд энэ нь чихний хулхийг чихний сувгийн гүнрүү түлхэх ба чихний хулхи тэндээ саатах, чихний сувгийг гэмтээх (ear canal injury), чихний сувгаас цус гоожих (bleeding) болон чихний сувгийг үрэвсүүлэх (inflammation) зэрэг хүндрэл гарч болно.
Чихэндээ мөн ямар нэгэн хурц үзүүртэй зүйлийг мэдээж огт хийж болохгүй. Энэ нь цус гоожихоос эхлээд бусад олон төрлийн хүндрэлийг үүсгэх аюултай. Хэрэв таны чих хэт бохир эсвэл хэт их хулхи байна гэж бодож байвал өөр хэн нэгнийг цэвэрлэж өгөхийг гуйгаарай.
Чихээ цоолуулсан бол хэрхэн арчлах вэ?
Хэрэв чихээ дөнгөж цоолуулсан бол чихний нүхийг бүрэн эдгэтэл нь ээмэгээ чихэндээ зүүж байх нь чухал. Учир нь чихний шинэ нүх эргэн хаагдан эдгэх боломжтой юм.
Мөн шинэ цоолсон нүхийг халдвар (infection) авахаас сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд чихэндээ хүрэхийн өмнө гараа тогтмол угаах хэрэгтэй. Мөн халдваргүйжүүлэх уусмалаар чихний цоолуулсан нүхийг цэвэрлэх нь нянгийн үржлээс сэргийлэх талтай. Үүний тулд хөвөн бөмбөлөг бэлдээд үүндээ уусмалаа шингээгээд чихнийхээ ээмгийг авалгүйгээр чихний цоолуулсан нүхэн дээрээ тавина. Энэ үедээ ээмэгээ хөдөлгөх нь уусмал чихний цоолуулсан нүхрүү гүн орох бололцоог бүрдүүлнэ. Хэрэв цоолуулсан нүх улайх (redness), хавагнах (swollen), халуу оргих, өвдөлт (pain) өгөх болон идээ (pus) гарах зэрэг шинж гарвал үүнийг өөрөө аяндаа эдгэнэ гэж хүлээх хэрэггүй, яаралтай эмчид үзүүлж халдвар хүндрэхээс өмнө эмчилгээ авах хэрэгтэй.
Та усанд сэлдэг үү?
Тийм бол зарим тохиолдолд Усанд Сэлэгчийн Чих (Swimmers ear) хэмээх нь үүсэх магадлалтай. Энэ нь гадна чихний үрэвсэл юм. Энэ тохиолдолд таны гадна чих халдварлагдаж хавагнан өвдөлд өгдөг. Энэ нь чихний сувагт ус орон саатсанаас болдог. Энэ нь чихийг цочромтгой болгож улмаар халдварт өртөмхий болгодог. Энэ тохиолдолд эмчид хандан эмчилгээ авах хэрэгтэй.
Энэхүү өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд усанд сэлсэний дараагаар чихэнд орсон усыг гарган хатаах хэрэгтэй.
Та хөгжим чанга дуутай сосох дуртай юу?
Хэрэв тийм бол энэ нь таны сосголыг түр хугацаагаар буюу бүр мөсөн алдагдуулах (temporary and permanent hearing loss) боломжтой юм. Хэрэв та өөрийнхөө яриаг бусдад сонсгохын тулд чанга дуугаар орилж ярих шаардалагатай байгаа бол таны эргэн тойроны дуу нь таны чихийг гэмтээх өндөр магадлалтай гэсэн үг юм.
Түр зуурийн сонсгол алдагдлын үед та ердийн үед сонсдогийн нэгэн адилаар тод сонсох боломжгүй байх, чих дүнгэнэх эсвэл чих дүүрэн оргих зэрэг шинж илэрч болох бөгөөд эдгээр нь аз болоход тодорхой хугацаанд үргэлжилсний дараагаар эргэн хэвийн байдалд ордог.
Хэрэв та удаан хугацаанд, магадгүй өдөр бүр чанга дуунд байдаг бол энэ нь тогтмол дүлийрлийг үүсгэх боломжтой. Тийм учраас барилга болоод үйлдвэрийн ажилчид зэрэг нь чихэндээ хамгаалалт зүүх хэрэгтэй болдог. Хөгжим хэт чанга сонсох ялангуяа чихэвч хэрэглэн сонсох нь мөн адил сонгол алдагдахад хүргэх аюултай.
Тийм учраас чанга дуутай орчинд чихний хамгаалалт зүүж чанга дуунаас чихээ хамгаалах, хөгжмийнхөө дууг ялангуяа машин дотор буюу чихэвч хэрэглэж буй тохиолдолд аажуухан болгож сонсох, тогтмол чихэвч хэрэглэдэг бол хаяа чихэвчээ авч чихээ амрааж байх зэрэг нь чухал.
M, ZEPH_Club
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
Бичигдсэн сэтгэгдэлүүд
|
|
Бичигч: nugas,
Цаг: 2007-11-19 23:54:36,
IP: 202.126.92.6,
Улс: Mongolia
|
| |
баярлалаа андаа.маш гое мэдээлэл маш сайн зөвөлгөө байна |
| |
|
Бичигч: oyunaa_tog,
Цаг: 2008-06-23 12:03:31,
IP: 124.158.108.7,
Улс: Mongolia
|
| |
heregtei zobologoo bn bayarllaa |
| |
|
Бичигч: LoVe HBT,
Цаг: 2008-07-14 12:59:59,
IP: 202.179.20.24,
Улс: Mongolia
|
| |
баярлалаа |
| |
|
Бичигч: david,
Цаг: 2009-04-26 18:54:11,
IP: 117.121.218.60,
Улс: Thailand
|
| |
Bayarlaa mash caihan medee bna. |
| |
Энэ ангилал дахь зөвлөгөөнүүд