Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Үс уналт (Hair loss)


1038 хоногийн өмнө - 2222 удаа уншигдсан

Hair LossҮс ургах болоод унах хэвийн үйл явц?

Ердийн нөхцөлд нийт үсний 10% орчим нь амралтийн байдалтай буюу ургалгүй тайван байдаг. 2-3 сарын дараагаар уг амралтын байдалтай байгаа үс унах ба түүний оронд шинэ үс ургаж эхэлдэг. Энэхүү ургах үйл явц нь 2-6 жилийн хугацаанд үргэлжилдэг. Үс нэг сарын хугацаанд дунджаар 1см хэмжээгээр ургадаг бөгөөд нийт үсний 90% орчим нь идэвхитэй ургаж байдаг.

Өдөр бүр тодорхой хэмжээний үс унаж байх нь үсний хэвийн унах болоод ургах үйл явцын хэсэг юм. Гэсэн хэдий ч зарим хүнд их хэмжээгээр үс унах явдал тохиолддог бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй мөн хүүхдэд ч тохиолдож болно.

Үс ямар шалтгаанаар их хэмжээгээр унах вэ?

Үс их хэмжээгээр унах нэлээд хэдэн шалтгаан байдаг. Ямар нэгэн өвчнөөр өвдсөн эсвэл мэс засал эмчилгээ хийлгэсэн зэргийн дараагаар үс гэнэт их хэмжээгээр унаж болох ба энэ нь тухайн өвчний улмаас үүссэн биеийн хямрал /стресс/-аас үүдэлтэй бөгөөд энэ нь түр зуурын шинжтэй байдаг.

Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор мөн үс унана. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу үйл ажиллагаа нь буурсан тохиолдолд үс унаж болно. Энэхүү үеийн үс уналт нь бамбай булчирхайн үйл ажиллагааг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар хэвийн болно. Төрөл бүрийн шалтгааны улмаас эр, эм бэлгийн гормон /
androgens and estrogens/-ы тэнцвэр алдагдсан тохиолдолд мөн үс ихээр унах нь ажиглагддаг. Гормоны тэнцвэрийг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар энэхүү үс уналт хэвийн болно.

Хүүхэд төрүүлсэнээс дунджаар 3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд биед их хэмжээгээр байдаг зарим гормон нь нийт үсийг идэвхитэй ургалтын байдалд шилжүүлдэг. Жирэмсний дараагаар уг гормонуудын хэмжээ хэвийн байдалд шилжсэнээр ихэнхи үс тайван байдалд шилжиж улмаар хэвийн үс унах үйл явц хэвийн үеийн нэгэн адилаар 3 орчим сарын дараанаас эргэн эхэлдэг. Энэхүү үс уналтанд тодорхой эмчилгээ хийх шаардлагагүй.

Зарим эмийн бодисууд үс уналтыг үүсгэдэг. Энэхүү байдал нь уг эмийн бодисыг хэрэглэхээ зогсооход эргэн хэвийн байдалдаа ордог. Энэхүү эмүүдэд цус шинглэх зарим эм /
anticoagulant/, хавдарын хими эмчилчилгээнд хэрэглэгддэг эмүүд мөн витамин А /хэт өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд/, жирэмснээс хамгаалах эм болон стресс тайлах эмүүд гэх мэт орно.

Зарим үрэвсэлт халдварууд мөн үс уналтыг үүсгэнэ. Хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдэд үс ихээр унах байдлыг үүсгэнэ. Энэхүү халдвар нь мөөгөнцрын эсрэг эмчилгээнд түргэн эдгэрнэ.

Эцэст нь үс ихээр унах нь биед буй чихрийн шижин гэх мэт бусад суурь өвчнүүдтэй холбоотой байж болно. Нэгэнтээ үс ихээр унах нь эдгээр өвчний эрт үеийн шинж тэмдэг байж болох тул эмчид эрт хандаж үс ихээр унаж буй шалтгааныг илрүүлж эмчлэх нь чухал юм.

Буруу арчилгааны улмаас, жишээ нь үсийг тогтмол хэт чанга татсан байдлаар боох зэргээс хамааран үс унаж болно. Энэ тохиолдолд татсанаас үүдэлтэй үс халзрал /
traction alopecia/ хэмээх үс уналт үүсдэг. Хэрэв соривжилт үүсэхээс урьтаж ийнхүү татаж боохоо болисон тохиолдолд үс эргэн ургана. Гэвч нэгэнт соривжилт үүссэн тохиолдолд үс дахин ургахгүй байж болох юм.
Үсний халуун тосон эмчилгээ эсвэл үс шулуун болгох эсвэл буржийлгах зэрэгт ашиглагддаг химийн бодисууд нь үсний угны үрэвсэл үүсгэх улмаар соривжилт болон үс уналтыг үүсгэж болдог.

Ердийн халзрал /
common baldness/ гэж юу вэ?

Ердийн халзрал гэдэг нэрийн дор ихэвчлэн "эр-хэлбэр"-ийн халзрал өөрөөр хэлбэл "байнгын халзралыг" ойлгодог. Эр-хэлбэрийн халзрал нь эрэгтэйчүүдийн үс уналтын гол шалтгаан болдог. Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг ба үс нь хир залуу наснаас эхлэн унах тусам дагалдаад их хэмжээтэй халзрал үүсэх хандлагатай байдаг. Энэ үед үсний халзрал нь толгойн оройн хэсгээр үүсдэг.
Эмэгтэйчүүдэд "эмэгтэй-хэлбэр"-ийн үсний халзрал үүсэж болох ба энэ үед үс нь нийтдээ шингэрэх байдалтайгаар халзардаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор зарим эмийн бодис болоод тосон түрхэлгүүд байдаг нь халзрах хугацааг удаашруулдаг давуу талтай.

Үс уналтын үед ямар нэг эмчилгээ бий юу?

Үс унаж буй шалтгаанаас хамаараад тодорхой эмчилгээ бий. Хэрэв эмнээс болж үс унаж байгаа тохиолдолд эмчтэй зөвлөж эмээ өөр эмээр солиж болно. Ямарваа нэг халдвар, үрэвслийн байдлыг илрүүлэн эмчилснээр түүнээс шалтгаантай үс уналтыг зогсоож болно. Гормоны тэнцвэрт байдлыг үүсгэх замаар гормоны алдаглаас болсон үс уналтыг зогсоож болно.
Үс уналт нь дээр дурьдсаны дагууд олон шалтгаантай бөгөөд шалтгаан бүр өвөрмөц эмчилгээ шаардлагатай тул эмчид хандаж эмчилгээг сонгохыг зөвлөж байна.

M, ZEPH_Club



Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх
Шошго: үсүс уналт

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: zulaa, Цаг: 2007-03-29 16:11:55, IP: 202.179.26.151, Улс: Mongolia
  

mas sonirholtoi zoblogoo ogsond bayrlaiaa

 
Бичигч: yep uneheer zov saihan zovlogoo , Цаг: 2007-05-19 02:16:28, IP: 218.247.31.135, Улс: China
  

uneheer saihan zovlogoo ogsond bayarlalaa!

 
Бичигч: tungaa, Цаг: 2007-11-01 16:11:27, IP: 59.13.137.109, Улс: Korea, Republic of
  

er ni vsendee zoriulaltiin tos tvrhej baibal tejeel uguud sain l bh

 
Бичигч: zaybandi, Цаг: 2008-01-10 04:59:29, IP: 60.31.198.214, Улс: China
  

udmiin l baihaa da!

 
Бичигч: Altan, Цаг: 2008-01-26 23:20:14, IP: 134.76.63.33, Улс: Germany
  

танай зөвлөгөө бусад сайтын холион бантангаас хамаагүй цэгцтэй системтэй байна. Баярлалаа.

 
Бичигч: i rock, Цаг: 2008-05-01 20:48:37, IP: 202.179.10.38, Улс: Mongolia
  

tegwel yamar negen mes zasald orson baiwal yaah yum be? naizaa

 
Бичигч: oogi_666, Цаг: 2008-06-24 13:43:00, IP: 123.142.80.204, Улс: Korea, Republic of
  

zoriulaltiin tos gej ymar tos bdgiin be
ter tosiig haanaas avj boloh ve
yaj heregladeg ve helj uguuch

 
Бичигч: Засаглал girl, Цаг: 2008-09-16 09:28:02, IP: 202.72.245.130, Улс: Mongolia
  

үс бүр ээмшигтэй их унаадээнэ. яаралтай ямар 1эн арга хэмжээ авмаарайна. гэрийн аргаар маск заск хийх арга энээ тэрээ бку юу???

 
Бичигч: б охин рахрллхрррррррррррррррррр, Цаг: 2008-10-31 13:38:15, IP: 202.5.198.189, Улс: Mongolia
  

гоё юмаа

 
Бичигч: жагаа, Цаг: 2009-01-10 13:04:05, IP: 202.179.10.54, Улс: Mongolia
  

үнэхээр хэрэгтэй зөвөлгөө байна баярлалаа

 
Бичигч: khorloo, Цаг: 2009-04-11 16:39:45, IP: 202.179.21.192, Улс: Mongolia
  

us unaltiin talaar goe zuwulguu ugsun bna.enenees iluu medeelel heregtei bna ulam urgusguj shine shune suuliin ueiin medee medeelel uguurei.............

 
Бичигч: gerelma, Цаг: 2009-05-14 19:41:51, IP: 202.179.18.225, Улс: Mongolia
  

тааллагдаж байна гэхдээ би нэг зүйлийг лавламаар байна. толгой таллаж өвдөхөд бас үс их унадаг уу

 
Бичигч: Мөөгий , Цаг: 2009-05-22 10:09:22, IP: 202.170.83.122, Улс: Mongolia
  

Их хэрэгтэй зөвөлгөө байна миний үс майр ихээр халцарч унаад байна Fuck гэж энэ нь надад таалагдахгүй байна мэдээж юу гэж л таалагдахав. Би стрест орсон юм шиг байна. Thank's

 
Бичигч: болор, Цаг: 2009-06-19 17:32:23, IP: 202.179.19.18, Улс: Mongolia
  

Үс унах шалтгаанаас гадна гэрийн нөхцөлд яг тийм эмчилгээ хий гэсэн зөвлөгөө байвал зүгээр юмаа

 
Бичигч: чимгээ, Цаг: 2009-09-30 15:18:33, IP: 202.126.90.29, Улс: Mongolia
  

баярлалаа

 
Бичигч: Энжа, Цаг: 2009-10-11 23:43:30, IP: 203.91.114.3, Улс: Mongolia
  

Ахуй амидралд ийм зүйл тохиолдохгүй гэх аргагүй шүү дээ. Хэнд Хэзээч тулгарах асуудал тул үүнд бэлэн байх гэж л . Тиймээ баярлалаа.

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж, бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!