Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Хэрвээ ажил дээр чинь хэн нэгэн хүн таныг эргүүлээд байвал


1027 хоногийн өмнө - 710 удаа уншигдсан
Хэдийгээр байдал ийм ч ихэнх тохиолдолд үүнийг хүчингийн хэрэг гэж үздэг. Өөр нэг асуудал бол эрчүүд ба эмэгтэйчүүд бие биеэ буруу ойлгодог. Эм хүн эелдэг яривал эрчүүд өөрийг нь өөгшүүлж байна гэж ойлгодог. Дуугүй байвал ичимхий даруу гэж үзнэ, ямар ч гэсэн үүнийг саад тотгор гэж үздэггүй. Тэр байтугай зарим эмэгтэйн татгалзсан хариуг зөвхөн тухайн үед л тэгж байна гэж харин дараа өөр үед зөвшөөрнө гэж боддог.

Олон эмэгтэй өөрийг нь бэлгийн хувьд сонирхож байгааг мэдрээд стресст ордог. Заримдаа энэ нь эрчүүдийг үзэн ядахад хүргэж, хааяа эмч, сэтгэл зүйчдийн тусламж авах шаардлагатай болдог. Эм хүн тэр бүр өөрт хандсан харьцаа тиймэрхүү хандлагатай болж өөрчлөгдсөнийг шууд анзаардагггүй. Бүх юм жирийн хэвээр мэт боловч дарга илүү эелдэг болж, магтаал хэлдэг болно. Ингэж аажмаар өөртөө дасгадаг, биед нь хүрэх шүргэх, ойр зайд байж дасгана. Дарга мөн ажил хөдөлмөрийн шинжтэй бэлэг өгнө, цалин нэмэх, ашигтай томилолтоор явуулах, илүү өндөр албан тушаалд шилжүүлэх гэх мэт. Эм хүн даргадаа талархал илэрхийлэхэд энэ бүхэн зөвхөн “урьдчилгаа, иймээс төлөөс хэрэгтэй” гэж ойлгуулдаг.

Нөхцөл байдлыг урьдчилан мэдэх аргагүй боловч доорхи ерөнхий зөвлөгөөг өгье.
  • Дарга чинь шаардлагагүй үед танд хэр олон удаа хүрч байгааг ажигла. Иймэрхүү үйлдлийг таслан зогсоо, энэ үед бүү инээмсэглэ, алиалж хошигнож болохгүй.
  • Хэрэв дарга чинь шаардлагагүй үед тантай цуг хоёулхнаа аль болох удаан байхыг эрмэлзвэл ямар ч аргаар хамаагүй цуг байх хугацаагаа богиносго. Хэрэв ийм уулзалт урьдаас төлөвлөгдсөн бол хэн нэгнийг дагуулж ир эсвэл хөндлөнгийн хүнээр хянуул. Мөн даргынхаа дарамталж, таныг эргүүлж байгааг диктофонд бичээд авч баталгаажуулбал бүр сайн.
  • Эрчүүдийн сексийн талаарх ярианд бүү оролц, таны хажууд эхэлбэл шууд таслан зогсоо. Иймэрхүү ярианд хөнгөмсөг хандаж байгааг тань илүү идэвхтэй үйлдлийг зөвшөөрнө гэсэн төөрөгдөлд оруулна.
  • Дарга, удирдах албаны хүнээс бэлэг авахаас болгоомжил. Хамгийн ялигүй зүйл ч эр хүнийг өдөөн турхирч болзошгүй.
  • Далд утгатай саналаас шууд татгалзаж сур, “өнөөдөр цуг хоол идэхийг зөвшөөрч байгаа юм чинь маргааш оронд орно гэсэн үг” гэж эрчүүд үздэг.
  • Танай дарга өндөр настай хүн байсан ч гэлээ түүний эргүүлэхийг гэмгүй гэж үзэж болохгүй. Та бэлгийн дарамтанд орохгүйн тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Тиймэрхүү хүмүүс өөрийн нь золиос болох хүмүүсийг л хардаг, ийм учраас та ажил дээр бэлгийн талын ямар ч харьцаа байж болохгүй гэдгийг хатуу ойлгуул. Та аятайхан харагдаж, энхрий ялдам, хүүхэмсэг, нийтэч байж болох авч таны орон зайд хөндлөнгөөс орж ирэх гэсэн оролдлогыг өчүүхэн ч эргэлзэлгүй, эрс буруушааж шүүмжил. Ихэнх байгууллагад даргын ийм оролдлогыг хамт олон нь хөндлөнгөөс, идэвхгүй ажигладаг. Хэрэв жирийн ажилтан ийм үйлдэл хийвэл өөр хэрэг, шүүмжилж буруушаадаг.

Хэрэв танай байгууллагад үйлдвэрчний эвлэл байдаг бол та бэлгийн халдлагад өртдөг тухай гомдол, өргөдөл бичиж өгөөрэй, таныг ажлаас үндэслэлгүй халах гэсэн шийтгэх тохиолдолд уг гомдол иргэний ба эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болно. Хэрэв тэр таны бие махбодид шууд халдвал сэргийлэхэд хандах хэрэгтэй. Цаашид бүх зүйл танаас хамаарна. Ихэнх хүүхнүүд бэлгийн халдлагад өртсөнөө нуудаг учраас гэмт этгээдүүд шийтгэлээс мултардаг.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх
Шошго: дарамт

 

 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!