Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Өөдрөг явахыг хүссэн хүнд зориулсан 25 санамж 1-хэсэг(1-11)


1043 хоногийн өмнө - 1212 удаа уншигдсан

Та доорх дүрмийг тогтоож өөрийн дүрэмдээ багтаавал ажил хэрэг тань бага ч болов дээшлэнэ.

  1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө найд.
  2. Бусдын хийснийг ашиглаж өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг оролд. Нягт нямбай тэсвэртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
  3. Зорилготой байж, түүндээ хүр. Дэмий зүйлд санагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсныг тунгаа. Тэгэхдээ олон юмний хойноос бүү хөөцөлд.
  4. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд татах нөхөр ол. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан олон жил хийх ажлаа ч төлөвлө.
  5. Yгvй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
  6. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн, өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
  7. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээж сур.
  8. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явдаг нь ховор.
  9. Өдрийн цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр.Амрах хооллохдоо тэр мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
  10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж сур.
  11. Битгий цухалд, бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе босох, суух, явган явахыг хичээ.

Үргэжлэл >>



Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: bagii, Цаг: 2007-06-19 17:21:21, IP: 202.131.232.124, Улс: Mongolia
  

mash ih taalagdaj bna bayarlala

 
Бичигч: Saaraa, Цаг: 2007-09-16 16:05:51, IP: 203.169.48.121, Улс: Mongolia
  

би дандаа хэрэгжүүлэх гэж хичээдийн даанч чадахгүй байгаа зарим нэгийг нь

 
Бичигч: uka, Цаг: 2007-11-21 16:07:49, IP: 202.179.10.34, Улс: Mongolia
  

deer ni nemeed hend ch buu itge zovhon oortoo... [uuchilaarai duurguitsehgui bizde ]

 
Бичигч: мөнхчимэг , Цаг: 2009-03-03 14:19:49, IP: 203.194.119.92, Улс: Mongolia
  

надад таалагдлаа

 
Бичигч: дээгий, Цаг: 2009-03-03 14:26:57, IP: 203.194.119.92, Улс: Mongolia
  

би өөртөө маш их итгэлтэй шүү

 
Бичигч: shinee, Цаг: 2009-09-14 11:22:49, IP: 202.179.10.6, Улс: Mongolia
  

okey;thanks

 
Бичигч: topopuuje_lolil, Цаг: 2009-10-19 15:20:18, IP: 202.179.4.130, Улс: Mongolia
  

AGAIAN cool

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж, бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!