
RSS 2.0 фийд холбоосууд
Зөвлөгөө
|
|
Найз нөхөдтэй болох 25 арга
1152 хоногийн өмнө - 711 удаа уншигдсан
|
|
|
|
|
|
|
- Хэрвээ чи гоо сайхан төрөөгүй бол авъяас билэгтэй байгаарай. Авъяас билэггүй бол үргэлж инээж байгаарай
- Анд нөхөдтэй байхад хүний зан ааш их чухал нөлөөтэй. Хээнцэр дэгжин байж чадахгүй бол эгэл даруухан яваарай
- Бусадтай гар барилцахдаа удаан шиг бариарай. Анд нөхөртөө үнэнч байх хамгийн чухал.
- Юм бүхэнд өөрийгөө "би би" гэж товойлгоорой.
- Найзаасаа битгий мөнгө зээл.
- Зочноо албадаж гэр бүлийн альбомоо үзүүлсний хэрэггүй.
- Бусадтай хамт таксидах үедээ өөрөө жолоочийн хажууд сууж бай.
- Анд нөхрөө эзгүйд нь ч гэсэн магтаж байгаарай. Магтаалыг минь сонсохгүй дээ гэж битгий зовогтун.
- Бусад хүн чиний өмнө өөр хүнийг муулбал чи юу ч дуугарсны хэрэггүй, зөвхөн инээж л бай.
- Өөрөө машинтай бол дугуй унаж байгаа хүнтэй уулзсаны дараа битгий зориуд машинаа зогсоож ярилцаарай. Хүн чамайг машинаараа гайхуулж байна гэж бодно.
- Анд нөхрөө эмнэлэгт эргэхдээ чин сэтгэлээсээ хандаарай. "Зовсон цагт нөхрийн чанар танигдана" гэж үнэн үг шүү.
- Нэгэнт өнгөрсөн явдлыг эргэн сөхөх хэрэггүй.
- Өөрт чинь дургүй хүнийг хүндэлж яв.
- Ажил хэрэгтээ зарчимч хатуу, анд нөхөддөө элэгсэг зөөлөн, хамгийн гол нь хүний мөстэй байх хэрэгтэй.
- Өөрийгөө хэзээ ч битгий магтаж бай, харин өөрийгөө шүүмжилж бусдын итгэлийг олж болно.
- Бусдын сайн сайхан чанарыг нь олж харж, түүнийг нь хэлж урамшуулж яв.
- Бусдын тусыг хэзээ ч бүү мартаарай. Боломж олдвол хариулахыг мэрийж яваарай.
- Бусдын үгийг сайн сонсож сур.
- Хэнд ч "хүн" гэж харьц. Ямар ч царай зүс, ажил алба, амьдрал ахуйтай байж болно. Хүнийг бүү ялгаварлан дугаарлаж байгаарай.
- Юм ярихдаа "би" гэдгийг хааяа, "бид" гэдгийг ямагт хэрэглэж заншаарай.
- Асуух зүйлийг л асууж байгаарай.
- Хүн ихтэй газар аль болох бага яриарай.
- Бусдын саналыг хүлээн зөвшөөрмөөргүй бол "Бодож үзье", "үүнийг шийдэхэд хугацаа хэрэгтэй", "Би шийдэж чадахгүй байна", "Шийд гарсны дараа утсаар яръя" гэх мэтчилэн хариулж бай.
- Хүн бүхнээр өөрийгөө хүндэтгүүлнэ гэж битгий чармай. Тийм бололцоо байхгүй. Олонхи хүн чамайг хүндэтгэж байвал чи болж байна гэсэн үг.
- Өөрөө өөрийгөө тоож байгаарай.
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
Бичигдсэн сэтгэгдэлүүд
|
|
Бичигч: Мортал,
Цаг: 2008-06-13 02:44:12,
IP: 202.70.41.50,
Улс: Mongolia
|
| |
сайхан зөвлөгөө байна........
http://www.mortal.bblog.mn/ |
| |
Сэтгэгдэл бичих
|
|
Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!
|
Энэ ангилал дахь зөвлөгөөнүүд