Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Та ажлаасаа байнга хоцордог уу


1152 хоногийн өмнө - 820 удаа уншигдсан
Нэгэн бүсгүй ажлаасаа хоёр цаг гаран хоцрон ирэхдээ "Сэрсэн чинь цонхны цаана хоёр эрэгтэй цонх угааж байлаа. Тэгээд тэднийг дуустал хоёр цаг хэвтэх хэрэгтэй болсон. Учир нь би орон дотроо нүцгэн байсан юм" хэмээн шалтгаанаа тоочсон гэдэг. Хэрэв та ажлаасаа дандаа хоцордог бөгөөд өөрийгөө зөвтгөх зүйл бодож ядаж байгаа бол дараах хувилбаруудыг санал болгоё.

Уучлал хүс.
Та дахиад л хоцорсон бол уучлал гуй. "Хэрэв таныг хүмүүс муу мэддэг бол уучлал хүсээд ажлаа шүүрэн ав. Хэрэв таныг бүгд мэддэг, та нэг бус удаа хоцорч байгаа бол "Би энэ асуудалтайгаа тэмцэж буйгаа. Намайг уучлаарай. Би дахиж ийм зүйл гаргахгүй гэж хэлээрэй" хэмээн Теннесийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Сандра Лаукс өгүүлжээ.

Биеэ авч яваа байдалдаа дүгнэлт хий. Юу таныг хоцроход хүргэв гэдгийг олж илрүүлэхийг хичээе. Тайлбарлах юм өчнөөн ч, шалтгаан нь үнэндээ цөөхөн байдаг юм шүү дээ. Заримдаа бид төлөвлөсөн бүхнээ гүйцэтгэх цагаа буруу тооцсоноос хоцрох нь бий. Учир нь бид өөрийнхөө боломжийг буруу үнэлж, өөртөө хэтэрхий их ажил үүрүүлчихдэг.

Цагаа тооц. "Хэрэв та хэтэрхий бага хугацаанд тодорхой ажлыг гүйцэтгэх шаардлагатай байв,ал асуудлыг шат дараалан ангилж, юуг хийхэд хэдий хэр хугацаа орохыг тооцоол" хэмээн Техас мужийн их сургуулийн профессор Камилл Плойд өгүүлжээ. Та ажил дээрээ яг есөн цагт байж байх ёстой гэж үзье. Танд 15 минут сонин унших, 20 минут усанд орох, хувцаслах, 15 минут цай уух, 45 минут ажилдаа явах хэрэгтэй гэж үзвэл та яг долоон цагт сэрүүлгээ тавиарай.

Тогтсон заншлаа баримтал. "Хэрэв та цаг хугацааг мартчихаад уншиж буй сонингоосоо холдож чадахгүй байвал 7.30-д сэрүүлэг тавьчих. Энэ нь таныг усанд орох боллоо гэдгийг сануулна" хэмээн сэтгэлзүйч Ленора Юн өгүүлжээ.

Алийг нь түрүүлж хийхээ тогтоо. Та хэт их ажлыг багахан хугацаанд амжуулах дуртай. Онгоцны буудал явахаас өмнө таван минутын дотор бүх аяга тавгаа угаах хэрэгтэй байдаг. "Яг одоо хийх ёстой ажлаа тогтоо. Эдгээр ажлаәс нь аль нь илүү чухал вэ гэдгийг илрүүл" хэмээн доктор Юн санал болгожээ. Сав суулга таныг хүлээж л байгаа. Харин онгоц таныг хүлээхгүй шүү дээ.

Цагаа хар. Таны ажлын жагсаалт таны хийж чадах боломжооос их байвал тодорхой хугацаагаар хоцорч болно. Танд ямар ч сонголт байхгүй, хоёр уулзалтанд дараалан оролцох хэрэгтэй болбол нягт нямбай байж, хэт сунжруулах хэрэггүй. "Та эхний уулзалтанд оролцохдоо "Би та бүхэнтэй илүү тухтай ярилцмаар л байна. Харамсалтай нь явах хэрэгтэй болчихлоо" хэмээн хэлээрэй. Ингэвэл та зүй бус харагдахгүйгээр явах боломжтой боллоо гэсэн үг" хэмээн доктор Лаукс зөвлөжээ.

"Үгүй" хэмээн хэлж сур. Та өч төчнөөн ажилтай байж бусдад туслах гэж цаг заваа барах хэрэггүй. "Эмэгтэйчүүд бусад хүмүүсийн хэрэгцээнд маш анхааралттай ханддаг. Тэднээс хүмүүс хүсэлт тавихад татгалзаж чаддаггүй" хэмээн доктор Лаукс өгүүлжээ. Хэнд ч татгалзахгүй байна гэдэг нь та ялагдаж байна гэсэн үг. "Ажлаасаа байнга хоцорвол та бусдын нүдэнд зохион байгуулалтгүй, ажлын чадваргүй, нэр хүндгүй харагдах болно" хэмээн доктор Ллойд өгүүлжээ.
Цаг гарздаж сур. "Та хүлээх дургүйгээсээ болоод байнга хоцордог бол та цагаа хараад яаж энд суух вэ гэдгээ төсөөлөөд үз" хэмээн доктор Юн өгүүлжээ. Дуртай ном, сэтгүүлээ аваад цагтаа ир. Хэрэв танд хүлээх шаардлага гарвал энэ цагийг ашиглан ном уншиж, юм бичиж болно шүү дээ.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх
Шошго: ажил

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Actor, Цаг: 2007-01-26 13:05:25, IP: 203.91.112.1, Улс: Mongolia
  

mash saihan zuwulguu blaa. nadad yah argagui iim asuudal uchirhiimaa. Tnx

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!