Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Улаан виног зөвхөн тохируулан хэрэглэвэл үр дүнтэй


1151 хоногийн өмнө - 432 удаа уншигдсан
Спиртийн төрлийн ундааг огт хэрэглэдэггүй, тохируулж эсвэл хэтрүүлэн хэрэглэдэг эмэгтэйчүүдийн дунд эрдэмтэд судалгаа явууджээ. Хорин жилийн судалгааны ажлын үр дүнд огт архи уухгүй, төгс эрүүл амьдралын хэв маяг нь бидний төсөөлдөг шиг тийм ач тустай байдаггүй гэнэ. Судалгаанд 30-60 насны 9000 эмэгтэй хамрагдаж байжээ.


Гол нь алкологийг тохируулан хэрэглэх

Алкоголийг тохируулан хэрэглэх нь олон өвчин, тэр дундаа зүрх судасны системийн өвчний эрсдлийг багасгадаг гэнэ. Архичин эсвэл огт архи амсдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад архийг тохируулан хэрэглэдэг эмэгтэйчүүд /долоо хоногт 1-3 удаа өдөрт 30гр алколголь хэрэглэх/ илүү урт насалдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Гэвч алкоголийн хэмжээ 30 граммаас хэтрээд ирэхэд л элэгний цирроз, хөхний хорт хавдар зэрэг хүнд өвчний суурь тавих магадлал эрс ихэсдэг гэнэ. Мөн алкоголийн нөлөөлөл нь наснаас хамааран эмэгтэй хүний бие организмд үйлчилдэг байна. Судалгааны явцад алкоголь хэрэглэдэг залуу эмэгтэйчүүд /35-40нас/ бие организм ахимаг насныхантай харьцуулахад ноцтой өвчин үүсэх эрсдэл илүү их байдаг нь тогтоогджээ. Харин огт архи амсдаггүй эмэгтэйчүүдэд чанартай спиртийн төрлийн ундаа бага хэмжээгээр тохируулан хэрэглэхийг эрдэмтэд зөвлөж байна. Ингэхэд дархлаа сайжирч, цусны эргэлт тогтмолжиж, өвчин /гол нь зүрх судасны/ үүсэх магадлалыг багасгадаг аж.

Удаан виноны ашиг тус

Үнэн хэрэгтээ янз бүрийн төрлийн алкоголийн нөлөөлөл нь эмэгтэй хүний эрүүл мэндэд гойд ялгаатай байдаггүй гэнэ. Улаан вино сайн гээд л том хундагаар уугаад байвал бие организмд бусад төрлийн алкоголийн адил хор уршигтай. Сайн чанарын пиво, ром, архи, коньяк нь эмэгтэй хүний бие организмд ижил үйлчилнэ. Улаан виног зөвхөн тохируулан хэрэглэвэл үр дүнтэй.



Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх
Шошго: улаан вино

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: deutsch_88, Цаг: 2007-01-24 14:15:42, IP: 202.70.38.66, Улс: Mongolia
  

Улаан вино ч хааяа уухад гоё байдаг шүү.

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж, бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!