| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Залуусаа bodybuilding-р хичээлэлцгээе! №11055 хоногийн өмнө - 471 удаа уншигдсан |
|
Bodybuilding анх циркээс гаралтай гэж үздэг. Анх циркийн жүжигчид хүнд зүйл өргөж, булчингаа томруулж үзэгчдэд үзүүлж гайхуулдаг байжээ. Түүнээс улбаалан bodybuilding үүссэн гэж сурвалж бичигт дурдсан байдаг.Одоо bodybuilding нь бүхэл бүтэн бие даасан спортын том төрөл болтлоо хөгжөөд байна. Орчин үеийн bodybuilding-ийн үндэс суурийг тавигч хүн бол Joe Waider юм. Энэ хүн дэлхийн түүхэнд анх хүн булчингаа системтэй зөв ачаалуулж, зөв бэлтгэл хийх юм бол ямар ч булчин хөгждөг талаарх онолыг анх боловсруулж хэрэгжүүлсэн билээ. Түүний шавь нараас хамгийн их алдрын оргилд хүрч, хүн болгоны мэддэг болсон хүн бол алдарт Арнольд Шварцнегр юм. Манай улсад анх bodybuilding-ийн спорт 90-ээд оноос хөгжиж ирсэн харьцангуй залуу спортийн төрлийн нэг юм. Тэр үед bodybuilding-г мэдэх, ойлгох хүн ховор. Хичээллэх хүн ч цөөн байж. Одоо цаг өөр болж хичээллэх хүн ч тэр, ойлгох хүмүүс ч тэр харьцангуй их болжээ. Олон олон сайн тамирчид төрөн гарч bodybuilding-д үнэн сэтгэлээсээ хандах хүмүүсч их болсон нь бахархууштай юм.За ингээд гол зөвөлгөөндөө оръё. Миний өгөх зөвөлгөө нь анхлан хийчээллэж эхэлж байгаа болон хичээллэх бодолтой хүмүүст зориулж байна. Юуны түрүүнд хэлхэд бодигийн спорт бол сэтгэлийн тэнхээтэй хүмүүст зориулсан спорт юм. Үүнтэй би 100% санал нэг байдаг. Хэрвээ та өөрийгөө сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бодож байгаа бол энэ спортоор хичээллээд үзэх хэрэгтэй. Анхлан хичээллэгч бүх хүмүүс энэ спортоор анх хичээллэж эхлэхдээ урам зориг дүүрэн эхлээд бэлтгэлийн дундаас шантарч эхэлдэг. Энэ бүхэн нь тэдгээр хүмүүст сэтгэлийн тэнхээ дутсанаас болдог. Хүмүүсийн гол шантрах зүйл нь:1. Булчингийн өвдөлт, булралт 2. Өөрийг голох 3. Өөрийгөө дайчлах чадвар дутсанаас болдог. |
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
| |
| Бичигдсэн сэтгэгдэлүүд | |
| Бичигч: g7, Цаг: 2009-02-20 02:35:30, IP: 202.179.10.22, Улс: Mongolia | |
|
ya yahii | |
|
Сэтгэгдэл бичих | |