| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
TOEFL-ын шалгалтанд бэлтгэх96 хоногийн өмнө - 504 удаа уншигдсан |
|
Ерөнхийдөө шалгалтанд бэлтгэх ном сонгохдоо дараах шаардлагуудыг
анхаарах хэрэгтэй:
1) Тухайн шалгалтны бvтэц, хэв шинжийг сайн тайлбарласан байх. Жишээ
нь, TOEFL хэдэн төрлийн хэсэгтэй, хэсэг бvрт ямар төрлийн асуулт ирдэг,
хариулах хугацаа, цаасан дээр эсвэл компьютер дээр өгдөг болохыг
тайлбарласан байна.
2) Шалгалтыг амжилттай өгөх арга ухаан буюу стратеги заасан байх. Жишээ
нь, олон сонголттой асуултанд хариулахдаа зарим тохиолдолд зөв
хариултыг олох гэж цаг алдахын оронд буруу хариултуудыг хасах замаар
зөв хариултаа олсон нь дээр. Огт хариулж мэдэхгvй бол яасан нь дээр вэ,
математикийн асуултанд олон тооны vйлдэл хийж цаг алдалгvй хэрхэн
хариулах гэх мэтийн олон хэрэгтэй зөвлөгөө агуулсан байх ёстой.
3) Oлон бvрэн хэмжээний тест агуулсан байх. Practice, practice,
practice! Иймэрхvv шалгалтанд бэлдэхэд хамгийн чухал зvйл бол тестний
форматийг гартаа оруулж авах явдал юм. Энэ нь богино хугацаанд, бага
алдаа гаргаж, бvх асуултандаа сандралгvй хариулж дуусгана гэсэн vг. Аль
болох олон удаа бvрэн хэмжээний дадлагын шалгалт (full-length practice
test) өгөх хэрэгтэй. Ингэвэл та зөвхөн мэдэхгvй зvлээсээ болж оноо
хасуулна; цагтаа хариулж амжаагvй эсвэл бантаад алдаа гаргах тохиолдол
гарахгvй. Сонгосон ном чинь аль болох олон бvрэн хэмжээний тест
агуулсан байх ёстой, мөн эдгээр тест нь жинхэнэ тестний тvвшинд, ижил
стандарттай байвал зохино.
4) Сайн хэл зvйн хэсэгтэй, байнга тохиолддог vгсийн жагсаалт агуулсан
байх. Монгол хvмvvст хэл зvйн хэсэг хамгийн хэцvv байдаг тул шинээр
олон vг сурах хэрэг гарна. Мэдээж толь бичиг аваад эхнээс нь дуустал
цээжилнэ гэж байхгvй. Зөвхөн тухайн шалгалтандаа хэрэгтэй vгсийг
цээжилвэл таны цагт хэмнэлттэй бөгөөд дэндvv олон vг цээжилж урьдах
vгсээ мартах нь багасана.
Нэг шалгалтанд бэлдэхэд 2-3 ном хэрэглэх хэрэг гардаг. Учир нь нэг ном
дээр тоочсон бvх шаардлагыг хангах нь ховор. Юуны тvрvvнд албан ёсны
шалгалт зохиодог байгууллагаас гаргасан номыг авах хэрэгтэй. Ийм номын
давуу тал нь шалгалтны бvтцийг сайн тайлбарласан, урьд нь албан ёсоор
өгч байсан ядаж нэг шалгалтыг оруулсан байдаг. Дутуу тал нь гэвэл арга
барил заадаггvй, цөөн тооны дадлагын тесттэй, байнга тохиолддог vгсийн
жагсаалт агуулдаггvй.
Хэрэв та яг одоо жинхэнэ шалгалт өгсөн бол хэдэн
оноо авахаа тогтооё гэвэл энэ л номыг хэрэглэ.
Kaplan, Barron, Princeton гэх мэтийн хэвлэлийн газруудаас гаргасан
номнуудын давуу тал нь гэвэл шалгалтаа амжилттай өгөх олон арга барил
заадаг, мөн цаасан дээр болон компьютер дээр өгөх олон тооны дадлагын
тест агуулсан байдаг. Дутуу тал нь гэвэл эдгээр номнуудын зохиолчид нь
жинхэнэ шалгалт бичдэг хvмvvс биш тул тестvvд нь жинхэнээс арай өөр
тvвшинтэй байдаг. Зарим номнууд алдаатай байх тохиолдол бий. Хэрэв та
аль нэг асуултны хариултыг баттай мэдэж байгаа боловч номны хариулт өөр
бол редакцаас алдаа гаргасан боловуу. Ийм номнууд голдуу ямар нэг
хэмжээгээр "мэдвэл зохих vгс" гэсэн жагсаалт агуулсан байх боловуу.
|
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
| |
| Бичигдсэн сэтгэгдэлүүд | |
| Бичигч: Аагий, Цаг: 2009-08-18 15:25:46, IP: 124.158.66.54, Улс: Mongolia | |
|
Nadaa Barron -ii IBT Toefl Sat Toefl-iin 2 nom bgaa ene nomnuud her sn be
| |
| Бичигч: zoloo, Цаг: 2009-10-14 22:31:05, IP: 203.34.37.127, Улс: Mongolia | |
|
sain ban uu? tanaih germany heleer beltgedeg surgalt bas toefl shig shalgaltiin atlaar delgerengui medeelel ogooch
| |
| Бичигч: ono, Цаг: 2009-11-02 12:46:11, IP: 202.170.82.4, Улс: Mongolia | |
|
davgui zuvlulguu baina. santis surgaltiin tuv her sain belddeg yum boloo | |
| Бичигч: Oyunaa, Цаг: 2009-11-02 14:13:29, IP: 202.179.4.2, Улс: Mongolia | |
|
bi sayhan globald surj bgad garsan 1 l bish sanagdaad 8sard usa ywah tolowlogotei bg ym l da ug n toefl ogod ondor onoo awchuul l boloh gd bg ym getel ali surgaltand haana suuhaa medkvv bh ym bs ih ajiltai bdag bolhoor tsag zaw muutai bhiin harin gereeree ooroo toefld beldej boloh bolow uu? ene talaar delgerengvi zowolgoo ogooch!
| |
| Бичигч: ariun-erdene, Цаг: 2009-11-08 19:16:40, IP: 202.179.11.34 (192.168.5.114), Улс: Mongolia | |
|
bi odoo 8 angi gadaad yvj suraltsah bodoltoi bna usa ymu tiim bolohoor iim medeelel ogsond thank you very much | |
|
Сэтгэгдэл бичих | |