Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Өөрийгөө бусадтай бvv харьцуулж бай


103 хоногийн өмнө - 365 удаа уншигдсан
Сэтгэлийн олон янзын дарамтууд байдаг. Эдгээр нь цусны даралт ихсэх, багасах, толгой эргэх, нойр хулжих гэх мэт олон хэлбэрээр илэрдэг. Эмэгтэй хvн сэтгэлийн хөдлөл ихтэй, ямар нэгэн зvйлд илvv хvчтэй байдлаар ханддаг. Энэ бvхэн нь нэг талаас сайн ч гэлээ болж бvтэхгvй болоод ирэхээр стресст ордог нь судалгаагаар тогтоогдсон. Стресс бол хvнийг тvргэн хөгшрvvлэх, өвчлvvлэх зэрэг ямагт таагvй нөлөө дагуулж байдаг. Тиймээс өөртөө итгэх итгэлийн тvвшинг нэмэгдvvлэх, сэтгэл санаагаа захирахад тань дараах зөвлөгөө тус болж чадна.
 
Нэг. Өөрөө өөртөө найрсаг хандахаас эхэл.
 
Хоёр. Хэрэгтэй, хэрэггvй тvмэн янзын асуудалд өөрийгөө бvv туйлдуул.
 
Гурав. Хvнд тусалж болох ч хэтэрсэн ачаалал бvv vvр. Энэ нь эсрэг vр дvнд хvргэнэ.
 
Дөрөв. Өөртөө сайн сайхан vг хэлж, урам зориг хайрлаж бай.
 
Тав. Дутагдалтай тал байсан ч vvнийгээ товойлгох хэрэггvй.
 
 
Зургаа. Өөрийгөө бусадтай харьцуулахаа боль. Атаа жөтөөнөөс болж ийм харьцуулалтыг эмэгтэйчvvд их хийдэг. Энэ нь хvнийг нервтvvлэх, өөртөө итгэлгvй болгох, улмаар стресст оруулахаас өөр ашигтай vр дvнгvй дэмий зvйл юм. Тиймээс өөрийгөө бусадтай харьцуулж, ямар ч ашиггvй тоглоом тоглохоо боль.
 
Долоо. Бvх эмэгтэйчvvд өөрийн гэсэн давуу сул талуудтай, өвөрмөц гоо сайхантай байдгийг мартаж болохгvй. Та бол зөвхөн танд л байдаг, заяасан онцлогтой давтагдашгvй хувь хvн. Энэ л таныг чимдэг.
 
Найм. Өөрийн давуу тал дээр бvхнийг vндэслэ. Бvгдийг мэдэж чадаж байх албагvй л дээ, гэхдээ л таны маш сайн хийж чаддаг зарим нэг зvйлс байж л таараа. Тиймээс л өөрийн давуу, сайн гэсэн талуудаа ил гаргах, бага зэрэг "рекламдахад" ч гэмгvй.
 
Ес. Хэрэв та л бусдын хvндэтгэл, бахархлыг төрvvлэх сайн талаа ил гаргахгvй бол хэн ч мэдэхгvй өнгөрнө шvv дээ.
 
Арав. Боломжийг бvv алд. Амьдрал тааварлашгvй олон зvйлээр баялаг байдаг. Хvн бvрд боломж байгааг бид тэр бvр анзаардаггvй.
 
Арван нэг. Янз бvрийн ашигтай хувилбаруудтай боломжийг алдсанаар хvн бухимдаж стресст орох нь элбэг байна. Уг боломжийг алдсан өөрөө л буруутай шvv дээ.
 
Арван хоёр. Хэрэв танд ямар нэгэн боломжтой гарц, хувилбар тохиолдвол vзээд алдахад гэмгvй. Бvтэхгvй байсан ч та дараа нь өөрийгөө зэмлэхгvй.
 
Арван гурав. Гол нь өөрийгөө vнэлж, бусдад өөрийгөө нээ.


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: shonhor, Цаг: 2009-08-13 14:28:08, IP: 202.179.10.62, Улс: Mongolia
  

Ene zovolgoonuudiig humuus setgeldee honogshuulj avmaar ashigtai zuyluud yum aa!! bayrlav.

 
Бичигч: shonhor, Цаг: 2009-09-17 12:24:18, IP: 202.179.10.62, Улс: Mongolia
  

... zovolgoo taalagdsan bolno.

 
Бичигч: m*j*l, Цаг: 2009-10-09 10:29:51, IP: 203.91.114.3, Улс: Mongolia
  

zugeer yum bn eren unshaad bodoj bhad ilvvdehgui yum bn nzuuda unshij bmar yumaaaaaaaaaa teeeeeee gej bayrallaaaa

 
Бичигч: yes, Цаг: 2009-10-29 11:30:03, IP: 202.55.191.50, Улс: Mongolia
  

saihan zowolgoo bn. hun buhend heregtei yum bn

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж, бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!