| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Балжингаравын цай эрүүл мэндэд тустай103 хоногийн өмнө - 93 удаа уншигдсан |
|
Балжингарав хамгийн их танил болсон эмийн ургамал юм. Эрдэмтэд энэ
ургамлыг маш олон талаас нь судалсан байдаг. Энэ ургамал нь дотроо
эфирийн тоунууд, фосфорын хүчлийн давсууд, давирхай, балжингаравын
тосыг өөртөө агуулсан байдаг. Энэ ургамал нь үрэвсэлийн эсрэг
үйлчилгээтэй.
Балжингаравын цайг гэдэсний болон ялангуяа ходоодны эмчилгээнд өргөн
ашигладаг. Та энэ цайг өлөн байх үедээ уугаад эхлээд зүүн талаараа
дараа нь доошоо буюу гэдсээрээ хамгийн сүүлд баруун талаараа хэвтэх
хэрэгтэй. Энэ нь таны ходоодны салт бүрхэвчийг бүхэлд нь угааж зайлж
чаддаг. Ингэснээр ходоодны үрэвсэлийг эмчилж чадна.
Бас энэ цай нь наранд түлэгдсэн арьсанд сайнаар нөлөөлдөг. Та алчуураа
хөргөсөн цайндаа сайн норгоод наранд түлэгдсэн хэсэг дээрээ 20 минут
тавина.
Балжингаравыг ходоод бүдүүн гэдэсний хүндрэлүүдэд жишээлвэл ходоодны
үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл, гэдэс дүүрэх гэх мэт мөн гаднах янз
бүрийн арьсны үрэвсэлт өвчинүүд, бактерийн гаралтай арьсны өвчинүүд,
амны хөндий, буйлны үрэвсэлт өвчнүүдэд өргөнөөр хэрэглэдэг. Бас
амьсгалын замын үрэвсэлт өвчинүүдэд хамар ам утах байдлаар, шулуун
гэдэс, болон утах угаах шавших байдлаар хэрэглэдэг. Харин нүд болон
нүдний эргэн тойрон угааж шавшиж болохгүй. Учир нь нүдний эргэн тойрны
эмзэг арьсанд алерги өгөх магадлалтай. Мөн ардын уламжлалт эмчилгээнд
унтуулах тайвшруулах зорилгоор ашигладаг. Бас эдгэхгүй удаад байгаа ил
шархыг угаах шавших замаар эмчилж болно.
|
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |