| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Бичгийн хэв маягаар нь мөшгихүй235 хоногийн өмнө - 346 удаа уншигдсан |
|
- Биеэ тоосон, бардам зантай хүн цаасныхаа зүүн талд илүү их зай
үлдээсэн байдаг.
- Ирээдүйдээ санаа зовдог, өөртөө итгэлгүй, зориг муутай хүний цаасны
баруун талын хоосон зай зүүн талынхаасаа өргөн байдаг.
- Ичимхий хүн бичиж буй зүйлийнхээ дээд талд их зай үлдээдэг.
- Зоримог, элгэмсүү, бас хэнэггүй хүн багахан юмуу эсвэл огт зай
үлдээдэггүй.
- Аливаа юманд хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний бичиж буй зүйлийн
доод тал нь дээрхээсээ илүү зайтай байдаг.
- Харин аливаад бодлоготой ханддаг хүний бичиж буй зүйл дээд
талынхаасаа бага зай үлдээсэн байдаг.
- Биеэ даасан, хэнээс ч хараат бус хүний бичсэн зүйлийн үг үсэг нь
хоорондоо хол зайтай байдаг.
- Биеэ баримтгай, өөртөө итгэл муутай хүн гарын үсэг болон нэрээ бичиж
буй зүйлийнхээ зүүн талд тавьдаг.
- Харин бүтээлч хүн гарын үсэг болон нэрээ бичиж буй зүйлийнхээ баруун
талд нь тавьдаг.
- Эзэрхэг түрэмгий зантай хүн голд нь гарын үсгээ зурдаг.
- Үргэлж хүний тус дэмийг хүсдэг хүн бичсэн зүйлийнхээ үргэлжлэл мэт яг
хажууд гарын үсгээ зурдаг.
- Биеэ даасан, зожигдуу зантай хүн бичсэн зүйлээсээ хол буюу доор
зурдаг.
- Найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг хүн гарын үсгийнхээ үсгийг намханнарийн зурдаг.
- Харин нийтэч, бусдын анхааралд байх дуртай хүний гарын
үсгийн үсэг нь өргөн өндөр байдаг.
- Үсгийн хэмжээ жижиг бол ноомой зантайнх.
- Өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн зантай хүн үсгээ том бичдэг.
- Аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө хөтлөгдөөд байдаггүй
хүн юм бичихдээ үсгээ босоо байдлаар бичдэг.
- Аливаад сэтгэл хангалуун, амьдралыг сайн талаас нь харах дуртай хүн
бага зэрэг баруун тийшээ налуулж бичдэг.
- Өөрийнхөө хүслийг хязгаарлаж, нөхцөл байдалдаа зохицохыг хичээдэг хүн
баруун тийш хэт налуулж бичдэг.
Зүүн тийш хэт налсан бичигтэй хүн бол их ойлгомжгүй, хэцүү зантайн шинж
юм.
|
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
| |
| Бичигдсэн сэтгэгдэлүүд | |
| Бичигч: Delgermaa123, Цаг: 2009-10-04 22:46:40, IP: 202.72.246.170, Улс: Mongolia | |
|
Бичгийн хэв таягаар өөрийгөө шинжих нь их сонирхолтой санагдлаа. Мэдэхэд илүүдэхгүй сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. | |
| Бичигч: a.zaya, Цаг: 2009-11-18 20:12:40, IP: 202.179.10.98, Улс: Mongolia | |
|
bj blh l yum.
| |
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |