Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Эмчилгээний хоолны дэглэм


130 хоногийн өмнө - 263 удаа уншигдсан
Эмчилгээний хоолны дэглэм хооллолтын физиологийн дэглэмээс хамааралтай. Хоолны дэглэм өвчний шинж төрх, хувь хүний онцлог, нас, хийгдэж байгаа эмчилгээ, хөдөлгөөн ажил хөдөлмөрийн дэглэмийг харгалзан тогтооно. 2 хооллолтын хооронд 4-5 цаг оройн хоолноос өглөөний хоолны хооронд 8-10 цаг байх нь тохиромжтой. Шөнийн дэглэмийг өвчний байдлыг харгалзан 6 тогтооно. Их турж, эцсэн, ходоодны шархтай, цус багадалт зэрэг өвчний үед шөнийн дэглэмийг богинсгож өгнө.
- Өглөөний хоол 8-9 цагт хоногийн илчлэгийн 30%
- Үдийн хоол 13-14 цагт хоногийн илчлэгийн 40%
- оройн хоол 18-19 цагт хоногийн илчлэгийн 22-25%
- 21 цагийн үед хоногийн илчлэгийн 8-9% байхаар хооллох дэглэмийг тогтооно. Зарим онцлог өвчний үед 5-6 удаа хооллох дэглэмийг зохионо. 6 удаа хооллох дэглэмийн үед 11, 16 цагийн үед хөнгөн цай өгнө. Өглөөний хоолыг ажил эхлэхээс өмнө өгнө. Эмчилгээг голдуу үдээс өмнө хийлгэж байх шаардлагатай. Рашаан сувилалын эмчилгээг үдээс өмнө өдрийн хоолны өмнө хэрэглэх нь тохиромжтой. Өдрийн хоолоо идчихсэн бол 2-3 цагийн дараа хийх нь тохиромжтой. 1-р хоолны халуун 55-66 градус, 2-р хоол 60-65 градус, хүйтэн хоол 14-15 градусаас доошгүй байна.


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Үл Мэдэгч, Цаг: 2009-07-03 23:02:08, IP: 203.34.37.160, Улс: Mongolia
  

За ойлголоо

 
Бичигч: Elbegjargal, Цаг: 2009-07-21 00:12:53, IP: 90.146.167.30 (192.168.0.5), Улс: Austria
  

bayrlalaa

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!