Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Бэлхүүс бүдүүрэх нь зүрхний өвчтэй болохын шинж


280 хоногийн өмнө - 226 удаа уншигдсан
Америкийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар дунд болон түүнээс дээш насны хүмүүсийн бэлхүүсний тойргийн хэмжээ томорсноор зүрхний өвчин тусах эрсдэл ихэсдэгийг нотолжээ. Хүний бэлхүүсний хэмжээ нь зүрхний эрүүл мэндийн чухал шинж тэмдэг юм. Зүрх хүний биед шаардлагатай хангалттай цусыг биед тарааж чадахгүйн улмаас энэ эрхтэний үйл ажиллагаа доголдон зүрхний хурмал дутмагшил зэрэг өвчин тусах эхлэл тавигддаг байна. Биеийн жингийн индекс нь 25 /хэвийн хэмжээ/, бэлхүүсний тойрог нь хэвийн хэмжээнээс 10 см-ээр илүү эмэгтэйн зүрхний өвчин тусах эрсдэл 15 хувиар өсдөг аж. Харин биеийн жингийн индекс нь 30 бол энэ эрсдэл 18 хувиар нэмэгддэг гэнэ. Эрчүүдийн хувьд биеийн жингийн индекс нь 25, бэлхүүсний тойрог 10 см-ээр их бол зүрхний өвчин тусах эрсдэл 16 хувиар нэмэгддэг байна. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар хүний биеийн бүхий л хэмжээ зохистой байх нь эрүүл байхын үндэс юм. УБ таймс


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх
Шошго: эрүүл мэнд

 

 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!