| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Б¿сг¿йч¿¿д хайрын шивнээнд ил¿¿ татагддаг275 хоногийн өмнө - 75 удаа уншигдсан |
|
Энэ хорвоогийн юм б¿хэн өөр өөрийн гэсэн гоо сайхантай. Б¿сг¿йч¿¿дийг гоо сайхны охин тэнгэр хэмээн өргөмжилдөг бол эр х¿ний гоо сайхан нь бие бялдар, г¿дэс шулуун зан, уужим тэн¿¿н бодол, зоримог шийдэмгий чанар, ханиа х¿ндэтгэн хайрлах халамж зэрэгт оршдог. Эр х¿н бол айл гэрийн нэг багана, амьдралын ноён нуруу, хань ижил, ¿р х¿¿хдийнхээ өмөг т¿шиг нь билээ. Т¿¿нд эмэгтэй х¿нийг уяраан өөртөө татах, уусган шингээх байгалиас заяасан далдын х¿ч бий. Энэ нь ч сексийн амьдралд илт мэдрэгддэг байна. Өөрөөр хэлбэл эр х¿н сексийн харьцаанд харьцангуй давуу эрхтэй, идэвх санаачилгатай байдаг. Сексийн харьцаанд орох ¿ед харах, сонсох, ¿нэрлэх, амтлах, х¿ртэх зэрэг мэдрэх¿йн б¿х эрхтэн оролцдог гэдэг.
Харин эмэгтэй х¿ний хувьд сонсож мэдрэх нь чухал ¿¿рэгтэй бөгөөд уярал хайрын энхрий дотно ¿гэнд б¿сг¿й х¿н эрч¿¿дээс 3,5 дахин ил¿¿ татагддагийг судлаачид тогтоожээ. “Эр х¿н н¿дээрээ, эмэгтэй х¿н чихээрээ дурладаг” гэсэн ¿гийн учир энэ аж. Сексийн гоо сайханд биеийн ариун цэвэр маш их ¿¿рэг г¿йцэтгэдэг. Эсрэг х¿йстнийхээ бие галбирын өөрт заяагааг¿й гоо сайхныг таньж мэдэх нь секс “амттай” болох нэг т¿лх¿¿р гэнэ. Та н¿дээ аниад хайртыгаа төсөөлөөд ¿з дээ. Ингэхэд хайртын чинь д¿р төрх, бие цогцос таны сэтгэлийн толинд тэр чигээрээ буухг¿й байвал т¿¿нийгээ дутуу мэдэрдэг юм байна гэж ойлгоорой. Мөн эмэгтэй х¿ний сарын тэмдэг ¿зэгдсэн ¿ед сексийг тэвчих хэрэгтэй болдог. Энэ ¿ед секс хийхийг шаардах нь нэг талаас ариун цэвэр, нөгөө талаас ёс з¿й, сэтгэл санааны хувьд ч зохисг¿й ¿йлдэл юм. Х¿сээг¿й жирэмслэлтээс айх нь сексээс таашаал авахг¿й байх, ойртохоос халгах бас нэг шалтгаан болдог. Жирэмслэлтээс хамгаалах олон янзын хэрэгсэл бий болсон өнөө ¿ед эдгээрийн талаар тодорхой мэдлэгтэй байж, б¿сг¿йч¿¿дийнхээ эр¿¿л мэнд, сэтгэл санааны байдалд санаа тавих нь эрч¿¿дийн ¿¿рэг. Ихэнх эрч¿¿д бэлгэвч хэрэглэхээс илт дург¿йцдэг. Гэвч х¿сээг¿й жирэмслэлтээс найдвартай хамгаалсан тохиолдолд айдасг¿йгээр чөлөөтэй секс хийх, мөн төлөвлөгөөтэй сайн сайхан амьдралын баталгааг бий болгож байдаг. Сексийн ¿ед өөртөө итгэлтэй байснаар аль аль нь таашаал авч, сэтгэл хангалуун ¿лдэх нэг нөхцөл болдог байна. Мөн бат бөх гэр б¿лийн нэг ¿ндэс бол хосууд хэн хэндээ сэтгэл хангалуун хандах явдал юм. Та хайртай б¿сг¿йгээ зөвхөн танд, таныг сайн сайхан амьдрал б¿тээхэд зориулан бурхнаас илгээсэн бэлэг хэмээн ойлгож х¿лээн аваарай.
|
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |