| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Гал тогооны өрөө тав тухтай бас өнгө үзэмжтэй байх ёстой285 хоногийн өмнө - 176 удаа уншигдсан |
|
Гэрийн эзэгтэй нар гал тогооны өрөөндөө ихэнх цагаа өнгөрүүлдэг нь ёс.
Ирсэн зочид ч гал тогооны өрөө рүү зүглэх нь бий. Айл гэрийн амин чухал
яриа, найз бүсгүйчүүдийн нууцхан шивнээ гал тогооны өрөөнд л болж
өнгөрдөг. Хүүхнүүд хааяа ярьж суугаад ганц нэг шил вино, лааз пиво
мэтийг уухад хүрвэл гал зуухны өрөөг л сонгодог. Тийм болохоор гал
тогооны өрөө тав тухтай, бас сэтгэлд дулаахан тохилог байх ёстой.
Гал тогооны өрөөгөө хэрхэн тохижуулах вэ?
-Гал тогооны өрөө нь юуны өмнө гэрийн эзэгтэйн хөдөлмөрийг хөнгөвчлөх
талаас нь бодолцсон байх ёстой.
-Гал тогооны өрөөний гол хэрэглэл болох сав суулга, халбага сэрээ,
данх, гампанз мод, хутга заазуур гэх мэтийн зүйлийг авч хэрэглэхэд ойр
дөхөм байрлуулна.
-Гал тогооны өрөөг чимдэг нэг зүйл бол аяга таваг, сав суулга нь хүний
нүд булаахуйц шинэлэг, өнгө үзэмжтэй байхад оршино.
-Гал тогооны өрөөнд угаалгын нунтаг, саван, цэвэрлэгч шингэн, үнэр
дарагч, хогийн сав гэх мэтийг байлгах нь зохимжтой бус.
-Гал тогоо жижиг авсаархан бол өлгөдөг жижиг шкаф, эвхдэг ширээ, сандал
байвал илүү саруулхан харагдана.
-Гал тогооны өрөөнд өндрийг тохируулдаг шат сандал заавал байх
хэрэгтэй.
-Гал тогооны өрөөний тавилга болон хана туурга нь тод гэгээн өнгөтэй
байвал сэтгэлд нийцтэй байдаг.
-Гал тогооны өрөөний хана нь цайвар, гэгээлэг эсвэл шардуу байвал
зүгээр.
-Гал тогооны хөшиг нь өрөөний өнгө төрхийг эрс өөрчлөхүйц байх ёстой.
-Гал тогооны өрөөний салхивчийг нээхэд хүндрэлтэй байдаг тул тюль байх
шаардлагагүй.
-Гал тогооны хөшиг цэцэг навч алагласан, хээ хуартай үзэмжтэй байх
естой.
-
Гал тогооны өрөөний хулдаас тавилгатайгаа зохицсон байвал зүгээр.
Гал тогооны хөшиг урт, богино ямар ч байж болно.
-Гал тогооны өрөөний цонхон дээр цэцэг тавих бол хөшигний өнгөнөөс
ялгарахгүй байвал үзэмжтэй харагдана.
-Гал тогооны сав суулга, аяга тавагны өнгө нь бусад зүйлүүдтэйгээ
зохицож байвал аятайхан харагддаг.
/Хань/
|
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |