Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Эмэгтэйчүүдийн жолооны ард


299 хоногийн өмнө - 84 удаа уншигдсан
Аливаа эмэгтэй амь амьдрал өмсөж зүүсэн хувцас хунар, гутал, малгай, тэргүүтнээс шууд хамааралтай байдаг. Хэрэвзээ тэр бүсгүй маань жолоо барьж буй бол энэ нь бүр ч онцгой хамаатай. Авто сонирхогч бүсгүйчүүлийнхээ анхаарлыг Чехийн сэтгүүлч эмэгтэй Сильва Гросзовагийн зөвлөгөөнүүдэд хандуулъя. Тэрээр "Эмэгтэй хүн жолооны ард" гэсэн нэртэй бүхэл бүтэн ном бичсэн хүн юм. За тэгэхлээр, толгойноос эхэлье. Ихэнх эмэгтэйчүүд, ялангуяа залуухан бүсгүйчүүл үсээ задгай тавьж машин жолоодох дуртай байдаг. Энэ нь уг нь аятайхан л харагдана. Гэвч авто осол гэгч өмнөөс чинь яваа тэрэгний жолооч юмуу, явган зорчигч өөрийг чинь ширтэж гөлөрснөөс гардаг юм биш. үс чинь нүдрүү чинь орох эсвэл нүүрийг чинь үед үүнийг ихэнх эмэгтэйчүүд сурсан зангаараа толгойгоо сэгсрэх, эсвэл хоромхон зуур үсээ засах гэж байгаад осолд орж болзошгүй байдаг.
 
Энэ үед бороо, цас орж зам хальтиргаатай байвал, жолоо булаах гэдэг хормын төдийд болдог зүйл. Богино тайралттай үстэй байх нь хамгийн тохиромжтой. Хэрвээ та урт үстэй бол машинх барьж байгаа үедээ үсээ боох хэрэгтэй. Машин жолоодож явахдаа саравчтай нарны малгай, ер нь ямар ч малгай өмс ч болно. Харин малгай чинь орчин тойрноо харахад болон, хойд талаа хардаг толийг хаахгүй, дуу чимээ сонсоход саад болохгүй байх шаардлагатай. Хар өнгийн нүдний шил зуны төдийгүй илч муутай ч нүд гялбуулдаг өвлийн нарнаас хамгаалдаг. Гэхдээ л машинд тохирох нүдний шилтэй байж, тэр нь ямагт таны гарын дор байх шаардлагатай. Иймд машины хөгжмийн хажууд суурлуулдаг нүдний шилний гэрийг худалдаж авахыг танд зөвлөж байна. Танд нүдний шил хачин гоё зохиж байлаа ч гэсэн, наргүй үед түүнийгээ заавал авч байгаарай. Хэрвээ та ямар нэгэн үдэшлэг, хүлээн авалтанд явахдаа машинаа өөрөө барих хэрэг гарвал урт банзал өмсөх нь тохиромжгүй гэдгийг шууд хэлье. Араа салгах мэт жолооны эгзэгтэй үед таны урт банзал саад болно. Мөн түүнчлэн үүнд хуниастай, нуглаастай богино хэт өргөн банзал ч хамаарагдана. Хамгийн тохиромжтой нь өмд юм. Гэвч хэтэрхий өргөн, урт байж бас болохгүй. Ямар ч хувцас таны хөдөлгөөнийг боогдуулж хязгаарлахгүйгээр чөлөөтэй байваас зохино.
 
Чанга бүсэлсэн бүс, бариу дотуур хувцас амьсгаа давчдуулж, цусны эргэлтэнд муугаар нөлөөлдөг. Энэ нь сүүлдээ амархан ядрах, залхуу хүрэх, хэвийн бус байдалд хүргэдэг бөгөөд, ийм нөхцөлд та залуу зандан харагдах нь бүү хэл осолд ч орж магадгүй. Ихэнх жолооч эмэгтэйчүүдийг ажаад байхад том гутал эсвэл гоёлын шаахай өмссөн харагддаг. Эдгээрийн аль аль нь буруу юм. Та гутлынхаа өсгийг сайн ажиглаарай, хэт мөлгөр, хальтардаг ултай гутал өмсвөл та шууд л авто осолд орно. Хэрвээ та цагт 4 км хурдтай явж байгаад хальтирвал тэнцвэрээ алдаж, өвдөг чинь шалбарч, оймс чинь урагдана. 20-иос дээш хурдтай явсан үед таны хөл, тормозны гишгүүрээс хальтирвал хэрэг явдал тун харамсалтайгаар төгсөнө. "Автомашины" гутал нь /өндөр өсгийгүй/ чөлөөтэй уян ултай байх хэрэгтэй. Автомашинд зориулагдсан тусгай гуталтай байвал бүр ч сайн.
 
Бид бүгд гэртээ ирээд, ажилдаа очоод гутлаа сольж заншсан байдаг. Тэгвэл яагаад үүнийг автомашиндаа хийж болдоггүй билээ? Гинж, бөгж, бугуйвч зэрэг нь эмэгтэйчүүд бидний гоёлын нэгэн хэсэг нь билээ. Замд явж байхад цонхны шилний бариул зэрэг автомашины дотор байрладаг жижиг эд ангиудад бөгж, бугуйвч чинь тээгэлдэх явдал гардаг. Тиймээс гоёлын зүйлсээ хэсэг хугацаанд авах нь зүйтэй. Энэ нь таныг жолооны ард яруухан ялдамхан бүсгүй байхад чинь өчүүхэн ч саад болохгүй болов уу.


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх
Шошго: жолооч

 

 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!