|
Өргийн бичлэг, хөлөг дээрх байрлал зэргийг тэмдэглэхэд зориулагдсан шатрын тусгай тэмдэглэгээ байдаг бөгөөд эхлэн суралцагч үүнтэй зайлшгүй танилцах ёстой. Хөлгийн хэвтээ эгнээ a, b, c, d, e, f, g, h гэсэн латин цагаан толгойн эхний үсгүүдээр тэмдэглэгдэж байгааг өмнөх хичээлүүдээс анзаарсан байх. Босоо эгнээг 1-8 тоогоор тэмдэглэнэ. Нүүдлийг тэмдэглэхдээ дүрсний эхний байрлаж байсан буудлыг бичээд зураас татан нүүсэн буудлыг нь бичдэг. Хүүнээс бусад дүрснүүдийг товчилсон үсгээр тэмдэглэдэг. / K, Q, R, B, N / Монголоор Н, Б, Тр, Т, М гэх бөгөөд яагаад олон улсын тэмдэглэгээгээр анхнаасаа бичиж сурах хэрэгтэйг яваандаа ойлгох болно. Yүнээс гадна эхний ээлжинд дараах тэмдгүүдийг цээжлэх хэрэгтэй: + шалаа, х идэх, 0-0 богино сэлгээ, 0-0-0 урт сэлгээ, # мад, ! сайн нүүдэл, ? муу нүүдэл. 16 Хураангуй бичлэгийн үед Nf3-g5 гэхийн оронд Ng3, a3xb4 - ab гэж товчилж бичдэг. 17 Дээрх диаграммыг ашиглан бичлэгийн дасгал хийе. Энд Цагаан тал: Ноён–Kd4, Бэрс–Qa4, Тэрэг–Rc6, Re5, Тэмээ–Bg4, Морь–Nc3, Хүүнүүд– b5, d5, f4. Хар тал: Ноён–Kc8, Бэрс–Qd8, Тэрэг–Rh4, Rh7, Тэмээ–Bf6, Морь–Nd7, Хүүнүүд–b6, c7, d6 дээр тус тус байна. Янз бүрээр дүрснүүдийг байрлуулан олон дахин дасгал хийж бичлэгийг зөв, хурдан хийж сурах хэрэгтэй. 6. Хүү зөрж идэх Суралцагч шатрын тэмдэглэгээг хийж сурсны дараагаар урьд нь үзээгүй орхигдуулсан нэгэн нүүдлийн учрыг тайлбарлая. Энэ бол францаар en passant гэж нэрлэгдэх хүүгээр зөрж идэх онцгой нүүдэл. 18 Цагааны сүүлийн нүүдэл нь f-ийн хүүг 2 түлхсэн нүүдэл. / f2-f4 / Энэ нүүдлийг хийхдээ цагаан хүү е4 дээр байгаа хар талын хүүний цохилтон дор байгаа f3 буудлыг дайран өнгөрсөн байна. Ийм нөхцөлд хар тал цагаан хүүг замд нь зөрж идэж болдог. Энэ байрлалыг доорхи диаграмм дээр харуулья. 19 Диаграмм дээр харахад цагаан хүүг зөвхөн нэг түлхэхэд нь хар хүү e4xf3 гэж идсэнтэй адил болжээ. Мэдээж хар талын хүү 4-р шугаман дээр, цагаан хүү болохоор 5-р шугаман дээр байрлаж байж л анхны байрнаасаа 2 буудлаар нүүгдэж буй айлын хүүг зөрж идэх боломжтой. Айлын хүүг зөрж идэх, идэхгүй нь тоглогчийн сонголтоос хамаарах бөгөөд шууд зөрж идээгүй л бол өөр нүүдэл хийсний дараа эргэн зөрж идэж болохгүй. Энэ нүүдлийн төвөгтэй байдлыг харгалзан үзэж янз бүрийн байрлалыг хөлөг дээр өрөн дасгалыг сайтар хийх хэрэгтэй. Хичээлийг цааш нь үргэлжлүүлж үзэхээсээ өмнө өнгөрсөн зүйлсийг сайн ойлгож, өөрийн болгож авсан эсэхээ байнга шалгах нь үр дүнтэй.
|