| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Шатрын хичээл Шаг, мад хийх297 хоногийн өмнө - 134 удаа уншигдсан |
|
Ноён айлын дүрсний цохилтон дор орохыг «ноён шалаанд» орлоо гэнэ. Дүрмийн дагуу шалаанд орсон ноён нэн даруй шалаанаас гарах ёстой. Шалаанаас гарах 3 арга бий:
– ноёныг цохилтонд өртөөд буй буудал, эсвэл шугамнаас зайлуулах,
– Шалж буй айлын дүрсийг идэх,
– Ноён ба шалж буй айлын дүрс 2-ын дунд өөрийн ямар нэг дүрсийг тавьж хаах. Дээрх 3 аргын алийг нь ч хэрэглээд шалаанаас гарч чадахгүй байвал ноён «маданд орлоо» гэнэ. Тэгэхээр тоглолтын зорилго нь эсрэг тоглогчийнхоо ноёнг мадлахад оршино.
9 Энэ байрлалд / Диаграмм 9 / цагаан хожсон байна. Харын ноён маданд оржээ. Цагааны бэрс харын ноёнг шалсан байна. Шалж байгаа бэрсийг харын ямар ч дүрс идэх боломжгүй 1-рт. 2-рт шалж буй бэрс шалаанд орсон ноён 2-ын дундуур орж шалааг хаах хар талын ямар ч дүрс бас алга. Эцэст нь ноёны нүүж болмоор 5 буудал нь бэрсний, эсвэл h7 дээр байгаа цагаан тэрэгний цохилтон дор байна. 4. Жид. Тэнцээ Ноён шалаанд ороогүй мөртлөө нүүх нүүдэлгүй, мөн түүний талын ямар ч дүрс бас л нүүдэлгүй болчихсон байрлал үүсвэл ноён «жидэнд» орлоо гэнэ. Ийм өргийг тэнцсэнд тооцно. Өөрөөр хэлбэл аль тал нь ч хожоогүй.
10 Диаграмм 10 дээр үзүүлсэн байрлалд харын нүүх ээлж. Харын ноён айлын цохилтонд өртөөгүй байна, өөрөөр хэлбэл шалуулаагүй байна. Тэгсэн мөртлөө түүнд нүүх буудал алга. Нүүж болмоор 2 буудал нь / g7 ба h8 / хоёулаа цагаан дүрснүүдийн цохилтон дор байгаа тул дүрмийн дагуу тийшээ нүүж болохгүй. Хар тал морио хөдөлгөх л юм бол ноёноо «нээх» гээд, цагаан тэрэгний шалаанд оруулах гээд байгаа тул ер нь нүүдэлгүй болжээ. Хар жидэнд орсон тул өрөг тэнцээгээр дууссан байна.
Мөн доорхи тохиолдлуудад тоглолт тэнцээгээр дуусна:
– хөлөг дээр 2 ноён үлдсэн үед,
– хөлөг дээр нэг ижил байрлал 3 давтагдахад, – аль нэг тал нь нөгөөгөө мадалж хүч хүрэхгүй болсон үед. Өөр тохиолдол ч бий бөгөөд суралцагч туршлагжихын хэрээр тус веб сайтад байрлуулсан шатрын дүрмээс олж уншаарай.
5. Сэлгээ Ноён ба тэрэг оролцсон тоглолтын явцад ганц удаа хийж болох хосолсон нүүдлийг сэлгээ гэнэ. Сэлгээ нь дараах тохиолдолд зөвшөөрөгдөнө: – ноён ба сэлгээ хийх тэрэг аль аль нь өмнө нь нүүгээгүй байх,
– ноён тэрэг 2-ын хоорондох буудлууд нь чөлөөтэй байх. / Диаграмм 11-ыг харна уу/ 11 Дээрх нөхцлүүд бүрдсэн бол эхлээд ноёнг тэрэгний зүг 2 буудлаар нүүлгэнэ. Дараа нь тэрэгээ ноён дээгүүр давуулж түүний дайрч өнгөрсөн сүүлийн буудал дээр тавина. / Тэрэгний нөгөө талд/ Yүнийг Диаграмм 12 дээр харуулав. 12 Ийм сэлгээг богино сэлгээ гэнэ. Диаграмм 11 дээрх байрлалд урт сэлгээ зөвшөөрөгдөхгүй, учир нь ноён тэрэг 2–ын дунд тэмээ байгаа тул. 13 Энэ диаграмм дээр цагаан тал урт, богино аль ч сэлгээг хийж болох харагдаж байна. Зүүн тийшээгээ урт сэлгээ яаж хийснийг харцгаая. /Диаграмм 14/ 14 Урт сэлгээг 0-0-0 гэж тэмдэглэдэг. Харин богино сэлгээг 0-0 гэнэ. Шатрын дүрмийн дагуу дараах тохиолдлуудад сэлгээ зөвшөөрөгддөггүй:
– ноён шалаанд байвал, – ноён ба сэлгээ хийх гэж байгаа тэрэг өмнө нь нүүж байсан бол,
– ноёны дайрч өнгөрөх буудал айлын ямар нэгэн дүрсний цохилтон дор байвал. Жишээ нь дараагийн диаграмм дээр цагаан тал сэлгээ хийж болохгүй. 15 Цагаан тал богино сэлгээ хийхдээ дайрч өнгөрөх f1 буудал а6 дээр байгаа хар талын цагаан хөлийн тэмээний цохилтон дор байгаа тул сэлгээ зөвшөөрөгдөхгүй. 11-15-р диаграммууд дээр хэрэв хар талын нүүх ээлж бол богино сэлгээ зөвшөөрөгдөж байгааг үзнэ үү.
|
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |