| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Гадаад хэлийг хэрхэн хамгийн vр дvнтэй сурах вэ?356 хоногийн өмнө - 467 удаа уншигдсан |
Эхлээд өрсөлдөгчтэй болГэхдээ дайсан биш юуны өмнө та бусад хvмvvс хэрхэн гадаадаар ярьж байгааг хараад өөрийгөө хар. Атаархал төрж байгаа биз. Мэдээж хvн л болсон хойно атаархах нь дамжиггvй. Наад захын жишээ л гэхэд англи хэлний сургалттай сургуульд таниас жаахан хvvхдvvд англиар ярьж байгаа гэж бодоод vз. Тэгээд ч англи хэл дэлхийн хэл болчихоод байхад та дэлхийн иргэн болж чадаагvй байна шvv дээ. Тэд англиар сэтгэж, бодож, чөлөөтэй ярьж байхад та чадахгvй байна гэдэг харамсалтай хэрэг биш гэж vv. Тиймээс тэднийг өрсөлдөгчөө болго. Гэхдээ дайсан биш шvv. Толь бичигтэй "гэрлэ" Толь бичиг нь гадаад хэл сурах хvнд хамгийн сайн эрдэмтэн багш юм. Тиймээс дор хаяж нэг толь бичиг танд байх шаардлагатай. Энэ нь зvгээр ч нэг толь бус vгийн утгийн тайлбар толь байх хэрэгтэй шvv. Гэхдээ хамгийн гол нь танд мэдлэг өгч чаддаг байх ёстой. Тиймээс толь бичгээ сонгох vед хэдэн vгийн утга, уг гарвал, тайлбарыг хараад танд ойлгомжгvй бол арай хялбарыг, харин хэтэрхий хялбар бол илvv ахисан тvвшинийг сонгоорой. Бичиж цээжилбэл илvv хурдан тогтоогдоно Гадаад хэл сурахад vг цээжилнэ гэдэг хамгийн чухал зvйл. Цээжилнэ гэхээр хэн хvний толгойд уншиж цээжлэх арга хамгийн тvрvvнд рефлексээр толгойд буудаг. Тэгвэл та уншиж цээжлэхийн хажуугаар мэдэхгvй vгнvvдээ жагсаан бичээд vзээрэй. Олон дахин уншсанаас илvv хурдан тогтоогдоно. Хэд уншаад цээжээр бичээд vзээрэй. Зөв хэлж суртлаа дахин дахин хэл Зарим vгийг сонсоод хэлэх гэхээр буруу хэлээд байдал тохиолдол олон. Хэрэв ингээд анхнаасаа л буруу сурчихвал цаашдаа засахад маш хэцvv боддог. өөрөөр хэлбэл "сурсан юмыг сураар боож болдоггvй" л гэсэн vг. Тиймээс тухайн vгээ чангаар зөв vсэглэж уншаад, чаддаг болтлоо дахин дахин чангаар дуудах хэрэгтэй. Тухайн хэлээрээ сонс Сурч байгаа хэлээрээ радио, нэвтрvvлэг, хvний яриа зэргийг сонсоно гэдэг таны чихийг онгойлгоно л гэсэн vг. өөрөөр хэлбэл ном, хичээл дээр заадгаас амьдрал дээр арай өөр байх тохиолдол бий. Тиймээс яг бодит байдал дээр хэрхэн ярьдаг, vгнvvдийг хэрхэн дууддагийг сурах vvнээс илvv сайн арга байхгvй. Мөн тэр хэлээрээ дуу хөгжим сонирхоно гэдэг маш чухал хичээл шvv. Хvнтэй ярилц Хэл сурахад наад зах нь жил орчим шаардагдана гэж ярьдаг. Vvний жишгээр жил гаруйн хугацаанд баахан vг, дvрэм цээжилсэн байж болно. Гэхдээ та хамгийн гол нь сурсан юмаа амьдралд ашиглах хэрэгтэй. Ингэвэл жил биш дээрх хугацаа cap ч байж болох юм. Зарим хvмvvс энд өчнөөн жил сурчхаад яг гадаадад очоод чөлөөтэй ярьж чаддаггvй. Харин нутагт нь очоод ганц хоёр сарын дараа л яг өөртөө хэрэгтэй чухал зvйлvvдийг сурч эхэлдэг гэж ярьсан хvмvvсийн туршлага ч бий. Сонирхдог зvйлээ унш Таны сонирхлыг татдаг зvйлтэй холбоотой ном зохиол, сонин сэтгvvл орчуулж уншихыг оролд. Магадгvй та хөлбөмбөгт дуртай бол тvvнтэй холбоотой мэдээ, мэдээлэл уншиж болох юм. Ингэхдээ анх уншаад бvгдийг нь заавал ойлгож чаддаг байх тохиолдол ховор. Сонирхдог зvйлээ унших нь ойлгоход хялбар бөгөөд ихэвчлэн заадаг англи хэлнээс шилжсэн утгатай хэлц vг зэргvvд нь спорт мэтийн сэдвvvдэд олон тохиолдоно. Гэхдээ ойлгохгvй байлаа гээд орхиж унш гэж байгаа юм биш. Аль болох vг, утга бvрийг орхигдуулахгvй анхаарч унших хэрэгтэй. Уншихдаа мэдэхгvй vгээ бvv алгас Ямар нэг текстийг гадаад хэлээр уншихад дунд нь дээр хэлсэнчлэн мэдэхгvй vгс их тохиодддог. Иймээс тэр vгийг алгасаж унших нь уншигчийн нэг том аддаа бөгөөд хэрэв алгасвал дараагийн vгнvvдийг ойлгоход хэцvv болж, бvр ганц vгнээс болж өгvvлбэрээ ойлгохгvйд хvрдэг. өөрөөр хэлбэл аливаа текстийг уншиж дуусахад ойлгоогvй хэсэг vлддэг vv. Тэгвэл тэнд таны орчуулаагvй vг, эсвэл зөв утгыг олоогvй vг байгаа. Тиймээс буцаж очоод тэр vгийнхээ утгыг ойлгоод цаашаа явбал илvv ихийг мэдэх болно. Тухайн хэлээр сэтгэ Улс орон бvрийн зан заншил өөр. Vvнтэй адил тухайн хvмvvсийн ертөнцийг vзэх vзэл, сэтгэх нь хvртэл өөр. Тэгэхээр тэр хэлээр ярьдаг хvмvvс бас л өөрөөр сэтгэж ярина гэсэн vг шvv дээ. Хэрэв та тэдэнтэй адил сэтгэдэг болчихвол ярихад, ойлгоход бvр амар болж байгаа юм. Тиймээс тэднийг сайн судлах хэрэгтэй. Жишээ татбал манайд орчуулснаар "Алибаба ба дөчин дээрэмчин" гэж зохиол байдаг. Гэтэл энэ нь vнэн хэрэгтээ "Алибаба ба олон дээрэмчин" гэж орчуулж болох зvйл. Учир нь "дөчин дээрэмчин" гэдэг нь манайхны ярьдаг "наян юм" гэдэгтэй адил маш олон гэдэг утгийг заасан хэлц vг. Интернэтээр аял Дэлхий нийтээр интернэтээр холбогдож байгаа энэ vед интернэт гэдэг хамгийн сайн багш. Зарим хvн интернэтгvй амьдарч болдоггvй гэдгийг vгvйсгэдэг боловч интернэт таныг хэл сурахад маш том тvлхэц, туслалцаа болж чадна. Тvvгээр ч зогсолгvй интернэтээр та маш их мэдээлэл авч дэлхийтэй хөл нийлvvлж чадах болно. За ингээд эцэст нь хэлэхэд гадаад хэл сурах хамгийн гол хvч бол зvтгэл юм. Та сурна гэсэн зорилгыг өөртөө чанад тавьсан тохиолдолд "Аливаа хvн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зvг өөрөө тогтоно" гэсэн Д.Сvхбаатар жанжны vг шиг нэг мэдэхэд та тухайн хэлээрээ ярьж, сэтгэж, уншиж бодож чаддаг нэгэн болно. Дугаар 08/332/ Санхvvгийн мэдээ |
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |