Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Эр хүнд бүх нууцаа бүү дэлгэ!


1027 хоногийн өмнө - 1700 удаа уншигдсан

Тогтвортой, бат бэх мэт байсан харьцаа гэнэт тасрах нь бий. Хайртай хүнээ халамж, анхаарлаар дутаагаагүй байхад тэрээр нэгэн сайхан өдөр харьцаа холбоогоо таслах, хагацах санал тавина. Яагаад ийм болдог байна. Эр хүнийг тогтоож, барьж байхын тулд эмэгтэй яах ёстой вэ

Тайлагдашгүй, нууцлаг бай
Эрчүүд уйтгартай, гэр бүлийн хэвшмэл амьдрал, өдөр бүрийн хэвийн үйл өрнөлөөс залхаж зугтдаг. Тиймээс та ч гэсэн хайртай хүндээ гайхал, хөнгөн түгшүүр төрүүлэх боломжийг олго. Бүх нууцаа бүү дэлгэ. "Дараагийн удаа яах бол" гэсэн сонирхол, таавар түүнд ямагт үлдээж бай. Хэрэв эр хүнд тантай уйтгартай байдаггүй бол тэр хэзээ ч таныг орхихгүй.

Түүнийг тааваар нь орхи
Хэт их наалдаад байвал эр хүн зайгаа барихыг боддог юм шүү. Хайртай хүнийх нь сайшаал магтаал эрчүүдэд таалагддаг. Гэвч энэ бүхэнд залхаад эхэлбэл "чамд миний найз нар таалагддаггүй, цаашид би итгэлтэй бус байна...", гэхчилэн өө сэв, шалтаг олох гэдэг.
Ийм байдал үүсвэл зүүгдэх гэсний хэрэггүй. Харин тайван байдлаар "магадгүй чиний зөв байх.

Ямар нэгэн шинэлэг зүйл бий болго
Хэрэв харьцаа нэгэн хэмнэл, өнгө аясаар яваад байвал эрт оройгүй мухардалд орно. Партнер чинь уйдаж, урьдахаас өөр таньтай харьцаж байгааг анзаарвал түүнийг шинэлэг зүйлээр татахыг хичээ.

Түүний сайн найз бол
Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар партнёруудын төгс харьцаа тэд сайн найз болсон тохиолдолд л үүсдэг гэнэ. Найз нөхөрлөлийн чанартай байх нь харьцааг улам дотно болгодог байна. Яг түүний хүссэн зүйлийг хүсдэг эмэгтэйг олох нь эр хүний хувьд хамгийн том аз завшаан болдог аж. Хэрэв та хайртай хүнийхээ анд нөхөр, итгэлт түнш болоход бэлэн байвал та түүнийг алдахгүй гэсэн үг



Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: JUST A GIRL, Цаг: 2007-01-27 13:07:23, IP: 202.55.177.252, Улс: Mongolia
  

яг зөв хэзээ ч бүү нууцаа яриарайь

 
Бичигч: sonirhuul, Цаг: 2009-04-10 19:45:23, IP: 202.55.177.112, Улс: Mongolia
  

ёстой нуцаа дэлгэж болдоггүй хүмүүс юм билээ. бас өмнөх найз залуугаа хэзээ ч битгий түүнд дурсаарай

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!