| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
| Хайлт хийх: | Миний бүртгэл | Хэрэглэх заавар |
|
RSS 2.0 фийд холбоосууд
|
|
Хэрхэн нүүрээ хамгийн сайхнаар будах вэ?440 хоногийн өмнө - 499 удаа уншигдсан |
|
Та нүүрээ төгс сайхан будахын тулд дараах зүйлсийг заавал хийсэн байх ёстой.
Нүдний доод зовхины өөг дарагч: Энэ нь нүдний доорх хар сүүдрийг дарах зорилготой байдаг. Үүнийг та
суурь энгэсгээ түрхэхээсээ өмнө түрхэх ёстой юм. Ингэж түрхэхдээ
нүднийхээ дотор талаас гадна тийшээ бус харин гадна талаас нь дотогшоо
чиглэлээр хурууныхаа үзүүрээр товшиж түрхэх хэрэгтэй. Нүдний доод хэсэг
тань хатаж, хуурай болтол нь хүлээгээрэй.
А. Суурь энгэсэг: Гарандээрээ суурь энгэсгийг бага зэрэг түрхэх хэрэгтэй. Дараа нь
энгэсгээ хамар, хацар, эрүү, шанаа зэргээр 2 хуруугаараа эсвэл будаг
түрхэгч хөвөнгөөр түрхэнэ. Харин түрхэхдээ нүүрнийхээ гадна тийш
чиглэсэн байдлаар түрхэх хэрэгтэй. Хацарнаас чих хүртэл, эрүүнээс хүзүү
хүртэл гэх мэтээр. Мөн нүдэндээ түрхэнэ. Ингээд сүүлд нь цэвэрхэн
нимгэхэн салфеткаар аажуухан дарж, илүүдлийг авах хэрэгтэй.
Б. Өө дарагч: өө дарагч шингэн, харандаан, эсвэл крем хэлбэрээр байж болно
• Трапец хэлбэрийн нүүрэнд:
хэрвээ таны нүүр трапец хэлбэртэй бөгөөд үүнийгээ та засмаар байгаа бол
нүүрнийхээ доод хэсэгтээ бараан өнгийн өө дарагчийг харин чамархай
хэсгээрээ өнгөлөг, цайвар өө дарагчийг түрхэх юм бол таны нүүр трапец
биш харин зууван болж харагдах болно.
• Тэгш өнцөгт ба дөрвөлжин нүүрэнд:
та нүрээ зөв хэлбэртэй болгож харагдуулахын тулд нүүрний 4 өнцөг буюу
нүүрнийхээ гаднах хүрээнүүдийг бараан өнгийн өө дарагчаар дарах
хэрэгтэй.
• Гурвалжин нүүрэнд: та
гурвалжин хэлбэрийн нүүртэй бөгөөд үүнийгээ засахыг хүсэж байвал
чамархай хэсгээрээ бараан өнгийн өө дарагч, харин нүүрнийхээ доод хэсэг
буюу эрүү хэсгээрээ цайвар өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй. Энэ нь
таны нүүрний доод хэсгийг урт болгож харагдуулах зорилготой юм.
• Зууван нүүрэнд: хэрвээ таны нүүр хэтэрхий урт, зууван бол та нүрнийхээ дээд хэсэг болон доод хэсгээр бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.
• Бөөрөнхий нүүрэнд: та чамархай хэсгээр болон эрүү хэсгээр бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.
• Давхар эрүүтэй бол: та доод талын гарсан давхар эрүүндээрээ бараан өнгийн өө дарагч түрхэх хэрэгтэй.
Г . Нунтаг пудр:
нунтаг пудрээ түрхэхээсээ өмнө та нүүрнийхээ илүүдлийг салфеткаар арчиж
авсан байх шаардлагатай. Нэн ялангуяа хамар, эрүүний хэсгээр. Та пудрээ
түрхэхдээ хамаагүй тойруулж, нялж чанга түрхэж болохгүй. Харин тууштай
нэг чиглэлрүү түрхэж явах ёстой юм.
Д. Нүдний будаг:
1. Зовхио будах:
эхлээд зовхиндоо тэр чигээр нь суурь өнгийн будаг түрхэх хэрэгтэй. Ер
нь нүдийг будахдаа аль болох 2 өнгийг ашиглаж байвал зүгээр. Тэгээд тод
өнгийг нүднийхээ хуниас буюу хүнхэр хэсэгт нь түрхэх хэрэгтэй байдаг.
Энэ нь таны нүдийг илүү гүн ба том харагдуулдаг. Гэхдээ энэ нь европ
маягийн нүдэнд илүү таарах ба харин ази маягийн нүдэнд бол тод өнгийн
будгийг шууд сормууснаасаа залгуулаад будах нь тохиромжтой ба
хөмсөгнийхөө доод хэсгээр цайвар өнгийн будгаар будах хэрэгтэй. Энэ нь
нүдийг илүү том, гэгээтэй харагдуулдаг. Та хэрвээ донжийг нь олж,зөв
будаж чадвал 4 өнгөөр хүртэл нэг дор будаж болдог.
2. Нүд хүрээлэгч:
нүдээ дотор талаас нь гадна талруу нь хүрээлэх хэрэгтэй. Гэхдээ
нүднийхээ хэмжээнээс бага зэрэг илүү гаргаж будах юм бол нүд тань илүү
сайхан харагдах болно. Хэрвээ та нүдээ хүрээлчихсэн бол одоо
үзүүрүүдийг нь салфеткаар бага зэрэг зөөлрүүлж, бүдэгрүүлээрэй.
Та нүдээ хүрээлэхдээ контураас илүү харандаа ашиглавал илүү жинхэнэ мэт харагддаг гэдгийг санаарай.
2.Том уруултай бол :
урууландаа бүхэлд нь шингэн энгэсэг түрхэх хэрэгтэй. Ингээд уруулныхаа
дотор талаар уруулнаасаа тод өнгийн уруулын будгаар хүрээлэх хэрэгтэй.
Ингээд тухайн хүрээлсэн хүрээндээ уруулаа арай бүдэг өнгөөр будах
хэрэгтэй. Мэдээж та том уруултай бол дундаж өнгийг сонгох хэрэгтэй.
Тэрнээс та тод бор өнгийн будаг зэргээс татгалзах хэрэгтэй.
3.Хэрвээ дээд уруул тань том бол:
дээд урууландээрээ шингэн энгэсэг түрхэх хэрэгтэй. Дараа нь харин дээд
уруулныхаа дотор талаар нь байгалийн өнгийн будаг түрхэх хэрэгтэй ба
харин уруулын будаг нь тод өнгийх байх ёстой. Харин доод талын уруулаа
мөн адил байгалийн өнгөөр бага зэрэг гадна талаар нь хүрээлэх хэрэгтэй
ба уруулын будаг нь хүрээлсэн өнгөнөөсөө арай цайвар байх хэрэгтэй. |
|
|
Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
Жоорло
|
|
|
|
Сэтгэгдэл бичих | |
| Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү! |