Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Бүсгүйчүүдээ халтиргаатай замаар гарахдаа хулгайчаас болгоомжил


1029 хоногийн өмнө - 1883 удаа уншигдсан

Саяхан замаар гарч буй эмэгтэй хүний цүнхийг араас нь ухах гэж байгаа үйлдлийг өөрийн биеэр харсан юм. Тэгээд энэ талаар сэрэмжлүүлэх зөвлөгөө бичмээр санагдлаа.

Эмэгтэйчүүд маань өвлийн халтиргаатай замаар гарахдаа гутал нь халтираад доошоо харах, машин ирж байна уу гэж хажуу тийшээ харахаас өөр зүйлийг анзаарах сөхөөгүй болсон байдаг юм болов уу даа.

Миний харсан тохиолдолд 3 эмэгтэй зам гарахдаа нэгнээсээ зуураад их л болгоомжтой явж байлаа. Ард нь 15-16 орчим насны хоёр эрэгтэй хүүхэд явж байсан нэг их анзаарсангүй. Гэтэл яг машин дөхөж ирэх эсвэл нэг нь халтирах гээд ирэхээр нөгөөд урд явсан эмэгтэйчүүд бүр бөөгнөрөөд ирэх үед ард нь явсан хүүхдүүдийн нэг нь араас нь дөхөж очоод цүнхийг нь онгойлгоодохлоо. Эмэгтэйчүүдийн хэн нь ч анзаарсангүй.

Нөгөө хүүхдүүд түр холдлоо. Тэгээд дахиад нэг сиймхийг нь тааруулаад цүнх рүү нь гараа хийж байх юм. Би ч нөгөө эмэгтэйчүүдэд цүнхээ мэдээрэй гэж хэллээ. Эмэгтэйчүүд ч цүнхээ ухуулах дөхсөнөө мэдээд нөгөө хүүхдүүд рүү хашгичив. Гэтэл нөгөө хүүхдүүд харин өөдөөс нь тавласан аястай үгс чулуудаад юу ч болоогүй мэт холдоод явах нь тэрдээ.

Тэгээд зам гарах гэж буй эмэгтэйчүүддээ ганцаараа явсан ч олуулаа явсан ч хэдэн зүйлсийг анхаараарай гэж зөвлөх байна.

  1. Цүнхээ элгэндээ тэвэрч явах
  2. Гадуур хувцасныхаа ил халаасанд ямар нэгэн зүйл хийхгүй байх
  3. Зам гарах эсвэл халтиргаа гулгаатай газраар явахдаа орчин тойрноо, ялангуяа ардаа яваа хүнийг маш сайн анзаарч явах
Хэрвээ ингэхгүй л бол хулгайч нар таны эд зүйлсийг аваад зугтаахад хотын төвд байсан ч танд туслах хүн өнөө цагт цөөхөн болсон шүү.

Бүгд сонор сэрэмжтэй байцгаая!

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: neomi, Цаг: 2007-07-14 04:07:10, IP: 85.250.142.131, Улс: Israel
  

eoe eostoi heregtei zuvluguu bna. ohiduud shunu gantsaaraa yavah ch aimar yum bna lee shd mgl.d

 
Бичигч: name, Цаг: 2007-08-09 11:13:13, IP: 202.170.65.50 (192.168.15.10), Улс: Mongolia
  

Үнэхээр хэрэгтэй зөвөлгөө байна.

 
 
Сэтгэгдэл бичих
Та энд сэтгэгдэл оруулахын тулд Банжиг Мэдлэгт бүртгэгдсэн бүртгэлээрээ нэвтэрсэн байх ёстой! Энд дарж нэвтэрнэ үү!