Banjig.Net - Нэвтрэх - Бүртгүүлэх

Сонирхолтой зураг


Сонирхолтой видео


RSS 2.0 фийд холбоосууд
- Сүүлд асуугдсан 30 асуулт
- Сүүлд нийтлэгдсэн 30 зөвлөгөө

Зөвлөгөө

Хэн болох нь хэзээ төрснөөс . . .


741 хоногийн өмнө - 462 удаа уншигдсан

Хавар төрсөн эрэгтэй: Идэх өмсөхөөр үл мөхөсдөх бага насандаа өвдөх боловч амь насанд нь халтай биш, нэр өндөр, эд хөрөнгөөр дэлгэр амгалан явах цагтаа анхаарвал зохих 24,40-өөд насанд аливаад баяр баясгалантай бөгөөд өлзийтэй байх, 56 насанд өвчний гай буй, 60 насанд заяаны харшилтай. Ааш зангийн хувьд түргэн боловч уур хорсолдоо үл хүрэх болой.

Хавар төрсөн эмэгтэй: Идэх уух, эдлэх өмсөхөөр энэ улиралд төрсөн эр хүнийг үл хүрэх боловч эрдээ элэгсэг халамжтай ажил хөдөлмөрт өөриймсөгхичээнгүй боловч үг олон яншаа байж мэднэ. 10,22 насанд өвчин тусч болзошгүй учир биеэ анхаар. 36 насанд угтах жилийг сайн ордог хүмүүс 70 насандаа заяаны харшилтай. Энэ улиралд эр эм ялгалгүй сэргэлэн жавхаалаг өөдрөг үзэлтэй.

Зун төрсөн эрэгтэй: Цэцэн гэгээн ухаантай эрдэм ном хичээвээс авъяас төгөлдөр, ах дүү болон бусадтай таарамж муу өөрийн зөнгөөр явах дуртай. 27 насанд хичээвээс ажил үйлс амьдралд чинь сайн сайхнаар тусч болно. Иймд энэ насыг хйи өнгөрөөж болохгүй. 58-60 насны хооронд заяаны харштай.

Зун төрсөн эмэгтэй: Зуны улиралын гэгээн тэнгэрийн ивээлээр гоо үзэсгэлэнтэй эх дүүгээ элэгсэг багадаа өвдөх нь бага буян үйлд хичээнгүй, буян хишиг их ямарваа хүмүүст таалагдах. Гоо сайхандаа эрдэж алдах тал байж болно. Гэвч зуны сайхан цэцэг намар хагдардгийг санаж явбал алдах нь бага болой.

Намар төрсөн эрэгтэй: Эцэг эх, ах дүүдээ халамж сайн бичиг номд сурвал хурц дайчин, 30 насандаа эд хөрөнгө арвижих, эдгээр хүмүүст эхнэрийн даруулга хэрэгтэй. Аливаад аажуу тайван боловч цаг алдах нь их, бүхнийг хойш тавьдаг нь гэм биш зан болж мэднэ. 37-ны жил мэнгэний харш, хөнгөн өнгөрөх тал бий боловч жил болгон адилгүй. 63-78 насандаа заяаны харштай.

Намар төрсөн эмэгтэй: Ухаантай цэцэн мэргэн боловч ааш зангаа анхаарвал зохистой. Энэ улиралын хүмүүс ихэс ахсыг хүндлэн ёс журмыг сахих талаар сайн. Ер нь бүгд 25 наснаас өмнө хүүхэд төрүүлнэ. 19 насандаа азтай учрал тохиолдолтой болой. 70 насандаа заяаны харштай.

Өвөл төрсөн эрэгтэй: Эцэг эхдээ ачтай ураг төрөлдөө хүндтэй ихэс дээдэст хүндлэгдэх бичиг ном эрдэмд хичээвэл сайн. 24,48 насанд сайн үйлтэй учрах. 19 насанд хэл амнаас болгоомжлох.50,80 насанд заяаны харштай.

Өвөл төрсөн эмэгтэй: Эцэг эхдээ ач буянтай сайн бэр болох ихэс дээдэст хайрлагдах. 40 наснаа буян хишиг дэлгэрэх 20,26 наснаа хар цагаан хэл амнаас сэргийлэх зориг хүч ихтэй. Ёстой л өвлийн агаар мэт гүдэсхэн эршүүд зантай, заримдаа хатуу сэтгэл гаргахаас буцахгүй, 80 насанд заяаны харштай.

 


Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

Жоорло

Найздаа хэлэх
Шошго: зурхай

 

Бичигдсэн сэтгэгдэлүүд
Бичигч: Boorangbunny, Цаг: 2008-03-11 17:00:29, IP: 202.126.90.240, Улс: Mongolia
  

Нээх зурхай мурхайнд итгэдгүйлдээ Харин намайг магтаад бичсэн байхаар нь яг итгэх гэжийшд хэхэ

 
Бичигч: bi, Цаг: 2008-04-06 13:15:53, IP: 202.55.191.19, Улс: Mongolia
  

kaka 25te yagshd

 
 
Сэтгэгдэл бичих
 
Таны нэр:
Сэтгэгдэл:
  * Таны IP хаяг буюу хаанаас сэтгэгдэл бичсэн тухай мэдээлэл хадгалагдаж, бусад хүмүүст харагдах болохыг анхаарна уу!